Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын нэр хүндэд халдсан хуурамч мэдээллийг өчигдөр цацсантай холбогдуулж, өнөөдөр /2024.06.28/ тус эвслийн хуульч н.Өнөржаргал Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргалаа.
Үндэсний эвслийн хуульч н.Өнөржаргал "УИХ-ын сонгуулийн санал хураалт болохын өмнө Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын нэр хүндэд илтэд халдсан хуурамч мэдээллийг цацсан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзээд Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргалаа. Худал мэдээллийг залруулга хийлгэх, худал мэдээлэл тараасан хүнийг олж тогтоолгох, хүсэлтээ гаргаад байна.
Сонгууль эхэлснээс хойш Үндэсний эвсэл рүү хууль бусаар дайрсан, нэр төрд нь халдсан маш олон үйлдлүүд гарч байна. Хамгийн сүүлд сонгуулийн төв штабын үйл ажиллагааг бүтэн нэг өдрөөр зогсоосон зэрэг хууль бус үйл ажиллагаа удаа дараа явуулж байгаа. Үндэсний эвслийн хувьд бүх үйл ажиллагааг хуульд нийцүүлж ирсэн. Хууль бус үйл ажиллагааны талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаад ажиллаж байна.
Иргэд сонгогчиддоо уриалахад илт хуурамч мэдээлэлд автахгүйгээр сонголтоо хийхийг зөвлөж байна.Үндэсний эвсэл нь хулгай хийдэг нь биш хөдөлмөрлөдөг нь сайхан амьдардаг нийгмийг бүтээх зорилготой" гэлээ.
Холбоотой мэдээ