Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 2047 он гэхэд улс орноо хөгжингүй эдийн засагтай болгох амбицаа сүүлийн хоёр жилийн хугацаанд ярьсан. Өдгөө тэр гурав дахь удаагаа Засгийн газраа тэргүүлэхээр болсон агаад дэлхий улс орнуудын анхаарал Моди болон түүний Бхаратия Жаната намын тэргүүлсэн эвсэл дээр төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, Модигийн эвслийн засаг эдийн засгийн эрчимжүүлэх бодлогоо үргэлжүүлж, сая сая хүний амьдралыг сайжруулж чадах эсэхийг энэтхэгчүүд төдийгүй дэлхий нийт харж байна.
Нэг үеэ бодвол энэтхэгчүүдийн Бхаратия Жаната намд итгэх итгэл буурчээ. Тодруулбал, энэ удаагийн сонгуулиар Модигийн эрх баригч нам 2014 оноос хойш анх удаа парламентын доод танхимд олонх болж чадаагүй. Тиймээс тус намынхан эвсэл дэх холбоотнууддаа найдахаас өөр аргагүйд хүрсэн байна.
“Засгийн газар эвслийн түншүүдтэйгээ ойлголцож байж парламент дахь гол хууль тогтоомжийг батлан, эрх мэдэлтнүүдийг эсэргүүцэх хөдөлгөөнийг дарах хрэгтэй. Үүнийг хийхгүй бол оны сүүлээр товлогдсон муж улсын дараагийн шатны сонгууль хэцүү байх болно” гэж “Verisk Maplecroft” эрсдэлийн тагнуулын фирмийн Азийн судалгааны тэргүүн Риема Бхаттачарья хэлжээ.
Гэхдээ Моди тэргүүтэй эвсэл Энэтхэгийн эдийн засаг, хөгжлийн бодлогыг алдагдуулахгүй гэж шинжээчид үзэж байна. Модигийн засгийн газрын өмнө ард түмний итгэлийг сэргээх, дэлхийн өмнөд хэсэг дэх улс орныхоо байр суурийг хадгалах гэсэн шинэ сорилтууд байна. Шинэ Засгийн газар тэргүүлэх чиглэлээ хараахан тодорхойлоогүй. Гэсэн хэдий ч шинжээчид дараах дөрвөн чиглэлээс Модигийн засгийн газар зугтаж чадахгүй гэж үзэж байна.
ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ
Энэтхэг улс дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд хурдны зам, төмөр зам, нисэх онгоцны буудлаа холбож, шинэчлэх томоохон алхам хийсэн. Тус улсыг 2047 он гэхэд 26 их наяд ам.долларын эдийн засагтай болно гэж экспертүүд таамаглаж буй. Тиймээс энэ чинээнд хүрэхийн тулд дэд бүтцийн чадавхийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай.
Моди Ерөнхий сайдын суудалд очсоноосоо хойш боомт, төмөр зам болон бизнесийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Үүний тулд дэд бүтцийн бүтээн байгуулалтад багагүй хөрөнгө, хүч зарцуулжээ. Тэгвэл ирэх он жилүүдэд үүнийгээ хоёр дахин нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч Энэтхэг дэд бүтцийн хөгжлөөрөө Хятадаас хоцрогдсон хэвээр байгаа учир гадаадын хөрөнгө оруулагчдыг үргэлжлүүлэн татахын тулд илүү их зүйл хийх шаардлагатай байгаа аж.
Сангийн сайд Нирмала Ситараманы мэдэгдсэнээр 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардал 11.1 хувиар нэмэгдэнэ. Ингэхдээ 133.9 тэрбум ам.долларыг гол төлөв төмөр зам, нисэх онгоцны буудал барихад зарцуулна гэв.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЙЖРУУЛАЛТ
Модигийн засагласан он жилүүдэд Энэтхэг илүү бие даасан улс болж, Хятадыг гүйцэж түрүүлсэн. Тус улс үйлдвэрлэл, тэр дундаа чип үйлдвэрлэлээ эрчимтэй хөгжүүлжээ. Тиймээс АНУ-ын технологийн аварга компаниуд нийлүүлэлтийн сүлжээгээ Энэтхэг рүү чиглүүлэх нь улам бүр нэмэгдсээр байна.
"Financial Times" сонинд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдээлснээр “Apple” компани удахгүй гарах “iPhone 16” утасныхаа батерейг Энэтхэгийн үйлдвэрүүдээс авна гэж нийлүүлэгчиддээ мэдэгдсэн байна. “Google” ч бас энэ улиралд багтаан Энэтхэгт “Pixel” гар утас үйлдвэрлэж эхлэх гэж байна. Мөн “Apple”-ийн ханган нийлүүлэгч “Foxconn” Энэтхэгт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн.
“Counterpoint Research” байгууллага болон Энэтхэгийн электроник, хагас дамжуулагчийн нийгэмлэгийн тооцоолсноор тус улсын хагас дамжуулагчийн үйлдвэрлэл 2026 он гэхэд 64 тэрбум ам.долларт хүрч, 2019 оноосоо гурав дахин өснө. Эндээс харваас Энэтхэг энэ бизнесээ зөв хийж чадвал эдийн засгийн хямралд өртөхгүй аж.
АЖИЛГҮЙДЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ
Дэлхийн хамгийн олон хүн амтай улсын хамгийн том бэрхшээл нь яах аргагүй ажилгүйдэл. Боловсролын ялгаа нь энэ асуудлыг улам хурцатгаж байна. Энэ талаар “The Economist Intelligence Unit” -ийн ахлах шинжээч Сумедха Дасгупта хэлэхдээ “Ажилчдын ур чадварын түвшин болон ажил олгогчдын эрэлт хоёрын хооронд аль хэдийнэ үл нийцэл бий болсон. Ийм байдал ирэх арван жилд үргэлжлэх нь гарцаагүй” гэжээ.
Энэтхэгт ажилгүйдлийн төвшин гуравдугаар сард 7.4 хувь байсан бол дөрөвдүгээр сард 8.1 хувьд хүрсэн.
Сонгуулийн өмнөхөн иргэдийн дунд судалгаа явуулахад 10 мянган иргэний 27 хувь нь ажилгүйдэлд хамгийн их санаа зовж буйгаа илэрхийлжээ. Судалгаанд хамрагдагсдын талаас илүү буюу 62 хувь нь Модигийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд ажил олоход хэцүү болсон гэжээ.
Шинэ эвслийн засгийн газар орон нутгийн боловсролын стандартыг сайжруулах, ур чадварт суурилсан сургалтыг зөв салбаруудад үр ашигтай зохион байгуулахын тулд ажиллаж байна.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Гадаадын хөрөнгө оруулагчид Энэтхэгийн зах зээлд ам сайтай байна. Хөгжиж буй зах зээлийн туршлагатай хөрөнгө оруулагч Марк Мобиусаас эхлээд дэлхийн стратегич Дэвид Рош хүртэл үүнд багтана.
Энэтхэгийн Үндэсний хөрөнгийн биржийн нийт зах зээлийн үнэлгээ 4.9 их наяд ам.долларт хүрсэн нь Ази, Номхон далайн бүс нутагтаа гуравдугаарт орж буй үзүүлэлт юм. Зах зээлийн үнэлгээ нь ойрын 20 жилдээ 40 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт, хөгжлийг цаашид дэмжихийн тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгдэх шаардлагатайг шинжээчид онцолжээ.
Эх сурвалж: CNBC
KristiGregor 2024-06-27 46.8.222.85
Харуулах боломжгүй.
LoriOrtiz 2024-06-27 46.8.56.188
Харуулах боломжгүй.
AnneSpoonemore 2024-06-27 188.130.221.245
Харуулах боломжгүй.
KristiSwearingen 2024-06-27 188.130.221.201
Харуулах боломжгүй.
CherinaAlcime 2024-06-27 188.130.184.77
Харуулах боломжгүй.
MelanieGonzales 2024-06-27 46.8.22.150
Харуулах боломжгүй.
CarrieSimmons 2024-06-27 46.8.213.55
Харуулах боломжгүй.
EbonyHughes 2024-06-27 46.8.154.104
Харуулах боломжгүй.
HillaryHunt 2024-06-27 109.248.15.117
Харуулах боломжгүй.
ClaudiaLacy 2024-06-27 188.130.129.201
Харуулах боломжгүй.
CherylLucas 2024-06-27 188.130.220.169
Харуулах боломжгүй.
AngelChavez 2024-06-27 46.8.223.186
Харуулах боломжгүй.
HeatherClay 2024-06-27 212.115.49.108
Харуулах боломжгүй.
NicoleAbraham 2024-06-27 188.130.129.136
Харуулах боломжгүй.
KrystalGutierrez 2024-06-27 46.8.57.7
Харуулах боломжгүй.
MaggieWallace 2024-06-27 45.90.196.161
Харуулах боломжгүй.
DianaHeartlezz 2024-06-27 46.8.106.55
Харуулах боломжгүй.
DanielleRoberts 2024-06-27 46.8.213.207
Харуулах боломжгүй.
StephanieJones 2024-06-27 188.130.129.29
Харуулах боломжгүй.
AmberJohnston 2024-06-27 188.130.211.148
Харуулах боломжгүй.
LeisaJones 2024-06-27 188.130.129.211
Харуулах боломжгүй.
CarlaThomas 2024-06-27 188.130.137.237
Харуулах боломжгүй.
LatashaWilliams 2024-06-27 46.8.213.207
Харуулах боломжгүй.
DonnaHalverson 2024-06-27 188.130.188.172
Харуулах боломжгүй.
JessicaParker 2024-06-27 194.32.229.26
Харуулах боломжгүй.
GinaWalker 2024-06-27 188.130.128.142
Харуулах боломжгүй.
NicoleRodriguez 2024-06-27 46.8.14.109
Харуулах боломжгүй.
KristyCarter 2024-06-27 5.183.130.165
Харуулах боломжгүй.
KimberlyBrown 2024-06-27 109.248.14.5
Харуулах боломжгүй.
KaraCampbell 2024-06-27 188.130.128.199
Харуулах боломжгүй.
ShakiaDrakeford 2024-06-27 188.130.129.141
Харуулах боломжгүй.
LorenaCorbett 2024-06-27 188.130.128.168
Харуулах боломжгүй.
CatherineGonzales 2024-06-27 46.8.16.129
Харуулах боломжгүй.
StephanieBrooks 2024-06-27 109.248.142.184
Харуулах боломжгүй.
MaryLopez 2024-06-27 31.40.203.34
Харуулах боломжгүй.
MelissaTrujillo 2024-06-27 45.81.137.93
Харуулах боломжгүй.
EbonySpann 2024-06-27 46.8.222.152
Харуулах боломжгүй.
LisaWilliams 2024-06-27 109.248.48.19
Харуулах боломжгүй.
ChristinaWilliams 2024-06-27 46.8.154.61
Харуулах боломжгүй.
JamieElliott 2024-06-27 2.59.50.192
Харуулах боломжгүй.
NyeshiaYoung 2024-06-27 45.81.137.82
Харуулах боломжгүй.
CassieWood 2024-06-27 188.130.128.71
Харуулах боломжгүй.
AmandaGomez 2024-06-27 109.248.48.19
Харуулах боломжгүй.
CarrieVelynne 2024-06-27 45.84.176.127
Харуулах боломжгүй.
LisaHomer 2024-06-27 109.248.15.93
Харуулах боломжгүй.
RosemaryLopez 2024-06-27 188.130.137.8
Харуулах боломжгүй.
KathyWatson 2024-06-27 46.8.111.75
Харуулах боломжгүй.
LauraGarcia 2024-06-27 45.81.137.68
Харуулах боломжгүй.
LauraGonzalez 2024-06-27 46.8.213.75
Харуулах боломжгүй.
ValerieLoera 2024-06-27 94.158.190.232
Харуулах боломжгүй.
MariaWilson 2024-06-27 46.8.23.156
Харуулах боломжгүй.
JennyKirby 2024-06-27 46.8.14.206
Харуулах боломжгүй.
BridgetMartin 2024-06-27 46.8.14.41
Харуулах боломжгүй.
RobinJohnson 2024-06-27 109.248.167.134
Харуулах боломжгүй.
BarbaraKeepers 2024-06-27 188.130.137.197
Харуулах боломжгүй.
AngelaWalker 2024-06-27 109.248.14.166
Харуулах боломжгүй.
LindsayGresham 2024-06-27 45.15.73.126
Харуулах боломжгүй.
CarlaQuintero 2024-06-27 185.181.246.208
Харуулах боломжгүй.
HannahHawkins 2024-06-27 109.248.14.10
Харуулах боломжгүй.
TracySmith 2024-06-27 46.8.110.195
Харуулах боломжгүй.