The Hu: Дотор сүнсээ сэрээж нэг өдрийг хамт өнгөрөөе

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

The Hu: Дотор сүнсээ сэрээж нэг өдрийг хамт өнгөрөөе

The Hu: Дотор сүнсээ сэрээж нэг өдрийг хамт өнгөрөөе

 Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж, эх орныхоо нэрийг дэлхийд сурталчилж яваа “Хү” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо долдугаар сарын 10-нд  хийхээр болсон. Тус хамтлагийн зүгээс өнөөдөр /2024.06.27 /тоглолтын талаарх мэдээллийг өглөө

“Хү” хамтлагийн ахлагч Ц.Галбадрах:

-Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог хүннү рок хэмээх урсгалыг бий болгож Хү хамтлагийг анх 2016 онд байгуулсан. 2018 онд “Юу вэ юу вэ”, "Чонон сүлд" хэмээх дуунуудаа олон нийтэд цацаж байсан. Тус хоёр бүтээл маань 120 сая хандалтыг авсан. 2019 оны тавдугаар сард анхны “Гэрэг” хэмээх нэртэй тоглолтоо хийж байлаа. 2016 оны зургадугаар сараас дэлхий дахинаа аялан тоглолтуудаа эхэлсэн байдаг. Тухайн үед дэлхийн хамгийн том хөгжмийн наадмуудад тоглоход маш их сандралтай байсан. Биднийг олон жил сонссон юм шиг хүлээж авч байсан. Европ, Америк, Австрали, Өмнөд Америк, Азийн орнуудаар 350 гаруй фестивальд  оролцсон. Эх орондоо задгай талбайд анх удаа тоглох гэж байна. Бүх хит уран бүтээлүүдээ үзэгчдэдээ үзүүлнэ. “Аянгын нүргээн” “Гэрэг” цомгийн бүх шилдэг уран бүтээлээ толилуулна. Дэлхий даяар уран бүтээлээ яаж хүргэж ирсэн тэр жишгээр Монголдоо тоглоно. Тоглолтын тайз үндэсний өв соёл, язгуур урлагийг харуулсан тайзны шийдэлтэй байна. Үзэгчдэд тав тухай байх тал дээр түлхүү анхаарч байна. Долдугаар сарын 10-нд Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиодог. Энэ өдрийг сонгож тоглолтоо төлөвлөсөн. Эх орондоо тоглох энэ мөчийг маш удаан хүлээсэн. Тун удахгүй уулзъя. Дотор сүнсээ сэрээж  нэг өдрийг бидэнтэй хамт өнгөрөөхийг уриалж байна" гэв.

Тоглолт долдугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас Шангри-Ла зочид буудлын баруун талын "Hit" паркт болно.

Энгийн тасалбар: 99,000 төгрөг

"Fan zone" тасалбар: 600,000 төгрөг

"VIP" тасалбар: 2,000,000 төгрөг

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж