Н.Ганибалын биед халдсан гэх иргэд "Босоо хөх Монгол"-ын гишүүд байжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.26-нд нийтлэгдсэн

Н.Ганибалын биед халдсан гэх иргэд "Босоо хөх Монгол"-ын гишүүд байжээ

Н.Ганибалын биед халдсан гэх иргэд "Босоо хөх Монгол"-ын гишүүд байжээ

"УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Н.Ганибал Сүхбаатар аймагт ажиллаж байх үед бүлэг нөхөд биед нь халдахаар заналхийлэв" гэх тайлбартай бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн. Уг асуудлаар ЦЕГ-аас дараах тодруулгыг өглөө.


-Нэр дэвшигч Н.Ганибал зургадугаар сарын 24-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд иргэд сонгогчидтой уулзсаны дараа нэр бүхий гурваас дөрвөн иргэн нэр дэвшигчийг хэл амаар доромжлох, утсаараа бичлэг хийх гэх мэт үйлдэл гаргасан. Нэр дэвшигчийн бие төлөөлөгч Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт өргөдөл, гомдол гаргасан. Тухайн гурван иргэн Улаанбаатар хотод ирсэн байгаа бөгөөд хэн гэдгийг нь тогтоосон.

Тодруулбал, “Босоо хөх Монгол“ ТББ-ын гишүүнчлэлтэй иргэд байсан.

Мөн мөрдөгчийн даалгавраар Улаанбаатар хотод ирсний дараа тухайн иргэдээс тайлбар мэдүүлэг авсан. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Сант суманд нэр дэвшигчийн ухуулагчаар ажиллаж байсан иргэн бусдын гарт амь хохирсон гэх мэдээллийн талаар "Цагдаагийн байгууллагад Сант суманд хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь үнэн. Урьдчилсан шалгалтын дүнгээр гадны нөлөөтэй болон, бусдын гарт амь алдсан зүйл байхгүй. Бидний зүгээс амиа алдсан иргэнийг нэр дэвшигчийн ухуулагч байсан, хамааралтай хүн байсан гэж мэдээлэх нь зохимжгүй. Тухайлсан асуудал дээр Сонгуулийн ерөнхий хорооноос лавлагаа мэдээлэл авч байж цагдаагийн байгууллага мэдээлэх үүрэгтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж