Танилц: Парисын олимпод өрсөлдөх Монголын жүдочид

Хуучирсан мэдээ: 2024.06.26-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

Танилц: Парисын олимпод өрсөлдөх Монголын жүдочид

Танилц: Парисын олимпод өрсөлдөх Монголын жүдочид
“Парис- 2024” зуны олимпийн наадам эхлэхэд 30 хоногийн хугацаа үлдлээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн квотыг албан ёсоор баталгаажуулж зарлав. Монгол Улсаас дараах жүдочид олимпод зодоглоно.
Эмэгтэй
  • -48 кгд Б.Баасанхүү
  • -52 кгд Л.Сосорбарам
  • -57кгд Л.Энхрийлэн
  • -78кг О.Хүслэн
  • +78кгд А.Адьяасүрэн
Эрэгтэй
  • -60кг Э.Ариунболд
  • -66кгд Ё. Басхүү
  • -73 кгд Б.Эрдэнэбаяр
  • -100кг Б.Гончигсүрэн
  • +100 кг О.Цэцэнцэнгэл
Олимпийн наадмын холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд мөн Монголын баг өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр хоёрын хэнийг нь явуулах эсэх дээр жүдо сонирхогчид маргалдсан. Хоёулаа л олимпод оролцох болзлоо хангасан учир Монголын жүдогийн холбоо эцсийн шийдийг гаргах байсан юм. Ийнхүү шийдвэрээ гаргаж, Ё.Басхүү дутуугаа гүйцээхээр олимпийг зорино.
Харин эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар бэртлийн улмаас олимпод оролцох боломжгүй болсон учир Б.Эрдэнэбаяр орлохоор болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж