“Буурал тив” вувузеланаас харшилтай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

“Буурал тив” вувузеланаас харшилтай болжээ

Хөлбөмбөгийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салшгүй нэг хэсэг болсон вувузела гэх хуванцар бүрээний аймшигтай чанга нүргээн Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалт болон финал, цаашлдаад Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээний үеэр сонсогдохгүй болжээ. Европын хөлбөмбөгийн холбооны удирдлага Женев хотноо хуралдаж, холбооны гишүүн 53 орны хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэхдээ вувузела бүрээг авчрахгүй байх шийдвэр гаргасан байна. Хэдийгээр Африк түмний үндэсний соёлыг хорьж боогдуулж буй хэрэг ч Европ тивд Африкийн соёл байх нь зохимжгүй гэж үзсэн аж. Харин Европын фанатууд цэнгэлдэх хүрээлэндээ чангаар дуулах нь хэвийн үзэгдэл билээ.

Европын хөлбөмбөгийн холбооны гаргасан энэхүү шийдвэр эхнийх нь ч бус, мөн эцсийнх ч биш, тэднээс өмнө Английн хөлбөмбөгийн Премьер лигийн багууд, сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бейсболын хүүхдийн лигийн тэмцээнийг зохион байгуулагчид  өнөөх гайхал вувузела бүрэнэээс татгалзаад байсан билээ. Европын хөлбөмбөгийн холбооны гаргасан шийдвэрт хамгийн ихээр баярлаж байгаа хэсэг бол “Буурал” тивийн тэмцээн, уралдаануудыг телевизээр шууд дамжуулагчид болж байна. Зөвхөн нэг улиралд нэг тэрбум гаруй евро зарлагаддаг тэдний хувьд баярлах нь зүйн хэрэг. Тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалтын үеэр хичнээн филтэр хэрэглээд ч амжилтанд хүрээгүй билээ. Харин УЕФА-гийн гаргасан шийдвэрт ФИФА дурамжхан хандаж байгаагаа мэдэгдсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж