Нарендра Моди дайнаас хойш анх удаа ОХУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2024.06.26-нд нийтлэгдсэн

Нарендра Моди дайнаас хойш анх удаа ОХУ-д айлчилна

Нарендра Моди дайнаас хойш анх удаа ОХУ-д айлчилна

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Украин дахь дайн эхэлснээс хойш анх удаа ОХУ-д айлчлах гэж байна. Гурав дахь удаагаа бүрэн эрхээ сунгасныхаа дараа ийнхүү ОХУ-д айлчилж буй нь хоёр орны харилцаа хэр хүчтэй байгааг илтгэх юм. Кремлийн гадаад бодлогын туслах Юрий Ушаков Мягмар гаригт айлчлалын тухай зарласан боловч нарийн товыг мэдэгдээгүй. Харин “Тасс” агентлагт өмнө мэдээлснээр айлчлал долдугаар сарын эхээр байж магадгүй.

Моди 2015 онд Москвад, 2019 онд Владивостокт тус тус айлчилж байв. Хамгийн сүүлд тэрбээр хоёр жилийн өмнө Узбекистаны Самарканд хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй уулзаж байжээ.

Дайн эхэлснээс хойш АНУ болон барууны бусад засгийн газраас Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсан ч Энэтхэг, ОХУ хоёр эдийн засаг, улс төрийн гүн гүнзгий харилцаатай хэвээр байна. Дэлхийн гурав дахь том түүхий нефтийн хэрэглэгч Энэтхэг нь Оросын хөнгөлөлттэй газрын тосны томоохон худалдан авагч юм. Мөн ОХУ нь Энэтхэгийн зэвсгийн импортын 36 хувийг бүрдүүлдэг. Үүгээрээ Энэтхэгийн хамгийн том цэргийн техник нийлүүлэгч хэвээр байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж