“Чанаргүй гүйцэтгэсэн ажлыг стандартад нийцүүлэх зөвлөмж өгсөн”

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

“Чанаргүй гүйцэтгэсэн ажлыг стандартад нийцүүлэх зөвлөмж өгсөн”

"Аудитын цаг"

“Чанаргүй гүйцэтгэсэн ажлыг стандартад нийцүүлэх зөвлөмж өгсөн”

Нийслэлийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд аудит хийгээд байна.  Энэ талаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын хэлтсийн ахлах аудитор Д.Дариймаагаас тодрууллаа.


-Нийслэлийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд аудит хийжээ. Аудитад ямар байгууллагууд хамрагдсан бэ?  

-Нийслэл дэх Төрийн аудитын газар Нийслэлийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт өгч зөвлөмж боловсруулан дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах зорилгоор гүйцэтгээд байна.

Аудитад нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны болон тухайн онд төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн бусад холбогдох байгууллага, гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд хамрагдсан.

Мөн 2023 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний төлөвлөлт, Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, магадлалын ерөнхий дүгнэлт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ түүний хэрэгжилт, баталгаажуулсан ажлын гүйцэтгэл, олгосон санхүүжилт, эрх бүхий байгууллагуудаас хяналт хийсэн ажлын тайлан зэргийг хамруулж үзэж шалгалаа.

-Аудитаар илэрсэн гол алдаа, зөрчил ямархуу байсан бэ. Мөнгөн дүнгээр нь танилцуулбал?

-“Нийслэлийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн” аудитаар төсөл арга хэмжээний төлөвлөлттэй холбоотой 284,495.7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 493 арга хэмжээтэй холбоотой зөрчил илэрсэн.

Үүнээс гадна худалдан авалттай холбоотой 8,552.1 сая төгрөгийн гэрээний дүнтэй 13, гүйцэтгэлтэй холбоотой 29,248.7 сая төгрөгийн гэрээний дүнтэй 19 төсөл арга хэмжээнд зөрчил илэрсэн.

-Ер нь аудитаар илэрсэн алдаа зөрчлийн дийлэнх нь төлөвлөлттэй холбоотой байна уу?

-Төсвийн тухай хуульд шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөхдөө төсөвлөлтийн шаардлагыг хангасны дараа төсөвт тусган баталж, хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Гэтэл төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг төлөвлөдөг, баталдаг нь худалдан авах ажиллагаа удаашрах, төлөвлөсөн хугацаа хэтрэх, он дамжих, хэрэгжихгүй болох, төсөвт өртөг нэмэгдэх үр дагавартай байна. Аудитаар илэрч буй зөрчлийг арилгах талаар Нийслэлийн холбогдох газруудаас аудитын зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган ажиллах, ажил хариуцаж буй албан хаагчдын үүрэг хариуцлагыг сайжруулах, шат шатны хяналтын үр нөлөөг дээшлүүлэх нь  чухал ач холбогдолтой байна.

-Аудитаар ямар албан тушаалтнуудад ямар зөвлөмж өгсөн бэ?

-Аудитаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 2 зөвлөмж өгсөн. Тухайлбал, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөх, батлуулахад төсөл арга хэмжээ бүрээр хуульд заасан шаардлагыг бүрэн хангуулж, шат шатны хяналтыг сайжруулж, хариуцлагатай, сахилга баттай байх зарчмыг мөрдөн ажиллах, төсөл арга хэмжээний худалдан авалт, гүйцэтгэлийн үе шатанд гардаг зөрчил дутагдалд анхаарал хандуулж, түүнийг таслан зогсоож, хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлж ажиллах;

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 4 зөвлөмж өгсөн. Тухайлбал, тендерт оролцогчдоос ирүүлсэн баримт материалыг хууль тогтоомжийн хүрээнд үнэлж, шаардлага хангаагүй гүйцэтгэгч сонгон шалгаруулдаг зөрчлийг таслан зогсоож, үнэлгээний хорооны гишүүдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, хууль тогтоомжийг мөрдлөг болгох талаар 4 зөвлөмж,

Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т 3 зөвлөмж өгсөн. Тухайлбал, гэрээний хэрэгжилтийн явцад тавих захиалагчийн хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй, ажлыг дутуу болон чанаргүй гүйцэтгүүлсэн зөрчлүүдийг таслан зогсоож, стандартын шаардлагад нийцүүлэн засуулж, давтан гаргахгүй байх талаар 3 зөвлөмж өгсөн.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж