Бутаны Цог жавхлант хаан Монголд наадмаар айлчилна

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

Бутаны Цог жавхлант хаан Монголд наадмаар айлчилна

Бутаны Цог жавхлант хаан Монголд наадмаар айлчилна
Монгол Улс Бутаны Хаант улстай 2012 оны нэгдүгээр сарын 18-нд найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2023 онд Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганболд томилогдож байв. Харин Бутаны Хаант улсаас Монголд хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил энэ оны зургадугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барьсан.
Элчин сайд Вецоп Намжил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ хоёр орны улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж байсан юм.
Тэгвэл хоёр оны хамтын ажиллагааны хүрээнд Бутаны цог жавхлант хаан Монголд наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 10-15-ны хооронд айлчлах тов гарчээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард /2023.04.18/ Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Улмаар элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа. Мөн Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсаас Бутаны Хаант Улсад суух Элчин сайд Д.Ганболдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж