Нөөцийн буудайг түрээсийн агуулахад хадгална

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Нөөцийн буудайг түрээсийн агуулахад хадгална

Шинэ ургацын улаан­буудайн түрүүч үтрэмд буужээ. Тариаланчид ур­га­цаа хурааж болцыг нь магтан, өнгөрсөн зуны нар хур сайхан тэгширснийг ам уралдан ярьж сууна. Энэ жил манай улс 329,8 мянган тонн улаанбуудай хураах төлөвлөгөөтэй бай­гаа гэж Хүнс хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж буй. Эхнээсээ ургацаа хурааж ийнхүү үтрэмд буудайгаа буулгажээ. Сэлэнгэ аймаг 165 мянган тонн, Төв ай­маг 69.1 мянган тонн, Бул­ган 40 мянган тонн улаан­буудай хураах, Хөвсгөл 18.1 мянган тонн, бусад аймгууд 37.6 мянган тонн буудай хурааж авах юм. Өөрөөр хэлбэл, урьд­чилсан байдлаар урга­цынхаа 90 хувийг авна гэж тооцоолж байгаа аж. Үүнээс Засгийн газар стра­тегийн нөөцөд 168.9 мян­ган тонн хүнсний улаан­буудайн худалдан ав­на.
Улсын хэмжээнд 152.2 га бүхий 200 үтрэм бай­гаа. Үүний 88.9 га нь шо­роон гадаргуутай, 32.8 га талбай бүхий 88 үтрэм цементэн гадаргуутай аж.

Харин ургац хураалтын техник хэрэгслийн хан­гамж хэр байгаа бол гэдгийг давхар сонирхлоо. Өн­гөр­сөн жил санхүү эдийн зас­гийн хямрал дэл­хий ний­тийг хамарч, хаа хаа­гүй хэцүүхэн нөхцөл бай­далтай байсан. Ургац ху­раалт эхлэх болоход тех­­ник ирэхгүй удаж, ху­га­цаа алдаж байсан то­хиол­дол бий.

Тэгвэл энэ жил тариалан хураалтад ашиглах техник хэрэгслийн шинэчлэлтэд улсын төсвөөс 57 тэр­бум төгрөг, ОХУ-ын зээ­лээр 16 тэрбум төгрөг зо­риул­сан гэж албан эх сур­­валж мэдээлжээ. Мөн хувийн хэвшлийнхэн 110 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. Ингэс­нээр зүтгэх хүчний трак­тор 80, хураах техник 65, үтрэмийн тоног төхөө­рөм­жийн 40 хувийг шинэ­чилжээ. Тэгэхээр тариа­лан хураалтын ажилд үт­рэмийн машины паркт бу­даа цэвэрлэгч 232, үр ял­гагч 110, будаа ачигч 198, механикжсан ЗАВ 20/40 маркийн 26 үтрэм ажил­лана гэсэн үг юм. Хэ­дий­гээр 100 хувь хан­галт­­тай биш ч өмнөх жилүүд­тэй харьцуулахад тех­­ник хэрэгсэл сай­тай бол­сон гэсэн үг. Дараа­гийн жилүүдэд мөн то­дор­хой хэмжээгээр хөрөн­гө оруулалтаа нэм­сээр тех­ник хэрэгслээ сайж­руул­на гэж албаныхан ярьж бай­на.

Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ гэж үг бий. Жил бүр ургац хураалтын да­раа агуулах, савны асуу­дал хөндөгддөг. Энэ жил ч мөн ялгаагүй улаан­буудайн агуулах ан­хаарах асуудлын нэг бо­лоод байна. Жил бүр дут­маг байдаг агуулах энэ жил хүрэлцээ муутай хэ­вээр байна. Гэхдээ өн­­гөр­сөн жилүүдийг бод­вол ахицтай байгаа гэж мөн л албаныхан ам сай­тай дуугарч байна. Та­риа­лан эрхлэлтийг дэм­жих сан 4.2 тэрбум төг­рөгийн тендер зарлаж агуу­лахын хүчин чадлыг нэ­мэг­дүүлжээ. Ингэснээр Бул­ган аймагт 36 мянган тонн, Сэлэнгэ аймагт хойд Америкийн загвараар 10 мянган тонн улаанбуудай агуулах хүчин чадал бү­хий элеватор барьжээ. Өмнө нь 64 мянган тонн улаанбуудай хүлээн авах чадалтай байсан нь 110 мянгыг хүлээн авах болж байна гэсэн үг юм.

Одоогийн байдлаар Монгол Улсыг хөгжүүлэх сангийн нөөцөд 63.4 мянган тонн улаанбуудай байгаа гэнэ. Үүн дээр нэмээд шинэ ургацаас Улсын нөөцөд 168.9 мянган тонн улаанбуудай худалдан авах тухай дурд­сан байгаа. Шинэ ургацын улаанбуудайнаас 35.9 мянган тонныг хадгалж, 133 мянган тонныг түрээ­сийн агуулахад хадгалах гэнэ. Түрээсэнд 600 саяас нэг тэрбум орчим төгрөг зарцуулах юм байна. 

Хүнсний үйлдвэрүүдэд 216.6 мянган тоннын багтаамжтай 13 элеватор, тариалангийн аж ахуйн нэгжид 5200 тонн баг­таамж­тай таван элеватор байна. Улсын нөөцөд 18 мянган тонн улаанбуудай агуу­лах нэг элеватор, Тариа­лан эрхлэлтийг дэм­­жих санд 110 мян­ган тонныг агуулах дөр­вөн элеватор байна. Алба­ных­ны төлөвлөснөөр 100 орчим тонн улаанбуудай үлдсэнийг түрээсийн агуу­лахад хадгалах аж. Өнгөр­сөн жил ч мөн түрээ­­сийн агуулахад улаан­­буудайгаа хийхэд нэ­лээд хөрөнгө зарцуулж байс­ан. Энэ жил түрээ­сийн агуулахад 600 саяас нэг тэрбум орчим төгрөг өгөхөөр тооцоолжээ.

Уг нь улсын хэмжээнд 347 мянган тоннын баг­таамж­тай 22 элеватор байсан ч өмч хувьчлал, зах зээлийн шуурганд өр­төж бүрэн ашиглах болол­цоогүй болжээ. Мөн Төв аймгийн Угтаалцайдам су­манд 36 мянган тонн баг­таамжтай төмөр бетон элеваторыг 1988-1990 онд барьж байгаад дуусгалгүй орхисноор барилга, тоног төхөөрөмж нь тоногдосон байна. Одоогийн байдлаар Хэнтий аймагт “Буудайн цацал” ХХК-ийн 5500 тоннын багтаамтай эле­ватор, Орхон аймгийн хүнс­ний үйлдвэрийн 3000 тонн элеваторууд бүрэн ашиглах боломжгүй бай­гаа гэнэ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж