Сайд Т.Бадамжунай Лаос ард улсад айлчилж байна | News.MN

Сайд Т.Бадамжунай Лаос ард улсад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Сайд Т.Бадамжунай Лаос ард улсад айлчилж байна

Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын хөдөө аж ахуй, ойн сайд Ситахенг Расапоны урилгаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид  тус улсад гуравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр Монгол-Лаосын Хөдөө аж ахуйн сайд нар албан ёсны яриа хэлэлцээ хийж бие биеэ дэмжсэн харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тодорхой саналуудын талаар ярилцлаа. Тухайлбал,  Монголын талаас Лаост цагаан будаа, ойн нөөц бүхий газар түрээслэн цагаан будааны хэрэгцээгээ чанартай найдвартай эх үүсвэрээс нийлүүлэх.  Дотоодын модны үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах зорилготойн зэрэгцээ, Монгол Улсад Лаосын хөрөнгө оруулалттай хонины аж ахуй хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүнийг Лаос болон АСЕАН-ы зах зээлд нийлүүлэх, мал эмнэлэг, үржлийн салбарт мэргэжилтэн авч ажиллуулах зэрэг хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулан дорвитой ахиц гаргах боломжтой салбаруудад хамтран ажиллах арга хэлбэр, механизмыг олох, хоёр талын бизнесийн болон мэргэжлийн байгууллага хамтран судалгаа хийж, ажлын төлөвлөгөө гарган ажиллахаар тохирлоо. Хамтын ажиллагааны эдгээр саналын талаар БНАЛАУ-ын Ерөнхий сайдад бараалхах үедээ тавьсан бөгөөд хоёр талын хөдөө аж ахуйн салбар дахь олон жилийн уламжлалт, найрсаг харилцаа хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн аливаа санал санаачлагыг Лаосын Засгийн газраас бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Дашрамд дурдахад манай хоёр орон нь хөдөө аж ахуйн салбарт тухайлбал,  мал аж ахуйн салбарт хамтран ажиллаж байсан түүхтэй. 1980–аад оны үед байгаль, цаг уурын хувьд төстэй байдлыг харгалзан Лаосын Сиехуанг мужид Монголын мэргэжилтнүүд монгол хонь аваачин үржүүлж тухайн үед хонины тоо толгой 500-д хүрч байсан төдийгүй манай Хөдөө аж ахуйн дээд сургуульд Лаосын оюутнуудыг малын эмч, зоотехникч мэргэжлээр сургаж байсан билээ. 1990-ээд оноос хойш саарсан хамтын ажиллагаа сэргээн хөгжүүлэх хоёр талын сонирхол сүүлийн үед нэмэгдэж байгаа аж.
Г.Дарь 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-18 202.126.91.86

хэ хэхэхэхэ

Avatar

-=mgl=- 2010-03-18 122.201.18.118

tusuulsunuus uur hun bna lee huduu aj ahui taldaa ih l yum hiisen bna lee. dotuur tamirtai evgui haragddag shuu gadaad uzemj talaasaa ug hun n ih aytaihan hun bna lee

Avatar

Baadii 2010-03-18 202.126.91.86

ashgu tsagaan budaanii xymd ex uuswer, niiluulelt nemegdexiin bn timu?

Avatar

Зочин 2010-03-18 202.126.91.86

Зэ зэ

Avatar

Зочин 2010-03-18 202.126.91.86

Зэ зэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж