Эван Гершкович 15 сар гаруй Москвагийн шоронд хоригдож байна. Тэрбээр "Wall Street Journal"-ын сурвалжлагч ба Оросын Екатеринбург хотод сурвалжлага хийж байхдаа баривчлагдсан. Москвагийн эрх баригчид түүнийг Оросын чухал дэд бүтцийн талаар АНУ-д мэлээлэл хүргэдэг тагнуулч гэж үзсэн юм.
Свердловск мужийн шүүх Эван Гершковичийг гэм буруутай эсэхийг тогтооно. Шүүх танхимд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орох боломжтой.
Прокурорууд сэтгүүлч Гершковичийг Америкийн Тагнуулын төв газрын захиалгаар Екатеринбургийн ойролцоох Оросын танк үйлдвэрлэгчийн тухай нууц мэдээлэл цуглуулсан гэж мэдэгджээ. Үүнийг Гершкович, түүний ажил олгогч болон АНУ-ын засгийн газар эрс үгүйсгэсэн байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хамгийн дээд хэмжээ нь 20 жилийн хорих ял юм.
"Wall Street Journal" сэтгүүлийн Европ, Ойрхи Дорнод, Африкийг хариуцсан дэд ахлагч Дебора Болл шүүх хурлын ажиллагааг буруутгаж, санаатайгаар хилс хэрэгт гүтгэж байна гэжээ. Мөн Оросын шүүх Гершковичийг санаатайгаар яллаж, цагаатгахгүй гэж онцолсон байна. Түүний үзэж буйгаар гадаадад хоригдож буй оросуудаар солихын тулд Оросын шорон америкчуудыг санаатайгаар нөөцөлж байна.
Дашрамд дурдахад, Орост хоригдож байгаа АНУ-ын иргэдийн жагсаалтад тэнгисийн цэрэг асан Пол Уилан багтаж буй. Түүнийг 2020 онд тагнуул хийсэн хэргээр Дээд шүүх буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 16 жил хорих ял оноосон юм.
Эх сурвалж: BBC
3,548.92






















































Холбоотой мэдээ