Ким Юү На дасгалжуулагчтайгаа түнжин хагарчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Ким Юү На дасгалжуулагчтайгаа түнжин хагарчээ

Олимпийн аварга, Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юү На өөрийг нь амжилтын оргилд хөтөлсөн дасгалжуулагч Брайн Орсертай түнжин хагарч, тус тусынхаа замыг хөөхөөр болжээ. Кимийн ээж Пак Ми Хэ энэ талаар анхлан хэвлэл, мэдээллийнхэнд мэдээлсэн бөгөөд удалгүй Канад мэргэжилтэн Орсер энэ шийдвэрийн цаадхи нарийн шалтгааныг ойлгохгүй байгаагаа илэрхийлсэн байна. Хамтын ажиллагаагаа эцэслэх гэсэн энэ шийдвэр нь олимпийн аваргын өөрийнх нь шийдвэр мөн эсэхэд эргэлзэж буйгаа Орсер мөн хэлжээ.

Ким Юү Нагийн асуудлыг хариуцдаг AT Sports гэх менежментийн компани ч чухам ямар учраас Орсер Кимийг биш, харин Ким Орсерийг орхисон талаар тайлбар өгөөгүй гэнэ. Кимийн ээжийн мэдэгдэлд дурдсанаар олимпийн аварга болоод түүний дасгалжуулагчийн хоорондын харьцаа тавдугаар сараас эхлээд тааламжгүй байснаас гадна дийлэнх хугацаанд Ким дасгалжуулагчгүйгээр бэлтгэл хийж байсан гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж