Банкны шинэ хууль 88 хувийн биелэлттэй байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Банкны шинэ хууль 88 хувийн биелэлттэй байна гэв

Монголбанкны Хяналт шалгалтын газрын зайнаас хяналт тавих хэлтсийн захирал Х.Дэлгэр мэдээлэл өнөөдөр 17.30 цагт мэдээлэл хийлээ. 2010 оны нэгдүгээр сарын 28-нд УИХ-аас баталж, долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих ёстой Банкны тухай шинэ хуулийг арилжааны банкууд хэрхэн хэрэгжүүлж буй тухай манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Хуулийг хэрэгжилтэд Монголбанк хяналт тавьж доорх дүгнэлтийг гаргажээ. Захирал Х.Дэлгэрийн мэдэгдсэнээр Банкны тухай хуулийн хэрэгжилт 88 хувьтай байгаа юм байна.

Монголбанкны Хяналт шалгалтын газраас Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу банк нь санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд ил тод мэдээлэх тухай заалтын хэрэгжилтийг нийт банкуудийн хэмжээнд шалгаж үзэхэд дараах байдалтай байна. Үүнд:

Банкны тухай хуулийн дээрх заалтын шаардлагыг хангаж ажиллахыг банкуудаас хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс шаардаж ажилласан бөгөөд банкууд мэдээллийг нээлттэй болгох энэ үүргээ богино хугацаанд хангалттай хэрэгжүүлж ажилласан байна.

Ингээд Монголбанкнаас гаргасан шалгалтын мэдээг хүргэж байна.

Банкны тухай хуулийн 38
дугаар зүйлийн заалтууд

Банкны нэрс

38.2.1

38.2.2

38.2.3

38.2.4

38.2.5

38.2.6

38.2.7

Биелүүлээгүй заалтын тоо

1

Голомт банк

+

+

+

+

+

+

1

2

ХХБ

+

+

+

+

+

2

3

ХААН банк

+

+

+

+

+

2

4

Кредит банк

+

+

+

+

+

2

5

Капитал банк

+

+

+

+

+

+

+

0

6

Хадгаламж банк

+

+

+

+

3

7

Төрийн банк

+

+

+

+

+

2

8

Капитрон банк

+

+

+

+

+

2

9

Улаанбаатар хотын банк

+

+

+

+

+

2

10

ҮХО-ын банк

+

+

+

+

+

2

11

Эрэл банк

+

+

+

+

+

2

12

Чингис хаан банк

+

+

+

+

+

2

13

ХАС банк

+

+

+

+

+

2

14

Тээвэр хөгжлийн банк

+

+

+

+

+

2

    Тайлбар                                                                               "+" биелсэн
                                                                                                 "-" биелүүлээгүй

Монголбанкны Хяналт шалгалтын газраас Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу банк нь санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд ил тод мэдээлэх тухай заалтын хэрэгжилтийг нийт банкуудийн хэмжээнд шалгаж үзэхэд дараах байдалтай байна. Үүнд:

Банкны тухай хуулийн дээрх заалтын шаардлагыг хангаж ажиллахыг банкуудаас хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс шаардаж ажилласан бөгөөд банкууд мэдээллийг нээлттэй болгох энэ үүргээ богино хугацаанд хангалттай хэрэгжүүлж ажилласан байна гэж Монголбанк үзлээ.  Зарим заалтын хэрэгжилт нь дутуу байгаа банкуудад Банкны тухай хуулийн 68.1.8-ын заалтын дагуу захиргааны арга хэмжээ авсан болно.     

Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 14 банкны дүрмийн сангийн бүтэц, хөдлөлийн байдалд судалгаа хийн 2010 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар нэгтгэж үзэхэд системд төрийн өмчийн нэг банк (Төрийн банк) байгаа бөгөөд бусад 13 банкны хувьд гадаад дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн эзэмшилд үйл ажиллагаагаа явуулж байна. Банкны дүрмийн сангийн нийт хэмжээ 252.1 тэрбум төгрөг байгаагаас хамгийн их дүрмийн сантай банк (Хадгаламж банк) 60.0 тэрбум төгрөг, хамгийн бага дүрмийн сантай банкууд (Улаанбаатар, Эрэл, Тээвэр хөгжлийн) нь Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалд заасан дүрмийн сангийн доод хэмжээ 8.0 тэрбум төгрөгийг ханган ажиллаж байна.

Тайлант хугацаанд 100 хувь гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд 3 банк (Чингис хаан, Хадгаламж, Кредит), тодорхой хувийг гадаадын байгууллага, иргэд эзэмшдэг 4 банк (Худалдаа, хөгжлийн банк, ХААН, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Тээвэр хөгжлийн банк), 100 хувь дотоодын байгууллага, иргэдийн эзэмшилд байдаг 6 банк (Голомт, Капитал, Капитрон, Улаанбаатар, Эрэл, ХАС) байна.

Банкуудын дүрмийн сангийн бүтцийг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нэгтгэн харуулахад дараах байдалтай байна. Үүнд:
 
  

 

Банкны нэр

Дүрмийн сангийн дүн

Хувь нийлүүлэгч ААН байгууллага, иргэд

1

Чингис хаан

             39,373,246,060.00

Milleneum
Securities Management Ltd 50.0%, Coral Sea Holding Group 50.0%

2

Хадгаламж

             60,000,000,000.00

Эмди секьюритис
ХХК
/Жаст групп/

3

Голомт

             21,934,141,500.00

Bodi
International Ltd

4

Кредит

             14,090,013,164.00

Бэйсик Элемент
Файнанс Лимитед компани
100 %/ (Кипр улс)

5

Худалдаа, хөгжлийн
банк

             14,002,304,225.76

Globull
Investment and Development SCA consortium 65.8%, Т.Цолмон 10.4%, Treasury
stock 9.5%, US Global 6.4%, Ж.Баттөр 5.7%, 58 иргэн үлдсэн 2.2%-ийг эзэмшиж
байна.

6

ХААН

             12,994,012,000.00

Савада Холдинг
Co Ltd 40.2%, Таван богд трейд ХХК 35.3%, HS International (Asia) 12.8, IFC
9.1%, DAI 1.8%, Mongolian Holding Limited Partnership 0.7%, Морроу Фэмили
Траст 0.2%

7

Үндэсний хөрөнгө
оруулалт

               8,431,200,000.00

Д.Давгадорж
55.6%, UB diversified Ltd 22.2%, Firebird Global Master Fund Ltd 18.5%,
Firebird Aurora Fund Ltd 3.8%

8

Капитал

               8,007,393,097.61

Бишрэлт холдинг
ХХК 99.9%, Таван эрдэнэ ХХК 0.1%

9

Капитрон

                 8,000,600,000.00         

Б.Мэдрээ 49.0%,
П.Мөнхсайхан 46.3%, Худалдаа хөгжлийн банк 4.6%

10

Улаанбаатар

               8,000,000,000.00

Д.Эрдэнэбилэг
79.9%, Улаанбаатар сан 20.0%, Д.Батжаргал 0.01%

11

Төрийн банк

               28,000,000,000.00

Сангийн Яам /Төрийн өмч
100
%/

12

Эрэл

               8,000,000,000.00

Б.Эрдэнэбат/хувийн 100 %//

13

ХАС

             13,290,651,000.00

Тэнгэр
санхүүгийн нэгдэл ХХК 99.9%, үлдэх хувийг 4 иргэн эзэмшдэг

14

Тээвэр хөгжлийн
банк

               8,000,000,000.00

Инфрастракчер
51%, Д.Батхүү 38.8%, Д.Энхтайван 8.7%, Д.Энхтуяа 1.6%

 

Нийт дүн

           252,123,561,047.37

 

Дээрх хүснэгтээс хархад банкуудын дүрмийн сан тогтмол хэмжээгээр өссөөр ирсэн бөгөөд нэг талаар Монголбанкны зүгээс банкуудын дүрмийн санг тухай бүр өсгөж байсантай, нөгөө талаар банкуудын хувь нийлүүлэгчид нэмэгдэх, гадаад дотоодын иргэд, байгууллагууд банкны хувьцааг худалдан авах, дүрмийн санд хөрөнгө оруулах зэрэгтэй холбоотой байна.

МОНГОЛБАНК
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж