Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2024.06.26/ арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрсийг 7,001,600 ам.доллар буюу 23.6 тэрбум төгрөгөөр арилжсан байна.
“Монголросцветмет” ТӨҮГ нь 3,300 тонн төмрийн хүдрийг 231 мянган ам.доллар буюу 781 сая төгрөгөөр арилжжээ.
УИХ-аар 2022 онд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улс нийт экспортоор гарч байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулж арилжаалдаг болсон юм. Нүүрс, төмрийн хүдрээс гадна зэсийн баяжмалыг ч биржээр арилжаалдаг болсон. Энэ оны хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын 5 хувийг биржээр арилжаалах бол 2025 оноос Оюутолгой компани зэсийн баяжмалаа биржээр арилжаалдаг болно.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалдаг болсноор борлуулалтын үнэ нээлттэй ил тод болж, татвараар төвлөрөх орлого ч нэмэгдэж буй.
Г.ХОРОЛ