"Үерийн дараа гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэлтэй"

"Үерийн дараа гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэлтэй"

"Үерийн дараа гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэлтэй"

Жил бүр долдугаар сарын сүүлчээс эхлэн гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Тодруулбал, энэ үеэр сургууль, цэцэрлэг завсарлах, нийтийг хамарсан олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг билээ. Мөн бороо, үерийн дараах нөхцөл байдлаас шалтгаалан гэдэсний халдварт өвчин эрс нэмэгддэг байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулаа.


УРИН ДУЛААНЫ УЛИРАЛД ХАЛДВАРЫН ЭРСДЭЛ ЭРС НЭМЭГДДЭГ

-Гэдэсний халдварт өвчин аль үед зонхилон тохиолддог вэ.  Үерийн дараах нөхцөл байдлаас шалтгаалан халдварын тохиолдол нэмэгддэг гэж үнэн үү?

-Ямар ч халдварт өвчин улирлын болон насны онцлогтой байдаг. Монгол эрс тэс уур амьсгалтай. Урин дулааны улирал богино үргэлжилдэг. Энэ үетэй, гэдэсний халдварт өвчний улирлын үе давхацдаг. Үүн дээр нэмээд эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөгөөр богино хугацаанд өвчлөлийн тоо эрс нэмэгддэг. Үүний нэг нь үерийн асуудал юм.

Жил ирэх тусам үерийн эрсдэл нэмэгдсээр байна. Мөн хүүхдүүдийн амралт, аялал зугаалга, баяр наадамтай холбоотойгоор хүмүүсийн бөөгнөрөл ихээр үүсдэг тул гэдэсний халдварт өвчний тохиолдол их бүртгэгддэг гэж үздэг.

Гэхдээ хамгийн чухал нь иргэд гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Жишээ нь амьдралынхаа хэв маяг, дадал зуршлыг өөрчлөх, мэргэжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийг зөв хэрэглэж хэвших шаардлагатай байна.

ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН БАГА НАСНЫХАН ДУНД ЗОНХИЛОН ТОХИОЛДДОГ

-Насны бүлгээр авч үзвэл ямар насныхан дунд зонхилон тохиолддог вэ?

-Гэдэсний халдварт өвчинд бүх хүн өртөх эрсдэлтэй байдаг. Эх уурхай, дамжих зам, өртөмтгий бие махбод гэсэн гурван хэлхээ хоорондоо холбогдож байж халдварт өвчин батлагддаг. Тиймээс эх уурхай буюу өвчтэй хүнтэй бохирдсон хоол хүнс, амны зам, бохир гараар холбогдох замаар өртөмхий бие махбодь буюу бүх хүн өртөх боломжтой. Гэхдээ гэдэсний халдварт өвчин зонхилон бага насны хүүхдүүдэд тохиолддог.

Ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд илүүтэй өвдөх эрсдэлтэй.

Монголын дийлэнх хүн ам гэр хороололд амьдардаг. Тиймээс бохир усны цооног, нүхэн жорлон гэх мэт эрсдэлт хүчин зүйл их байдаг. Ялангуяа үерийн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн бохирууд халих, хальсан ус урсах, гол горхи, орныг бохирдуулах эрсдэл ихээр үүсдэг. Тиймээс ойр тойрондоо гэдэсний халдварт өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүн байгаа эсэхийг нягтлах шаардлагатай.

-Гэдэсний халдварт өвчнөөр өвчлөхөд эмнэл зүйн ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 

-Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, энтеровирусын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана. Гэдэсний халдварт өвчний онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн (нян, вирус) хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирус нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэдэг. Гэдэсний халдварт өвчин нь өвчний шинж тэмдэггүй боловч нян тээгчээс шууд болон шууд бусаар дамждаг.

Нян хүний биед ороод 1-3 хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрнэ.

Гэдэсний халдварт өвчний  үед илрэх шинж тэмдэг, хугацаа нь уг хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг. Цочмог, 37-40 градус халуурах, бие эвгүйрхэх, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, ядрах, гэдсээр базлаж өвдөх, хий дүлэх, ялгадас усархаг, цусан судалтай, залхагтай гарах гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд  эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай.

-Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээнүүдийг авах шаардлагатай вэ? 

-Халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дараах таван түлхүүр зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Түлхүүр 1:

  • Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.
  • Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа савандаж угаах
  • Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх
  • Гал тогоонд шавьж, мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх

Түлхүүр 2:

  • Болсон, түүхий хүнсийг тусгаарлах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.
  • Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах
  • Мах, ногооны тавиур модыг бусад болгосон хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
  • Хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх
  • Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших

Түлхүүр 3: Хоол хүнсийг гүйцэд болгосноор бичил биетнүүд устдаг.

•Хоол хүнсийг 70 -аас багагүй хэм хүртэл нь чанаж, болгож хэрэглэх

•Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан гүйцэд халааж хэрэглэх •Малын мах, тахиа, шувууны махыг ягаан шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж болгох

Түлхүүр 4: Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.

•Болгосон хоолыг халуунаар нь (60 хэмтэй) хэрэглэх ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй.

•Түргэн мууддаг хүнсийг худалдаж авсан даруйдаа хөргөгчид хадгалах

•Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх

Түлхүүр 5:

  • Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ.
  • Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс хэрэглэх
  • Усыг буцалгаж хэрэглэх
  • Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх
  • Ариутгасан сүү зэрэг боловсруулалт хийсэн, аюулгүй хоол хүнсийг сонгож хэрэглэх.
  • Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
  • Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах

Эдгээр түлхүүр зөвлөмжийг хэвшүүлснээр хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс хамгаалж чадна хэмээн зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LoriOrtiz 2024-06-27 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnneSpoonemore 2024-06-27 188.130.221.245

Харуулах боломжгүй.

Avatar

KristiSwearingen 2024-06-27 188.130.221.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherinaAlcime 2024-06-27 188.130.184.77

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieGonzales 2024-06-27 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSimmons 2024-06-27 46.8.213.55

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyHughes 2024-06-27 46.8.154.104

Харуулах боломжгүй.

Avatar

HillaryHunt 2024-06-27 109.248.15.117

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaLacy 2024-06-27 188.130.129.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherylLucas 2024-06-27 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

AngelChavez 2024-06-27 46.8.223.186

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherClay 2024-06-27 212.115.49.108

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAbraham 2024-06-27 188.130.129.136

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalGutierrez 2024-06-27 46.8.57.7

Харуулах боломжгүй.

Avatar

MaggieWallace 2024-06-27 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

DianaHeartlezz 2024-06-27 46.8.106.55

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRoberts 2024-06-27 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJones 2024-06-27 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmberJohnston 2024-06-27 188.130.211.148

Харуулах боломжгүй.

Avatar

LeisaJones 2024-06-27 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaThomas 2024-06-27 188.130.137.237

Харуулах боломжгүй.

Avatar

LatashaWilliams 2024-06-27 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaHalverson 2024-06-27 188.130.188.172

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaParker 2024-06-27 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleRodriguez 2024-06-27 46.8.14.109

Харуулах боломжгүй.

Avatar

KristyCarter 2024-06-27 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrown 2024-06-27 109.248.14.5

Харуулах боломжгүй.

Avatar

KaraCampbell 2024-06-27 188.130.128.199

Харуулах боломжгүй.

Avatar

ShakiaDrakeford 2024-06-27 188.130.129.141

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaCorbett 2024-06-27 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineGonzales 2024-06-27 46.8.16.129

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieBrooks 2024-06-27 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLopez 2024-06-27 31.40.203.34

Харуулах боломжгүй.

Avatar

MindeeVissers 2024-06-27 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaTrujillo 2024-06-27 45.81.137.93

Харуулах боломжгүй.

Avatar

EbonySpann 2024-06-27 46.8.222.152

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWilliams 2024-06-27 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWilliams 2024-06-27 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

JamieElliott 2024-06-27 2.59.50.192

Харуулах боломжгүй.

Avatar

NyeshiaYoung 2024-06-27 45.81.137.82

Харуулах боломжгүй.

Avatar

CassieWood 2024-06-27 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaGomez 2024-06-27 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieVelynne 2024-06-27 45.84.176.127

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHomer 2024-06-27 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

RosemaryLopez 2024-06-27 188.130.137.8

Харуулах боломжгүй.

Avatar

KathyWatson 2024-06-27 46.8.111.75

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGarcia 2024-06-27 45.81.137.68

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGonzalez 2024-06-27 46.8.213.75

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieLoera 2024-06-27 94.158.190.232

Харуулах боломжгүй.

Avatar

MariaWilson 2024-06-27 46.8.23.156

Харуулах боломжгүй.

Avatar

JennyKirby 2024-06-27 46.8.14.206

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetMartin 2024-06-27 46.8.14.41

Харуулах боломжгүй.

Avatar

RobinJohnson 2024-06-27 109.248.167.134

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraKeepers 2024-06-27 188.130.137.197

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaWalker 2024-06-27 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayGresham 2024-06-27 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaQuintero 2024-06-27 185.181.246.208

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHawkins 2024-06-27 109.248.14.10

Харуулах боломжгүй.

Avatar

TracySmith 2024-06-27 46.8.110.195

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж