Улаанбаатар хотод 15:00 цаг хүртэл бороо орно

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 15:00 цаг хүртэл бороо орно

Улаанбаатар хотод 15:00 цаг хүртэл бороо орно

НОК-оос цаг агаарын байдал, голын усны түвшин, үер усны аюулаас сэрэмжлүүлэх талаар өнөөдөр /2024.06.27/ мэдээлэл өглөө.


Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат:

-Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг мэдээлсэн. Мөн энэ сарын 28-30-ны хооронд түр зуурын аадар бороо орох төлөвтэй байгаа. Тиймээс иргэдийн үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Өнгөрсөн 21-22-ны өдрүүдэд орсон борооны улмаас ихэнх гол усны түвшин үерийн хэмжээг даван үерлэсэн өнөөдрийн байдлаар үерийн түвшинд хэвээрээ байгаа.

Өнгөрсөн өдрүүдийн бороонд айл өрх аж ахуй нэгж, иргэд усанд боогдсон дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт багагүй бүртгэгдсэн байдаг. Нийслэл дүүргийн Онцгой комисс болон холбогдох байгууллагууд "Маршал тау"н орчимд болон "Монгол шилтгээн", Хар усан тохой, Биокомбинат зэрэг байршлуудад үерийн түр далан босгосон. Үргэлжлэн орох бороотой өдрүүдэд иргэд голын ай сав дагуу аялж зугаалахгүй байх, бага насны хүүхдийг гол болон тогтоол ус, хиймэл нуурын дэргэд тоглуулахгүй байхыг сануулж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж