Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага гэгдэх Интерпол онлайн луйврын эсрэг томоохон ажиллагаа явуулж, 61 улс дамнасан 4000 гаруй хүнийг баричлав. Интерпол мөн 250 гаруй сая ам.долларын залилангаар бий болсон хөрөнгийг хураан авсан тухай мэдээлэв. Тус байгууллага өнгөрсөн жилээс энэ оны тавдугаар сар хүртэл Япон болон бусад улсын холбогдох байгууллагуудтай хамтран онлайн луйврын эсрэг дэлхийн хэмжээний ажиллагаа явуулсан. Албаны хүний мэдээлснээр, дэлхий даяар 3950 сэжигтнийг хөрөнгө оруулалтын луйвар, хуурамч онлайн худалдааны сайтууд болон бусад залилангийн хэргээр баривчилсан байна. Эрх баригчид залилангийн хэргийн сэжигтнүүдээс хохирогчдоос залилсан байж болзошгүй нийт 257 сая ам.долларын бэлэн мөнгө, үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийг хураан авчээ.
Африкийн өмнөд хэсэгт орших Намиби улсад Интерпол мөрдлөгө явуулснаар, сэжигтнүүд сошиал медиа болон болзооны программуудаар дамжуулан их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг хохирогчдоос шаарддаг байсныг илрүүлжээ. Эрх баригчид баривчилгаа явуулснаар тухайн үед залилуулах байсан 88 хүнийг хохироолгүй, хамгаалж чаджээ. Интерполд санхүүгийн гэмт хэрэг хариуцсан Кая Томонобу хэлэхдээ, хиймэл оюун ухааны технологийн дэвшил нь залилагчдыг хилийн чанадад залилан хийхэд хялбар болгосон. Тиймээс олон улсын хамтын ажиллагаа улам чухал болж байна гэж Кая онцолсон байна.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ