"Seventeen" хамтлаг ЮНЕСКО-гийн элч болжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

"Seventeen" хамтлаг ЮНЕСКО-гийн элч болжээ

"Seventeen" хамтлаг ЮНЕСКО-гийн элч болжээ

"K-поп"-ын алдарт "Seventeen" хамтлаг ЮНЕСКО-гийн сайн санааны элчээр Лхагва гаригт томилогджээ. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Парис дахь төв байранд тус хамтлагийн гишүүд очиж батламжаа гардан авсан байна. Хамтлагийн гишүүн Жошуа Хонг "Бид анх удаа ЮНЕСКО-гийн залуучуудын сайн санааны элч нарын хувьд та бүхний өмнө зогсож байгаадаа сэтгэл өндөр байна" гэв.

Мөн "ЮНЕСКО-гийн тэргүүлэх бүлэг болох залуучуудыг төлөөлж байгаа нь маш их нэр төрийн хэрэг" гэж хамтлагийн гишүүд мэдэгдээд  ЮНЕСКО-гийн залуучуудын тэтгэлэгт хөтөлбөр, бүтээлч төслүүдэд зориулж 1.2 сая ам.доллар хандивлахаар болсон байна.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей "Seventeen"-тэй хамтран ажиллах нь залуучуудад зориулсан үйл ажиллагааг улам хүртээмжтэй болгоно гэж үзжээ. Мөн "Seventeen" хамтлаг нь залуучуудыг ЮНЕСКО-гийн үнэт зүйлд хөтлөх гүүр болно гэж мэдэгдэв. "Seventeen" хамтлаг нь 13 гишүүнтэй бөгөөд 2015 онд байгуулагдсан байдаг. Хамтлаг өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд ашиг орлогоороо Тэйлор Свифтийн дараа орсон байна.

Эх сурвалж: Japan Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж