Израилийн засгийн газар болон дээд шүүх хэт үнэн алдарт шашинтай эрчүүдийг цэргийн албанд татах шийдвэрийг санал нэгтэйгээр баталлаа. Ингэснээр шашны чиглэлээр суралцдаг эрэгтэй оюутан, хэт үнэн алдарт шашны сургаалын дагуу цэргийн алба хаагаагүй эрэгтэй хүмүүс хуулийн дагуу цэрэгт татагдах болж байна. Мөн шашны сургуулиудад засгийн газраас олгодог нэмэлт санхүүжилтийг зогсооно.
Парламентын үнэн алдарт шашны бүлэглэлүүд уг шинэ журамд дургүйцлээ илэрхийлж, зогсоох арга замыг эрэлхийлнэ гэдгээ мэдэгдсэн. Тус улсын олон зуун үнэн алдартны шашинт эрчүүд Мягмар гаригт баталсан цэрэгт татах шинэ дүрмийг эсэргүүцэн суулт хийсэн тул цагдаагийн бүрэлдэхүүн хүчээр суултыг тараажээ.
Тус шийдвэр батлагдсанд Израилийн хэт үнэн алдарт шашинт иргэд дургүйцлээ илэрхийлж байна. Газын зурваст түрэмгийлж буй Израилийн цэргийн тоо цөөрч байгаа ба Хезболла бүлэглэлтэй дайн хийхээр бол тус улсын армийн хүч хангалттай хэмжээнд байж чадахгүй. Тиймээс цэргийн тоог нэмэгдүүлэхийн тулд засгийн газар шинэ хууль дүрмийг баталсан аж. Израилийн парламентын Төрийн хяналтын хорооны мэдээлснээр жил бүр ойролцоогоор 13 мянган хэт үнэн алдартны шашинт эрчүүд 18 нас хүрсэн ч 10 хүрэхгүй хувь нь цэрэгт татагддаг байна. Мөн тус улсын эмэгтэйчүүд цэргийн алба хаах боломжтой байдаг ч мөн адил шашны чиг хандлагаас болж ихэнх тохиолдолд цэрэгт явдаггүй.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ