Япон: Батерей үйлдвэрлэлд ашиглах асар их нөөц олжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.26-нд нийтлэгдсэн

Япон: Батерей үйлдвэрлэлд ашиглах асар их нөөц олжээ

Япон: Батерей үйлдвэрлэлд ашиглах асар их нөөц олжээ

Дэлхийн улс орнууд цахилгаан автомашины батерей бүтээхийн тулд үнэт металын нөөц бүрдүүлэхийг хичээдэг. Тэгвэл энэ өрсөлдөөнд Япон хожсон байж магадгүй юм.

Тодруулбал, Японы судлаачид Токиогоос 2000 орчим км зайд орших алслагдсан арлын далайн ёроолоос цахилгаан автомашины батерейг үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой 230 сая тонн орчим ашигт малтмалын эх үүсвэрийг илрүүлжээ. 5000 метрийн гүнээс олдсон кобальт нь Японы үйлдвэрлэлийг 75 жил хангахуйц хэмжээтэй байсан гэсэн үг. Мөн 10 гаруй жилийн никелийн хэрэглээ тус эх үүсвэрээс олджээ.

Кобальт, никель гэсэн хоёр төрлийн ашигт малтмал нь цахилгаан машины батерейны чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Судлаачдын мэдэгдсэнээр Минами-Торишима арлын орчимд 610 мянган тонн кобальт, 740 мянган тонн никел агуулагдаж байгаа аж. Уул уурхайн тоног төхөөрөмж, алсын удирдлагатай усан доорх тээврийн хэрэгслээр тухайн бүсийг судалсны эцэст 2025 онд олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Далайн гүнд олборлолт хийх нь өртөг өндөртэй, техникийн хувьд хүндрэлтэй, маргаантай байдаг.

2023 онд Японд зарагдсан шинэ суудлын автомашины ердөө 2.2 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байсан бол Хятадад энэ үзүүлэлт 25 хувьтай байна. Никель, кобальт, манганы асар их нөөц илэрсэн нь удахгүй энэ байдал өөрчлөгдөх болов уу гэсэн итгэл найдварыг төрүүлж байгаа ажээ.

Ирээдүйд батарейгаар ажилладаг технологи нь газрын тос, хийг орлох тул эрэлт нь 400-600 хувиар өснө гэж Цагаан ордон мэдэгдсэн байна. Харин лити, бал чулуу зэрэг цахилгаан эрчим хүчний батерейнд ашигладаг бусад металын эрэлтийн өсөлт 4000 хувь ч хүрч магадгүй.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж