Өнгөрсөн дөрвөн жилд парламентад нэг гүймтгий нөхөр байсан нь УИХ-ын гишүүн Д.Батлут. Өдгөө тэрбээр УИХ-ын IV тойрог буюу Орхон, Хөвсгөл, Булганд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж буй. Гүймтгий гэгдэх болсон нь нутаг амьтай гэдэг шиг тойрог амьтай байсантай нь холбоотойгоор гарсан нэршил “хоч”. Гэхдээ ажлын далимаар Эрдэнэтэд түүнтэй уулзаж, ойр өнжихдөө тойрог руугаа гэхээс илүү иргэд рүүгээ гүйдэг чанартай нь холбоотойгоор оноосон хоч болохыг нь ойлгосон. Д.Батлут мерит зарчмаар улс төрд бүр тодруулбал УИХ-д орж ирсэн улс төрч. Тэнгэр язгууртан гэдэг шиг хэн нэгний цүнх, даалинг барьж гүйгээд орж ирээгүй учраас, ажлын гараагаа ард түмэнтэйгээ адилхан доод шатнаас нь эхэлсэн учраас гүймтгий болчихсон юм байна гэж анзаарсан. Үзэсгэлэн худалдаа үзэнгээ хийе гэсэн итгэл, сэтгэлтэй нэгнийг дэмжээд алс хэтдээ амьжиргаагаа залгуулах төдийхнөөр хязгаарлагдахгүй ажлын байр гаргаад томорчих чансаатай гээд таничихна. Таньснаа дэмжинэ. Эхлэлийг нь тавилцчихаад эргээд яавал хөгжчихмөөр, хөл дээрээ босчихоор байна гэж эргэж тойрно. Энд тэндээс санаа сэдэл олоод байна, болгоно гээд зүтгэчихнэ. Монголдоо ганц Шинжлэх ухаан технологийн паркийнхаа ажлын эхлэлийг Монголд төдийгүй дэлхийд дэлгэнэ гэх ирмүүн хүсэл нь нэгэн цагт мөрөөдөл мэт сонсогдож байсан ч өдгөө бүсчилсэн хөгжилд тэрэн шиг чухал нь үгүйг хаа хаанаа ойлгоод улс нийтээрээ хошуурчихсан явна.
Иргэд сонгогчид нь түүнийг гишүүнээ гэхээсээ Лутаа, ахаа гэж дотночилно. Манлайлах, удирдах, чиглүүлэхийн учир хүн байхын учгаас эхлэлтэй юм билээ. Ямбархаж цэмцэгнэлгүй хаа таарсан газраа уусчихсан ах нь болчихсон гүйж явах гүймтгий гишүүнээр УИХ дутдаг. Тэр УИХ, улс эх орондоо хэрэгтэй гүймтгий хүн юм билээ. Гүймтгий байхын учиг нь хүн байхын учир юм билээ…
Холбоотой мэдээ