NURA: Дүрс оношилгооны шинжилгээгээр хавдрын сэжигтэй тохиолдол 489 илэрсэн

NURA: Дүрс оношилгооны шинжилгээгээр хавдрын сэжигтэй тохиолдол 489 илэрсэн

NURA: Дүрс оношилгооны шинжилгээгээр хавдрын сэжигтэй тохиолдол 489 илэрсэн

“NURA Монгол” эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх багц шинжилгээний төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш одоогийн байдлаар 13,000 гаруй үйлчлүүлэгч эрт илрүүлэгийн шинжилгээнд орсон байна.

Анхаарал татахуйц зарим үзүүлэлтээс дурдахад: Дүрс оношилгооны шинжилгээ болох Бага тунт тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээгээр хавдрын сэжигтэй тохиолдол 489 илэрсэн бөгөөд онош тодруулахаар дараагийн шатлалын нарийвчилсан оношилгоонд илгээгээд байна.

Хүйсийн харьцаагаар эрэгтэй-42%, эмэгтэй- 58%, Насны бүлгээр 18-102 насныхан хамрагдсанаас нь 30-64 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаагааас хархад залуучууд эрт илрүүлэгт хамрагдаж байгаа нь сайшаалтай бөгөөд энэ ч утгаараа амьдралийн хэв маяг өөрчлөх боломжтой үе дээрээ илрүүлж байна.

Нийт үйлчлүүлэгчдийн 61.4% нь дотор өөхлөлтийн хувь өндөр илэрч тэдгээрийн 58.1 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь бодисын солилцооны хам шинжийн өөрчлөлт илэрч, улмаар нас нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчлөлд өртөх магадлал ихсэх суурь болж байна.

Мөн чихрийн шижин 2-р хэв шинжийн эрсдэл эрэгтэй хүйсэд давамгай байх хандлагатай байна. Түүнчлэн нийт үйлчлүүлэгчдийн 6.2 хувьд Чихрийн шижин илэрсэн байна.

Зүрхний титэм судасны судасны шохойжилтын үнэлгээг Бага тунт тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээгээр илрүүлдэг ба кальци хуримтлагдах нь судсыг нарийсгаж, зүрхний цусны урсгалыг бууруулдаг. Титэм судасны шохойжилтын үнэлгээний үр дүн нь зүрхний шигдээс үүсэх эрсдлийг тодорхойлоход тусална. Уг үнэлгээг Agastone оноо ашиглан 5 зэрэг болгодог бөгөөд 101 -ээс дээш буюу Зүрхний шигдээс болох магадлал дунд болон өндөр байгаа тохиолдол 289 илэрч дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээнд хамрагдан эрт үед зүрхний шигдээс, цус харвалтаас сэргийлж чадсан байна.

 

 

LUNIT хиймэл оюун ухааны тооцоололд суурилсан маммографын шинжилгээнд нийт 6,602 үйлчлүүлэгч шинжилгээнд хамрагдсанаас 75 тохиолдолд хэвийн бус өөрчлөлт илэрчээ.

Зонхилон тохиолдох хавдрын илрүүлэгт:

Лабораторийн шинжилгээгээр өндгөвчний хавдрын эрсдэлтэй 114,

Нойр булчирхайн хавдрын эрсдэлтэй 150,

Түрүү булчирхайн хавдрын эрсдэлтэй 135 тохиолдол тус тус илэрсэн.

Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээгээр нийт үйлүүлэгчийн өөрчлөлтэй тохиолдол 558 буюу энэ нь нийт үйлчлүүлэгчийн 4.8 хувийг эзэлж байна.

NURA монгол төв FUJIFILM Корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр амьдралын хэв маягаас үүдэлтэй 10 төрлийн өвчин, зонхилон тохиолдох хавдрын илрүүлгийн шинжилгээг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр илрүүлж байна.

NURA төвд 2-3 цагийг өөртөө зориулан, Дэлхийн топ эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар оношлуулаарай.

Цаг захиалах бол 7588-7588 утас болон Nura.mn вэбсайтаар бүртгэлээ үүсгээрэй.

Утас: 7588-7588

Сошиал  хаяг: NURA Mongolia

Веб сайт: www.nura.mn

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж