Жолооны үнэмлэхээ киоск машинаас авах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2024.06.28-нд нийтлэгдсэн

Жолооны үнэмлэхээ киоск машинаас авах боломжтой боллоо

Жолооны үнэмлэхээ киоск машинаас авах боломжтой боллоо

Жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан болон үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд киоск машинаас хэвлэн авах боломжтой болжээ. Ингэхдээ жолооны үнэмлэх дээрх торгуулиа бүрэн төлсөн байх ба иргэний үнэмлэхээ авч очих ёстой. Мөн И-монголиа дээр баталгаажсан утасны дугаартайгаа очих шаардлагатай аж. Тус жолооны үнэмлэх олгох киоск машиныг Драгон авто вокзал болон Тэнгэр худалдааны төвийн хоёр давхарт байршуулсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өмнө нь иргэд жолооны үнэмлэхээ шинээр захиалах болон солиулахдаа цахимаар болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд өөрийн биеэр очин захиалдаг байсан. Ингэснээр ажлын 7-10 хоногт  өөрийн гар дээр авдаг байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж