УИХ-ын ес дэх удаагийн парламентын сонгуулийн санал хураалт маргааш буюу зургадугаар сарын 28-ны Баасан гаригт орон даяар зэрэг явагдана. Монголчууд Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэх өдөр юм. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож байгаа агаад нийтдээ 1400 орчим нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэднээс 128 нь УИХ-ын гишүүн болно. Тодруулбал, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаас сонгогдох юм.
Төрийн байгууллагуудаас энэ удаагийн сонгуульд залуусыг идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалах болсон. Учир нь, нийт сонгогчдын 50 хувь нь 18-39 насынхан аж. Урьд өмнөх сонгуулийн статистикаас харахад тэдний улс төрийн оролцоо бага гарсан байна. Түүнчлэн сонгуулийн үеэр аливаа асуудал хэрсүү хандаж, үймээн самуун, өдөөн турхирсан үйл ажиллагаанд автахгүй байхыг холбогдох газруудаас сануулж байгаа юм. Ардчилал бол олонхын шийдвэрийг цөөнх нь дагадаг. Энэ утгаараа бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ