Үйлдвэрийн дэлбэрэлт ажилчдын аюулгүй байдлыг хөндөв

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

Үйлдвэрийн дэлбэрэлт ажилчдын аюулгүй байдлыг хөндөв

Үйлдвэрийн дэлбэрэлт ажилчдын аюулгүй байдлыг хөндөв

Өмнөд Солонгосын Хвасон дахь "Aricell" батерейны үйлдвэрт гал гарч, 23 ажилчин амиа алдсан харамсалтай хэрэг Даваа гаригт гарсан. Эдгээр 23 ажилчны 18 нь цагаач ажилчин байжээ. Тус улсын гадаад ажилчдын тоо өнгөрсөн онд 923 мянга хүрснээр түүхэн дээд амжилт тогтоогоод буй. Энэ цаг үед үйлдвэрийн ажилчид олноороо амиа алдсан нь ажлын байрны аюулгүй байдлын асуудлыг хөндөв.

Гал гарах үед амь үрэгдсэгсэд бүгдээрээ үйлдвэрийн хоёрдугаар давхарт ослын гарцтай ойрхон байсан. Гэвч онцгой байдал үүсэхэд яагаад тэднийг нүүлгэн шилжүүлж чадаагүй вэ гэсэн асуулт үүсч байгаа аж.

Нас барсан гурван солонгос иргэнийг хэн болохыг нь тогтоосон. Өдгөө гадаадын 18 хохирогчийн ар гэрийнхнээс ДНХ цуглуулж, хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

Гадаад ажилчдын тоо ийм өндөр байгаа нь Өмнөд Солонгосын хөдөлмөрийн зах зээл цагаач ажилчдаас хэр их хамааралтай байгааг онцлох юм. Өнгөрсөн онд бүртгэгдсэн 923 мянган гадаад ажилчны 80 орчим хувь нь 50 ба түүнээс цөөн ажилтантай жижиг фермүүдэд ажиллаж байжээ. Цагаач ажилчдын олонх нь хэлний бэрхшээлээс болоод барилгын болон үйлдвэрлэлийн салбарт, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Тэднийг аюулгүй байдлын зохих зааварчилгаагүй ажилд ихэвчлэн томилсноор үйлдвэрлэлийн ослын тохиолдол ихэсдэг аж. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах үед өгсөн 15-хан минутын аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар л цагаач ажилчдын ХАБ-ын боловсрол хэмжигдэх нь бий.

Хөдөлмөрийн яамны мэдээлснээр, өнгөрсөн онд цагаач ажилчид үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тохиолдол 85 болсон нь нийт ослын ​​10.5 хувийг эзэлж байна. Нас барсан гадаад ажилчдын 55 нь барилгын талбайд, 22 нь үйлдвэрлэлийн орчинд нас баржээ.

Дээр дурдсан "Aricell" компанийн тухайд "Бүх ажилчиндаа хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг тогтмол олгодог" гэж гүйцэтгэх захирал Пак Сун Кван нь мэдэгджээ. Тэрбээр Мягмар гаригт олон нийтээс уучлалт гуйсан байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль болон Онц ноцтой ослын шийтгэлийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр тус компанийн гурван албан тушаалтныг мөрдөн шалгахаар болжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж