АН: Иргэдийн саналыг худалдаж авахын тулд мөнгө шилжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

АН: Иргэдийн саналыг худалдаж авахын тулд мөнгө шилжүүлж байна

АН: Иргэдийн саналыг худалдаж авахын тулд мөнгө шилжүүлж байна

Ардчилсан намаас өнөөдөр /2024.06.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:

-Гадаадад амьдарч байгаа сонгогчдын саналыг зургадугаар сарын 20-23-ны өдрүүдэд авлаа. Харин өнөөдөр өглөөний 09.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон сонгуулийн саналыг хайрцгаар өгөх хүсэлтээ өгсөн 16 мянга гаруй иргэнээс саналыг авч байна. Гадаадад 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн дэргэдэх салбар комиссоор дамжуулан 13095 сонгогч бүртгүүлсний 75 хувь буюу 10 мянга орчим сонгогч саналаа өгсөн байна. Иргэд УИХ-ын сонгуульд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалъя. Ялангуяа 18 наснаас дээш насны залуусыг энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Өнгөрсөн өдрүүдэд улс төрийн нам, эвслийн ухуулагч нарын дунд хууль зөрчсөн хэд хэдэн асуудал ярьж эхэллээ. Энэ бүх асуудлыг урьдчилан сэргийлэх үүднээс мэдээлэл хийж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дээр яг одоо иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор данс руу нь мөнгө шилжүүлж байна. Манай хуулийн алба газар дээр нь таслан зогсоохоор явсан. Нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдөхийг уриалж байна.

Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд орохоосоо өмнө ард түмнийг үзэл санааны ялгаатай байдлаар нь талцуулахгүй байх, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, СЕХ-ноос гаргасан зөвлөмжүүдийг чанд сахина гэдгээ мэдэгдсэн. Зарим нам, эвслүүд нэр дэвшигчдийг багаар нь дэмжвэл саналын хуудас хүчинтэй гэх ухуулга худал ташаа гэдгийг онцолъё. Сонгогчид баруун гарынхаа долоовор хуруундаа бэхэн тэмдэглэгээ хийлгэх ёстой. Энэ асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй. Сонгуулийн өдөр архи согтууруулах ундаа зарж, борлуулбал зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхааруулъя. Та бүхнийг УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохыг уриалъя гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж