Цагаан будааны үнэ өссөнд япончууд бухимдалтай байна

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

Цагаан будааны үнэ өссөнд япончууд бухимдалтай байна

Цагаан будааны үнэ өссөнд япончууд бухимдалтай байна

Өнгөрсөн жилийн зун хэт халж, дотоодын аялал жуулчлал эрэлттэй байсны улмаас цагаан будааны үнэ өссөн гэж Японы хувийн хэвшлийн болон төрийн секторын мэргэжилтнүүд тайлбарлав. Токио дахь дата шийдлийн үйлчилгээ үзүүлэгч "True Data In."-ийн мэдээлснээр, таван кг цагаан будааны үнэ зургадугаар сарын 3-9-ний хооронд 1978 иен болсон нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн өндөр үнэ өссөн үзүүлэлт юм.

Өмнө нь 2022 онд 1787 иен байсан буюу таван кг будааны үнэ 191 иенээр нэмэгдсэн байна.

Өнгөрсөн жилийн хэт халалт нь будаа үйлдвэрлэгчдийн хувьд хүнд байсан. Хүнсний гол хэрэглээ болох будааны хураалт өмнөх оны мөн үеэс 91 мянган тонноор буурч, 6.61 сая тонн болж буурчээ. Тиймээс энэ жилийн цагаан будааны ургацаас хамаарч супермаркетуудын үнэ өсөх хандлага үргэлжилж магадгүй гэж албаны хүн мэдээлсэн байна. Зарим ресторанууд цагаан будааны үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч эхэлжээ. Иргэд бухимдлаа илэрхийлж цахим платформууд дээр үнийн хөөрөгдөлтийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн аж.Үхрийн мах бэлтгэдэг томоохон сүлжээ дэлгүүрийн оператор Ёшиноя Холдингс компани энэ хавар дотооддоо үйлдвэрлэсэн будаагаа Япон, гадаадын холимог будаа руу шилжүүлсэн мэдэгдэв. Учир нь дан дотоодын будаа ашиглах нь тогтсон үнэд нөлөөлөх эрсдэлтэй гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж