Оросын төрийн мэдлийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нэвтрүүлгийг Брюссель өнгөрсөн сард хориглосон. Үүний хариуд Орос Европын холбооны орнуудын 81 хэвлэл мэдээллийн хэрэгслийг хоригложээ. Европын холбооны 27 гишүүн орон Оросын хэвлэл мэдээллийг Украины дайны тухай суртал ухуулга тараасан гэж үзсэн. Харин Оросын Гадаад хэргийн яам Европын холбооны үйлдлийг буруутгаж, "Украин руу довтлох ажиллагааны явцын талаар худал мэдээллийг системтэйгээр тарааж буй худалдааны хэрэгслүүдийг хориглоно" гэжээ. Мөн "Оросын сэтгүүлчдийг улс төрийн зорилгоор дарамталж, Европын холбооны нутаг дэвсгэрт хэвлэл мэдээллийн хэрэгслийг нь үндэслэлгүй хориглож байгааг бид анзаарахгүй байна гэж байхгүй" гэж онцолсон.
Оросын хоригт "Politico", "AFP", "Le Monde", "Liberation" зэрэг Европын 25 орны мэдээллийн агентлагууд багтсан. Үүнээс ес нь Францын хэвлэл мэдээллийн агентлаг байна. Германы "Der Spiegel", Испанийн" El Pais" болон "El Mundo", Финландын "Yle", Ирландын үндэсний өргөн нэвтрүүлгийн "RTE", Италийн "RAI" телевизийн суваг, "la Repubblica" сонин зэрэг нь хориглогдсон бусад алдартай хэвлэл юм.
Хэрэв Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавьсан хоригоо цуцалбал Москва мөн адил Европын хэвлэл мэдээлэлд тавьсан хоригоо цуцална гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Өнгөрсөн сард Европын холбоо “Европын дуу хоолой”, “РИА” мэдээллийн агентлаг, “Известия”, “Российская газета” сонинуудыг Кремльтэй холбоотой суртал ухуулгын сүлжээ гэж нэрлэж, нэвтрэх эрхийг хаасан байна. Төрийн Думын доод танхимын дарга, ерөнхийлөгч Владимир Путины холбоотон Вячеслав Володин энэ талаар хэлэхдээ, Европын холбооны энэ алхам нь барууны орнууд өөр үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, үг хэлэх эрх чөлөөгүй байгааг харуулсан гэв.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ