Дани нэг үхэрт 100 долларын татвар ногдуулна

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

Дани нэг үхэрт 100 долларын татвар ногдуулна

Дани нэг үхэрт 100 долларын татвар ногдуулна

Дани улсын эвслийн засгийн газар анх удаа малын нүүрстөрөгчийн татвар нэвтрүүлэх хэлэлцээр хийлээ. Энэ нь тус улсын фермийн аж ахуй эрхэлдэг хүмүүст ногдох татвар юм. Тодруулбал, фермийн аж ахуй эрхэлснээр дэлхийн нүүрстөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж байгаа тул ферм эрхлэгчид нэг үхэр тутамд жил бүр 96 ам.долларын татвар төлөх шаардлагатай болж байна.

Энэ оны сүүлчээр батлахаар төлөвлөж буй татвар нь 2030 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд малаас ялгарах нүүрстөрөгчийн нэг тонн тутам 43 ам.долларын татвар авах гэнэ.

Дараа нь татварын хэмжээг 2035 онд 107 ам.доллар болгож өсгөнө. Үүнийг малын тоо толгойд хувааж тооцоход нэг үхрийн жилийн татварын хэмжээ 96 ам.доллар болж буй. Энэ хэмжээ 2035 оноос 241 ам.доллар болж нэмэгдэх юм.

Дани улс нь сүүн бүтээгдэхүүн, гахайн махны томоохон экспортлогч орон бөгөөд  ялгаруулж буй нийт хүлэмжийн хийн ихэнх хэсгийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Ойжуулалт, намгархаг газар байгуулах зэрэг арга хэмжээнд 3.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа тул эвслийн засгийн газраас аж үйлдвэрийн салбарын татварыг нэмэгдүүлэх болжээ. Данийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид татвал нэмэгдүүлэх болон нэмэгдүүлэх болсон шалтгааныг сайшаасан. Гэвч шинэ татвар нь  зарим фермерүүдийн дургүйцлийг төрүүлэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж