СЕХ: Сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг уриалж байна 

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

СЕХ: Сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг уриалж байна 

СЕХ: Сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг уриалж байна 

Сонгуулийн ерөнхий хорооноос иргэд, сонгогчдод зориулан уриалга гаргажээ. Уг уриалгад "Та бид чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр төрийн эрх барих дээд байгууллагдаа төлөөллөө сонгож, монгол төрөө эрхэмлэн байгуулах, сонгох эрхийн өдөр 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр болно. Санал авах ажиллагаа өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны нээлттэй ил тод, сонгуульд оролцогч бүх талуудаас хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, сонгогчдын дунд эргэлзээ, буруу ойлголт үүсгэдэг асуудлыг нэг бүрчлэн мухарлаж, эргэлзээг арилгах, сонгогчдод үнэн бодит мэдээлэл өгөх асуудлаар улс төрийн нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллагатай нээлттэй хамтран ажиллаж байна.

Энэ удаагийн сонгуулийн санал хураалт дууссаны дараа саналын хуудсыг бүх хэсэгт 100 хувь гар аргаар давхар тоолж шалгах бөгөөд энэ үйл ажиллагаанд нам, эвсэл нэр дэвшигчдийн 30 мянган ажиглагч шууд хяналт тавихаас гадна хяналтын камерын дор зохион байгуулахаар бэлтгэл ажлын хангалаа. Монгол Улс анх удаа УИХ-ын 123 гишүүнийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор сонгож байгаа нь онцлог бөгөөд үүнтэй холбоотойгоор сонгогчдоос санал авах, тоолох ажиллагааг зохион байгуулахад сонгогчдод хүндрэл үүсгэхгүй байхад онцгойлон анхаарч бүх шатны сонгуулийн хороод, түүнд ажиллаж буй 25.700 төрийн албан хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо.

Нэг сонгогч, нэг сонголтын үнэ цэн бол Үндсэн хуульт ардчиллын баталгаа юм. Иймд иргэд, сонгогчид та бүхэн өөрийнхөө төлөө, үр хүүхдэд, гэр бүлийнхээ ирээдүйн төлөө сонголтоо хийх хариуцлагатай цаг ирээд байна. Бусдын сонголтод найдаж биш өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодлоороо сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг та бүхэндээ уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж