Байден, Трамп нарын өрсөлдөөн олон улсын нүдээр

Байден, Трамп нарын өрсөлдөөн олон улсын нүдээр

Байден, Трамп нарын өрсөлдөөн олон улсын нүдээр

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бүрийг дэлхий нийт анхааралтай ажигладаг. Яагаад гэвэл АНУ-ын гадаад бодлого болон Цагаан ордны үйл ажиллагаа дэлхийн өнцөг булан бүрт нөлөөлж буй. Дональд Трамп, Жо Байден нарын өрсөлдөөний олон улсад үзүүлэх нөлөөллийг “BBC” агентлаг доорх байдлаар тоймложээ.

ПУТИНЫ ГАЙХАШРУУЛСАН МЭДЭГДЭЛ

Та өөрийгөө Владимир Путин гэж төсөөлбөл Цагаан ордонд хэнийг илүүд үзэх бэ?

Путиныг “алуурчин” гэж дуудаж, Украины талд зогсохоо амласан хүн бол Жо Байден. Харин АНУ-ын Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг шүүмжилж, "Өөрийгөө хамгаалахад хангалттай мөнгө зарцуулдаггүй улсуудад юу хүссэнээ хий гэж Орост хэлнэ" гэж уриалсан хүн бол Дональд Трамп.

Гэвч гайхашруулах дуртай Путин “Жо Байденыг ерөнхийлөгч хэвээр үлдээхийг илүүд үзэж байна” гэж олонд мэдэгдсэн юм. Түүний энэ мэдэгдэл нь Байдены “урьдчилан таамаглах чадвар”-тай хамаатай аж. Тодруулбал, Байдены үйл ажиллагаа, бодлого нь Дональд Трамптай харьцуулахад илүү урьдчилан харж болохуйц, тогтвортой байна гэсэн үг.

Гэлээ ч энэ мэдэгдэлд хуумгай хандаж болохгүй. Яагаад гэвэл НАТО болон Украиныг дэмждэггүй АНУ-ын ерөнхийлөгч Оросын геополитикт илүү ашигтай.

Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд хэн ч ялсан Оросын эрх баригчид Америкийн сонгуулийн дараах улс төрийн тогтворгүй байдал, туйлшралыг анхааралтай ашиглаж, эндээс ашиг олохыг эрмэлзэх болно.

ТЭДНИЙ ХАМГИЙН ТОМ ЯЛГАА НЬ ТАЙВАНЬ

Хоёр нэр дэвшигч хоёулаа Хятадад чиглэсэн хатуу бодлого баримталдаг. Тодруулбал, тэд Хятадын эдийн засгийн өсөлттэй тэмцэх, тэр дундаа Хятадын хямд бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

Тэдний хамгийн том ялгаа нь Тайваньд чиглэсэн бодлого юм. Ши Жиньпин дарга шаардлагатай бол Тайванийг эх газрын Хятадтай дахин нэгтгэнэ гэдэг. Хэрвээ Ши дарга энэ амлалтаа биелүүлбэл “АНУ нь Тайванийг хамгаалах болно” гэж Байден олон удаа хэлж байв.

Харин Трамп эсрэгээрээ. Тэрбээр Тайванийг АНУ-ын бизнесийг сүйрүүлж байна гэж буруутгаж, тэдэнд туслах хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Энэ мэдэгдэл нь шаардлагатай үед Трамп Тайпэйд туслахад бэлэн үү гэсэн асуултыг үүсгэсэн юм.

Харин Хятадын хувьд Трамп, Байден хэн хэн нь тааламжтай сонголт биш байх магадлалтай. Тодруулбал, Трамп АНУ-ын бүс нутаг дахь холбоотнуудыг сулруулж, хагалган бутаргахын зэрэгцээ бас нэгэн шинэ худалдааны дайн үүсгэж магадгүй гэж Хятад үздэг. Харин Байден ерөнхийлөгчөөр сонгогдвол шинэ хүйтэн дайн дэгдэх вий гэж Хятад болгоомжилж байна.

УКРАИНЧУУД СОНГУУЛЬТАЙ МАНАТАЙ БАЙНА

АНУ-ын сонгууль хамгийн чухал ач холбогдолтой байгаа улс бол Украин. Украины дайны хүчин чармайлтыг дэмжихэд АНУ-ын мөнгө, зэвсгийн дэмжлэг маш чухал байгааг дэлхий дахин мэднэ.

Гэхдээ ачир дээрээ украинчууд АНУ-ын сонгуультай манатай байна. АНУ-ын сонгуулийн кампанит ажлын нарийн ширийн зүйлийг тэдний олонх нь мэдэхгүй шахам. Хотууд нь бөмбөгдөлтөд өртөж буй энэ цаг үед пуужингийн довтолгооноос урьдчилан сэргийлэх нь тэдний хувьд илүү чухал байна.

Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол Украиныг хүсээгүй гэрээ хэлэлцээрт түлхэн оруулах вий гэж зарим хүн эмээж буй. Трамп дайныг зогсоож чадна гэдгээ олон удаа илэрхийлснээс гадна тусламжийг танах тухай ч ярьж байв. Жо Байдены хувьд Украинд туслах хүсэл эрмэлзэлтэй ч гэлээ хамгийн сүүлийн тусламжийн багцыг батлахад хэр хугацаа зарцуулсныг харгалзан үзвэл дахин сонгогдсон ч бэрхшээл бий.

Эндээс үзвэл Трамп, Байден хоёрын хэн нь ч сонгогдсон украинчуудын хувьд эрсдэл байна. Тэд зөвхөн үзэгчийн байр суурьтай байна.

АНУ-ЫН ШИЙДВЭР ИХ БРИТАНИД ХАМААТАЙ

Их Британийн бодлого боловсруулагчид АНУ-ын сонгуулийг бага зэрэг айдастай харж байна. Тодруулбал, Украинд үзүүлэх цэргийн дэмжлэг, Владимир Путинтэй эвлэрэл, НАТО-ийн цэргийн эвслийн асуудлаар Европтой үүсгэж болзошгүй сөргөлдөөн, Хятадтай хийх худалдааны дайн гэсэн асуудлууд нь Их Британид тодорхой хэмжээнд нөлөөлнө.

Дэлхийд манлайлагч АНУ-ын ардчилал аюулд орвол ертөнцийн өнцөг булан бүрт автократуудыг сэрээж, өдөөж магадгүй юм. Сонгуулийн үр дүн америкчуудад таалагдахгүй бол 2021 оны нэгдүгээр сард болсон Капитолын халдлага давтагдах вий гэсэн болгоомжлол бий.

Их Британичууд долдугаар сарын 4-нд бүх нийтийн сонгуультай. Тэд өөрсдийн сонгуультайгаа зэрэгцээд АНУ-ын сонгуульд санаа зовж байна. Тэдэнд аливаа том асуудлаар АНУ, Европын аль нэгийг сонгох шаардлага тулгарах вий гэж болгоомжилж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KelliGupta 2024-06-28 188.130.129.77

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaMason 2024-06-28 213.226.101.183

Харуулах боломжгүй.

Avatar

MistyDiaz 2024-06-28 94.158.190.15

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilson 2024-06-28 94.158.190.177

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMiller 2024-06-28 194.32.229.207

Харуулах боломжгүй.

Avatar

OlgaSullivan 2024-06-28 185.181.245.181

Харуулах боломжгүй.

Avatar

ChantellPratt 2024-06-28 188.130.129.94

Харуулах боломжгүй.

Avatar

KellieWaterman 2024-06-28 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyReed 2024-06-28 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

KristiGregor 2024-06-28 46.8.222.85

Харуулах боломжгүй.

Avatar

LoriOrtiz 2024-06-28 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnneSpoonemore 2024-06-28 188.130.221.245

Харуулах боломжгүй.

Avatar

KristiSwearingen 2024-06-28 188.130.221.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherinaAlcime 2024-06-28 188.130.184.77

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieGonzales 2024-06-28 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSimmons 2024-06-28 46.8.213.55

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyHughes 2024-06-28 46.8.154.104

Харуулах боломжгүй.

Avatar

HillaryHunt 2024-06-28 109.248.15.117

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaLacy 2024-06-28 188.130.129.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherylLucas 2024-06-28 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

AngelChavez 2024-06-28 46.8.223.186

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherClay 2024-06-28 212.115.49.108

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAbraham 2024-06-28 188.130.129.136

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalGutierrez 2024-06-28 46.8.57.7

Харуулах боломжгүй.

Avatar

MaggieWallace 2024-06-28 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

DianaHeartlezz 2024-06-28 46.8.106.55

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRoberts 2024-06-28 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJones 2024-06-28 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmberJohnston 2024-06-28 188.130.211.148

Харуулах боломжгүй.

Avatar

LeisaJones 2024-06-28 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaThomas 2024-06-28 188.130.137.237

Харуулах боломжгүй.

Avatar

LatashaWilliams 2024-06-28 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaHalverson 2024-06-28 188.130.188.172

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaParker 2024-06-28 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

GinaWalker 2024-06-28 188.130.128.142

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleRodriguez 2024-06-28 46.8.14.109

Харуулах боломжгүй.

Avatar

KristyCarter 2024-06-28 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrown 2024-06-28 109.248.14.5

Харуулах боломжгүй.

Avatar

KaraCampbell 2024-06-28 188.130.128.199

Харуулах боломжгүй.

Avatar

ShakiaDrakeford 2024-06-28 188.130.129.141

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaCorbett 2024-06-28 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineGonzales 2024-06-28 46.8.16.129

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieBrooks 2024-06-28 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLopez 2024-06-28 31.40.203.34

Харуулах боломжгүй.

Avatar

MindeeVissers 2024-06-28 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaTrujillo 2024-06-28 45.81.137.93

Харуулах боломжгүй.

Avatar

EbonySpann 2024-06-28 46.8.222.152

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWilliams 2024-06-28 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWilliams 2024-06-28 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

JamieElliott 2024-06-28 2.59.50.192

Харуулах боломжгүй.

Avatar

NyeshiaYoung 2024-06-28 45.81.137.82

Харуулах боломжгүй.

Avatar

CassieWood 2024-06-28 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaGomez 2024-06-28 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieVelynne 2024-06-28 45.84.176.127

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHomer 2024-06-28 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

RosemaryLopez 2024-06-28 188.130.137.8

Харуулах боломжгүй.

Avatar

KathyWatson 2024-06-28 46.8.111.75

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGarcia 2024-06-28 45.81.137.68

Харуулах боломжгүй.

Avatar

ЗОЧИН 2024-06-28 203.91.115.55

МОНГОЛЫН СОНГУУЛЬ САНАА ЗОВООГООД БН ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж