Шөнийн автобус гурван чиглэлд үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

Шөнийн автобус гурван чиглэлд үйлчилж байна

Шөнийн автобус гурван чиглэлд үйлчилж байна

Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас энэ сарын 20-ноос эхлэн шөнийн автобус үйлчилгээнд гаргах болсныг мэдэгдсэн. Зорчигчдын хувьд “Шөнийн автобус үйлчлэхгүй байна. 21.30 цаг болоход ихэнх автобус аваараа асаагаад чиглэлийн хаягаа унтраагаад буух цагаа хүлээгээд автобусны буудлууд дээр зогсчихож байна” гэдэг гомдлыг тавьж буй юм.

Энэ талаар холбогдох газраас тодруулахад “Шөнийн автобус гурван чиглэлд үйлчилж байна.  Тодруулбал, “5 шар-Офицеруудын ордон”,  “Сүхбаатарын талбай-Нисэх”,  “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” гэсэн гурван чиглэлд үйлчилж байна. Гурван чиглэл рүү шөнийн цагаар нэг, нэг автобус л үйлчилдэг. Тухайлбал, ШҮ:1 чиглэл 22.30 цагт “Таван шар”-аас хөдөлж, Офицеруудын ордон хүрээд, 23.43 цагт маршрутынхаа дагуу Таван шар луу хөдөлдөг" гэлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 1000 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж