Амлалт: Гандан орчим соёлын өв болж, гэр хорооллыг цахилгаанаар халаана

Амлалт: Гандан орчим соёлын өв болж, гэр хорооллыг цахилгаанаар халаана

Амлалт: Гандан орчим соёлын өв болж, гэр хорооллыг цахилгаанаар халаана

2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс цувралаар онцлон танилцуулж байна. Энэ удаа бүсчилсэн хөгжлөөр хийх ажлуудыг хүргэе.


КИНО ҮЙЛДВЭР ОРЧМЫГ МОНГОЛ КИНОНЫ ТҮҮХ СОЁЛД ТУЛГУУРЛАН ХӨГЖҮҮЛНЭ

МАН:

Нийслэлийн засаглалын реформ
 Одоогийн бүтэц, орон тоог нэмэгдүүлэхгүйгээр, 9 дүүрэг, 213 хороог хүн амын зохистой харьцаа, төвлөрлийг харгалзан шинэчлэн зохион байгуулж, иргэд өөрийн гэрээс “20 МИНУТЫН ЗАЙ”-д дараах нийгмийн үйлчилгээг шуурхай авах бололцоог бүрдүүлнэ. Үүнд:
  • Хотын стандарт, хот төлөвлөлтийн хуулийг шинэчлэн баталж, хот төлөвлөлтийн дагуу газрын зөвшөөрлийг олгож, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгана.
  • Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн чиг үүргийг зааглаж, хотын даргыг иргэд шууд сонгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Хөшигийн хөндийн дагуул хотод төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулна.
  • “Шинэ Зуун мод” дагуул хотыг аялал жуулчлал, олон улсын бизнес, санхүүгийн төрөлжсөн эдийн засгийн тусгай бүс болгоно.
  • Улаанбаатар хотын автозамын сүлжээний ачааллыг бууруулж, Туулын авто замыг Нисэхийн хурдны автозамтай холбож наадамчдын автозам дээгүүр гүүрэн байгууламж барина.
  • Худалдаа үйлчилгээ, их дээд сургууль, соёл, спортын цогцолборыг дэд төвүүдэд шилжүүлэх арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
  • Сэлбэ, Баянхошуу, Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
  • Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалт бүхий төрөлжсөн гудамжийг дүүрэг бүрд байгуулна.
  • Гандантэгчэнлин хийд орчмын орон зайг “Далх, Тасганы дэнжийн Үндэсний соёлын өвийн дурсгалт газар” концепцоор хөгжүүлж “Буддын шашны соёлын өвийн цогцолбор” болгоно.
  • Богд хааны ордон музейн орчмыг VIII Богд Жавзандамба хутагтын амьдарч ирсэн түүх, соёлд тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлнэ.
  • “Кино үйлдвэр” орчмыг “Монгол киноны түүх соёл”-д тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлнэ.
  • Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг ашиглалтад оруулна.
  • Хэрэглээний биотехнологийн төвийг байгуулна.
  • Бие даасан, тархмал дулааны эх үүсвэрийг есөн байршилд байгуулж, суурилагдсан хүчин чадлыг 595 МВт-аар нэмэгдүүлнэ.
  • Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина.
  • “ДЦС 2”, “ДЦС 3” ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
  • Багануур-Улаанбаатар чиглэлийн 130 км 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийг эхлүүлнэ.
  • Багануурын 400 МВт-ын дулааны цахилгаан станцыг барина.
  • “ДЦС 4” ТӨХК-ийн уурын хүчин чадлыг 500 тн/ц-аар нэмэгдүүлнэ.
  • Метро-олон төрөлт тээврийн хэрэгсэл
  • Метро барих төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ.
  • Улаанбаатар хотод 12 тойрог замын зохион байгуулалт хийж, хөдөлгөөний хурдыг 30 хувиар нэмэгдүүлнэ.
  • Олон улсын чанартай 88 км “Шинэ тойрог зам”-ыг байгуулж, хотоор дамжин өнгөрөх ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулна.
  • Гэр хорооллын 16 чиглэлд дунд оврын автобусны үйлчилгээг нэвтрүүлнэ.
  • Хотын бүх чиглэлд дугуйн замыг шинээр байгуулж, хэрэглээг нэмэгдүүлнэ.
  • Нийслэлийн замын хөдөлгөөний иж бүрэн ухаалаг системийг нэвтрүүлж, хотын гэрлэн дохионы удирдлага менежментийг ухаалаг системд шилжүүлнэ.
  • Гэр хорооллын 52 байршилд шинээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулна.
  • Орон сууц өмчлөгчид газрын эзэмших эрх олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Нийтийн орон сууцны хуучин барилгын гадна фасадыг шинэчлэх, дулаан алдагдлыг бууруулах ажлыг хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
  • Ундны усны шугамыг зэс хоолойгоор солих судалгаа хийж, усны зэвийг арилгах зорилгоор цэвэр усны шугамыг шинэчлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ.
  • Гэр хорооллыг орон сууцжуулах, цэвэрлэх байгууламжийн тархмал дэд төвүүдийг шинээр байгуулах замаар нүхэн жорлонгийн тоог 2 дахин бууруулж, хөрсний бохирдлыг бууруулах стандарт, нөхөн сэргээх, ногоон байгууламжуудыг бий болгох ажлыг цогц хэлбэрээр авч хэрэгжүүлнэ.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, иргэдийн хашааг орон сууцаар солих нөхцөл, эрх зүйн орчныг бий болгоно.
  • Ипотекийн зээлийн 50-аас багагүй хувийг Улаанбаатар хотын дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно.
  • Гэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого баримтална.
  • Ногоон зээлийн санхүүжилтээр олон улсын байгууллагатай хамтран хашаа бүрд өрхийн нарны панел, цахилгаан хураагуур, халаалтын системийн тогтолцоог бий болгох, байшин-гэр хорооллын дулаалга, дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжүүлнэ.
  • Өрх бүр өөрийн илүүдэл эрчим хүчийг төвийн эрчим хүчинд нийлүүлэх, түүнчлэн бууруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр нүүрсхүчлийн хийн кредитийн олон улсын зах зээлээс санхүүжилт авах эрх зүй болон санхүүжилтийн механизмыг бий болгоно.
Ногоон хот
  • Хотын иргэн оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах ногоон байгууламж, цэцэрлэгтэй болно.
  • Хууль бусаар олгосон газрыг төрд буцаан авах, нийтийн эзэмшлийн газар, талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг буулгах ажлыг үргэлжлүүлж, уг газарт ногоон байгууламж барина.
  • Хот, суурин газарт агаар, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг арилгах ажлыг бүх түвшинд нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж, олон улсын стандарт нэвтрүүлнэ.
  • Дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр болон хүртээмжтэй орон сууцны бодлогыг хэрэгжүүлж, яндангийн тоог цөөлнө.
  • Тээврийн хэрэгслийн насжилт, түүнээс гарах бохирдолд тавих стандартыг сайжруулж мөрдүүлэх, нийтийн тээвэр, явган зорчигчдод ээлтэй дэд бүтцийг хөгжүүлж, автомашины хэрэглээг бууруулснаар автомашинаас гарах бохирдлын хэмжээг хоёр дахин бууруулна.
  • Алхах, дугуй унахад аюулгүй тав, тухтай байдлыг ханган хотын хөдөлгөөн хязгаарлаж буй хашаа, хаалтуудыг үргэлжлүүлэн буулгана.
Хотын эдийн засаг
  • 45000 тонн нарийн ногоо хураах өвлийн хүлэмжийн кластер бүхий “Агросити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулна.
  • “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг дуусгана.
  • Улаанбаатар хотын зүүн болон баруун бүсэд олон улсын ачаа тээврийн терминал, дэд төвүүдэд 50000 тонн багтаамжтай хүнсний агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барина.
  • Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор байгуулна.
  • Улаанбаатар хотын мал эмнэлгийн лабораторийн аюулгүй байдлын чадавхыг сайжруулна.
  • Улаанбаатар хотод Биокомбинатын шинэчлэлийг хийнэ.
Хангайн бүсийн хөгжил
  • Дэлхийн соёлын өв болсон Орхоны хөндийд Монгол Улсын улс төр, засаг захиргааны шинэ төв – Шинэ Хархорум хотыг байгуулна. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа суурь судалгаа, иж бүрэн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусган, бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажлыг эхлүүлнэ.
  • Шинэ Хархорум хотын усны хэрэгцээг хангах бүтээн байгуулалтыг эхлүүлж, Говийн бүсийг усаар хангаж “Орхон онги” төслийн ТЭЗҮ-ийг батлуулан, барилга байгууламжийг үе шаттайгаар байгуулна.
  • Орхон голын сав, Хангай нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аяллыг хөгжүүлж, Архангайн Өгийнуур орчимд археологийн нөөцөд тулгуурласан “Төв Азийн түүх соёлын голомт” соёлын аялал жуулчлалын цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
  • Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой найман байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Өвөрхангай аймагт байгуулна.
  • Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд түшиглэсэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, уламжлалт анагаах ухаанд суурилсан сувиллыг байгуулна.
  • Улаанбаатар, Шинэ Хархорум, Улиастай чиглэлийн 500 кВ-ын өндөр хүчдэлийн 330 км цахилгаан дамжуулах агаарын шугам, гурван дэд станцыг үе шаттайгаар барих, стандарт, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  • Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн төвүүдэд дулааны станц барина.
  • Мянганы замын Орхоны гүүр – Батцэнгэл чиглэлийн 70 км авто замыг барина.
  • Мянганы замын Архангай аймгийн Батцэнгэл – Цагаандавааны ар хормой чиглэлийн 65 км авто замыг барина.
  • Арвайхээр – Шивээхүрэн боомт чиглэлийн хангайн бүсэд ногдох 336 км авто замыг барина.
  • Евро Азийг холбосон хамгийн дөт зам Шивээхүрэн боомт-Арцсуурь боомт чиглэлийн баруун босоо төмөр замын хангайн бүсэд ногдох 223 км төмөр замыг барина.
  • Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох бодлого баримтлан, бүсчлэн байгуулна.
Баруун бүсийн хөгжил               
  • Алтайн нуруу, байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн адал явдалт, ангийн, угсаатан зүй, хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж Их нуурууд, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Алтайн нурууны байгаль, соёлын өвийг түшиглэсэн эко парк, цогцолбор байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Ховд, Увс аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.
  • Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой 15 байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.
  • Ховд аймагт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Эрдэс-түүхий эдийн нөөцөд тулгуурлан дэвшилтэт технологийн шохойн үйлдвэрийг Говь-Алтай аймагт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Увс аймгийн Баруунтуруун сумд баруун бүсийн хэрэгцээг хангах гурил, тэжээлийн үйлдвэр байгуулна.
  • Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их сургуулийн хотхоныг Ховд аймагт байгуулна.
  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Ховд, Увс аймагт дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Ховд аймагт байгуулна.
  • Мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хяналт, сэргийлэлт, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төвийг Завхан аймагт байгуулна.
  • Баруун бүсийн эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
  1. Алтай орчимд 15 МВт -ын нарны цахилгаан станц;
  2. Тосонцэнгэлд 30 МВт-ын дулааны цахилгаан станц;
  3. Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн 90 МВТ-ын усан цахилгаан станц;
  4. Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн чиглэлийн 220 кВ-ын 468.3 км цахилгаан дулаан дамжуулах агаарын шугам;
5 .Говь-Алтай, Завхан шинэ дулааны станцыг тус тус барина.
  • Булган, Цагааннуур, Арцсуурь, Бургастайн боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Мянганы замын Ховдын Мянгад–Завханы Загастайн давааны арын уулзвар хүртэлх 426 км авто замыг барина.
  • Мянганы замын Ховдын Мянгад – Хонгиогийн гүүр хүртэлх 32 км авто замыг барина.
  • Мянганы замын баруун гарц Өлгий/БӨ/ – Хөх эрэг /боомт/ хүртэлх 153 км авто замыг барина.
  • Ховд – Улаангом чиглэлийн 163 км авто замыг барина.
  • Баруун бүсийн босоо тэнхлэгийн нэг гарц болох Алтай – Бургастай чиглэлийн 272 км авто замыг барина.
  • Баруун бүсийн босоо тэнхлэгийн нэг гарц болох Арцсуурь боомт – Сонгино чиглэлийн 156 км авто замыг барина.
  • Евро-Азийг холбосон хамгийн дөт зам Шивээхүрэн боомт – Арцсуурь боомт чиглэлийн баруун босоо тэнхлэгийн 725 км төмөр замыг барина.
-Европ-Кавказ-Азийн замын Трасека сүлжээнд холбогдох Булган боомт- Хөшөөтийн уурхай-баруун босоо төмөр замтай -Завхан Борхын голын бэлчрийн орчимд нийлэх 509 км төмөр замыг барина.
Хойд бүсийн хөгжил   
  • Аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэл
  • Шинжлэх ухаан технологи
  • Байгаль, рашаан сувилал, хил орчмын аялал жуулчлал
  • Эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалан
  • "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Бүсийн байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж Хөвсгөл нуурт тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
  • Хөвсгөл аймгийн Хатгал суманд “Хөвсгөл нуур, Дархадын хотгор, Цаатан ястны ахуй, түүх, соёлын дурсгалуудыг сурталчлах музейн цогцолбор байгуулна.
  • Хөвсгөл аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.
  • Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Орхон аймагт байгуулна.
  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, Хөвсгөл, Булган аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулна.
  • Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой долоон байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.
  • Мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хяналт, сэргийлэлт, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төвийг Хөвсгөл аймагт байгуулна.
  • Эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгын үндсэн эх үүсвэр болох Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • Ханх, Бага-Илэнх боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Орхоны хөндийд Шинэ нийслэл Хархорум хотыг байгуулахтай холбогдуулан Хангайн бүсийн дэд бүтцийн босоо тэнхлэгийн Бага-Илэнх боомт – Булган аймгийн Хутаг-Өндөр чиглэлийн 146 км авто замыг барина.
Говийн бүсийн хөгжил               
-Нефть химийн үйлдвэрлэл
-Барилгын материалын үйлдвэрлэл
-Бүх төрлийн эрчим хүчний үйлдвэрлэл
-Уул уурхайн эрдэс баялаг, хүнд аж үйлдвэрлэл
-Палеонтологи, байгаль, шашин, хил орчмын аялал жуулчлал
-Эдийн засгийн коридорын боомт, тээвэр логистик
  • Говийн бүсийг усаар хангах Хэрлэн тоонот, Орхон онги төслийн ус дамжуулах шугамыг үе шаттайгаар барина.
  • Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн хүнд үйлдвэрлэлийн “Үйлдвэр технологийн парк” байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Дорноговь аймагт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна.
  • Дорноговь аймагт "Алтанширээт" үйлдвэрлэл технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Дорноговь аймагт "Гэрэлт говь" үйлдвэрлэл, технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн байгалийн болон эрдэм шинжилгээ, хил орчмын аяллыг хөгжүүлж Дундговь аймгийн Цагаансуварга орчмын палеонтологийн нөөцөд тулгуурлан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
  • Өмнөговь аймгийн нисэх буудлыг 4D ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.
  • Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой дөрвөн байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.
  • Тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, дагалдах үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих “Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко парк”-ийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Өмнөговь аймагт байгуулна.
  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг Дундговь аймагт төрөлжүүлж, Дорноговь аймагт салбар дундын дадлагын баазыг байгуулна.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Өмнөговь аймагт байгуулна.
  • Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, бүсийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаантай уялдуулан осол гэмтлийн тусламж, үйлчилгээ, мэс заслыг төрөлжүүлэн хөгжүүлнэ.
  • Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барина.
  • Говьсүмбэр, Дундговь аймгийн төвүүдэд шинэ дулааны станц барина.
  • Чойр-Сайншанд чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.
  • Багануур – Чойр чиглэлийн 188 км 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.
  • Говийн бүсийн нар, салхины нөөцийг ашиглан, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станцуудыг байгуулна.
  • Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Босоо тэнхлэгийн Бага-Илэнх боомт – Шивээхүрэн боомт чиглэлийн замаас говийн бүсэд ногдох 115 км авто замыг барина.
  • Өрнө-Дорно, Өмнөд-Умардын орнуудын авто замын сүлжээнд холбогдох говийн босоо тэнхлэгийн Тавантолгой-Мандалговь чиглэлийн 230 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
  • Хүрэн нүүрсийг Бичигт боомтоор гаргах Мандалговь-Чойр чиглэлийн 180 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
  • Евро-Азийг холбосон хамгийн дөт зам Шивээхүрэн боомт – Арцсуурь боомт чиглэлийн баруун босоо төмөр замын говийн бүсэд ногдох 143 км-ыг барина.
  • Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 249 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
  • Шивээхүрэн – Сэхэ, Гашуунсухайт – Ганцмодын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг гүйцэтгэнэ.
Төвийн бүсийн хөгжил
-Барилгын материалын үйлдвэрлэл
-Эрчим хүч
-Эрчимжсэн хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл
-Хүнд үйлдвэрлэл, байгаль, бизнес, хил орчмын аялал жуулчлал
  • Хөшигийн хөндий, Алтанбулаг боомтод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвүүдийг байгуулна.
  • Төрийн захиргааны төв байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлнэ.
  • Улаанбаатар хот, Төв аймаг, дагуул хотуудын орчмын нутаг дэвсгэрийг хамарсан Туул голын сав, Богдхан уулын экосистемд түшиглэсэн бизнес, хурал, зөвлөгөөн, эвент, хотын (MICE) аяллыг хөгжүүлэх Хөшигийн хөндийн аялал жуулчлалын тусгай бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
  • Хөшигийн хөндийд шинээр бий болох сургалт, эрдэм шинжилгээний цогцолборыг түшиглэн “Кино, контент үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулна.
  • Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Хөшигийн хөндийд их сургуулийн хотхон байгуулна.
  • Улаанбаатар хотыг тойрсон 144.9 км Богдхан төмөр замыг барина.
  • Дархан-Уул аймагт хөнгөн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой 10 байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.
  • Дархан-Уул аймагт нэмүү өтрөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн паркийг байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Сэлэнгэ аймгийн Сайхан суманд (Хөтөл) нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуйн их сургуулийн хотхоныг Дархан-Уул аймагт байгуулна.
  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулна.
  • Мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хяналт, сэргийлэлт, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төвийг Сэлэнгэ аймагт байгуулна.
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор Төвийн бүсийн олон улсын зэрэглэлтэй авто замын Алтанбулаг хилийн боомтын мал эмнэлгийн лаборатори эсхүл хилийн хяналтын нэгжийг түшиглэн хүн эмнэлгийн лаборатори байгуулна.
  • Дархан-Уул аймагт орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг шинээр барина.
  • Дархан-Уул аймагт мал эмнэлгийн лабораторийн хүнсний аюулгүй байдлын чадавхыг сайжруулна.
  • Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 87.2 км 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.
  • Бөөрөлжүүтийн 300 МВт-ын дулааны цахилгаан станцуудыг барина.
  • Сэлэнгийн аймгийн төвд 50 МВт-ын дулааны цахилгаан станцыг барих хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Төв аймагт шинэ дулааны станц барина.
  • Нэгдсэн сүлжээний горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станц барина.
  • Алтанбулаг боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Зүүн бүсийн хөгжил
-Эрчимжсэн мал аж ахуй
-Эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт тээвэр, логистик
– Түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал
  • Чингис хааны өлгий нутаг, түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
  • Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр байгуулна.
  • Евро-Азийн эдийн засгийн тээврийн коридорт холбогдох зүүн бүсийн босоо тэнхлэг Эрээнцав боомт – Чойбалсан-Хөөт – Бичигт боомт чиглэлийн 588 км төмөр замыг барина.
  • Сүхбаатар аймгийн Дарьганга суманд тахилгат хайрхад, хүн чулуун хөрөгт түшиглэсэн байгаль, соёлын өвийн цогцолбор байгуулна.
  • Дорнод аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.
  • Хэнтий, Сүхбаатар аймагт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Дорнод аймагт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой найман байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.
  • Дорнод аймагт дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их сургуулийн хотхоныг байгуулна.
  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр Хэнтий аймагт, аялал, жуулчлалын чиглэлээр Сүхбаатар аймагт мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн, Дорнод аймагт салбар дундын дадлагын баазыг байгуулна.
  • Мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хяналт, сэргийлэлт, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төвийг Хэнтий аймагт байгуулна.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Дорнод аймагт байгуулна.
  • Говийн бүсийг усаар хангах Хэрлэн тоонот төслийн ТЭЗҮ-ийг батлуулах, барилга байгууламжийг үе шаттайгаар барина.
  • Хэнтий аймагт шинэ дулааны станц барьж, Сүхбаатар аймагт дулааны станцын хүчин чадлыг өргөтгөн, дулаан хангамжийн системийг байгуулна.
  • Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Зүүн хойд Азийн бүсийн орнуудыг Төв, Дундад Азийн болон Ойрх Дорнодын орнуудтай холбох Мянганы замын зүүн хэсэг Сүмбэр боомт – Сүхбаатар аймгийн Түмэнцогт чиглэлийн 528 км авто замыг барина.
  • Ачаа тээврийн Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 232 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙДЭГ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА

АН:

  • Бүс нутгийн эдийн засгийг төрөлжүүлж, бүсчилсэн ногоон хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд газар олголтыг либералчилж, ажлын байр, шинэ бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урт хугацааны татварын ялгаатай бодлогоор дэмжинэ. Олон улсын болон дотоодын тээвэр, зорчигч тээвэр, ложистикийн нэгдсэн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.
  • Төрөөс усны талаар баримтлах бодлогыг шинэчилж, мастер төлөвлөгөө гарган, ус хуримтлуулах, усны эх үүсвэрээр эрчим хүч үйлдвэрлэх, усан цахилгаан станцыг барих зөвшөөрөл олгож, орлогыг тухайн аймаг, бүс нутагт төвлөрүүлэн зарцуулах эрх зүйн орчныг бий болгоно.
  • Монгол ахуйд чиглэсэн амьдралын хэв маяг, соёлыг дэмжиж, хүүхдийг орон нутагтаа (багийн төвд) суралцах нөхцөлийг бүрдүүлэх, Монголчууддаа хотоос-хөдөө, гадаадаас-хөдөөд, дэлхийн хөдөө зэрэг урт хугацааны санаачилгыг эхлүүлнэ.
  • Бүсчилсэн ногоон хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлно. Бүсүүдийг төрөөс дэмжих, зах зээлд нэвтрэх ялгаатай бодлого хэрэгжүүлнэ. Үүнд,
  • Баруун бүс: Усалгаатай газар тариалан, Худалдаа үйлчилгээ, Олон ястан, үндэстний зан заншил, өндөр уулсын онцлогтой аялал жуулчлал
  • Хойд бүс: Шинжлэх ухаан, технологи, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, Боловсруулах үйлдвэр, Хил орчмын аялал жуулчлал, Боомт тээвэр ложистик
  • Хангайн бүс: Хөнгөн, хүнсний үйлдвэрүүд, Төрөлжсөн аялал жуулчлал, Археологийн судалгаа, Рашаан, амралт сувилал, Шашин, Ногоон хөгжлийн бүс
  • Говийн бүс: Уул уурхай, Хүнд үйлдвэрлэл, Барилгын материалын үйлдвэрлэл, Палеонтлогийн судалгаа, Говийн аялал жуулчлал, Хүнсний үйлдвэрлэл
  • Төвийн бүс: Эрчимжсэн газар тариалан, Хүлэмжийн аж ахуй, Эдийн засаг, санхүүгийн, бизнесийн төв, Үйлдвэрлэл үйлчилгээ, Соёл урлаг, спорт
  • Зүүн бүс: Ногоон хөгжлийн бүс, Зүүн хойд Азитай холбох гүүр, Хил орчмын аялал жуулчлал, Боомт, тээвэр ложистик
  • Тухайн бүсийн төв, аймаг, орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, технологийн коллеж, их, дээд сургуулиудын үүрэг, оролцоог нэмэгдүүлж, салбар дундын ялгааг арилгах зорилгоор мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах сургалт тогтмол хийх, шилжин суурьшиж ажиллах боломжоор хангана.

БАРУУН БҮС: 

  • Бүсийн байнгын ажиллагаатай боомтуудын(Боршоо, Тэс, Арцсуурь, Цагааннуур) хүчин чадал, тогтвортой ажиллагааг сайжруулан, тэдгээрт түшиглэсэн худалдаа, үйлчилгээг эрчимжүүлж, транзит тээврийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Экспортын баримжаатай мал аж ахуйд суурилсан хүнс, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд усалгаатай газар тариалан, тэжээлийн үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэх, аймаг бүрийн онцлогийг шингээсэн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
  • Өндөр уулсын (тухайн орон нутгийн түүх, газар зүйн онцлог, олон ястан, үндэстний ахуйтай танилцах зэрэг) онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд тухайн бүсийн маршрут, стандарт, менежментийг сайжруулна.
  • Бүсийн оношилгооны төв, нарийн мэргэжлийн эмнэлгийн чанар, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжоор хангана.
  • Хөрөнгө оруулалтыг бүсийн суурь дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд илүү чиглүүлж, олон улсын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
ХОЙД БҮС:
  • Бүсийн аймаг тус бүрийн онцлог, нөөцөд тулгуурлан, хүнс, хөнгөн аж үйлдвэр, эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх зорилгыг нэн тэргүүнд тавина.
  • Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах ажлыг эхлүүлж, эрчим хүчний ногоон, найдвартай эх үүсвэртэй болох боломжийг бүрдүүлнэ.
  • Мэдлэг, инновацид суурилсан аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ОХУ-тай хиллэж буй боомтоор дамжуулан бараа бүтээгдэхүүний импорт, экспортыг нэмэгдүүлэх, жуулчдыг боомтуудаар шууд хүлээн авах ажлыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
  • “Эрдэнэт” үйлдвэрлэл технологийн паркийн төслийг эрчимжүүлж, нийгэм-эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлнэ. Эрдэнэт үйлдвэрийн судалгаа шинжилгээний хүрээлэнд тулгуурлан, бүсийн хөгжлийн бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлэх хүний нөөц, ур чадварын нэгдсэн тогтолцоо бий болгох боломжийг бүрдүүлнэ.
  • Хөвсгөл, Булган аймгуудын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалыг бусад салбартай эдийн засгийн харилцан үр ашигтай байх, тогтвортой хөгжүүлэх стандартыг бий болгоно.
ХАНГАЙН БҮС: 
  • Экосистемийн тэнцвэрийг хангасан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг баримтална.
  • Төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор соёл, урлаг, шинжлэх ухаан, оюуны чадавхид суурилсан “Ухаалаг шинэ Хархорин” (инновацийн төв) хотыг хөгжүүлж, цахим технологийн мэргэжлийн сургуулийг төвлөрүүлэн, бүтээн байгуулалтуудыг эхлүүлнэ.
  • Нүүдлийн соёл, түүх, шашин, байгаль, био-анагаах (амралт, рашаан сувилал) чиглэлийн төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Бүсийн ажиллах хүчийг, орон сууцны бодлого, мэргэжлийн орчин үеийн өрсөлдөх чадвартай сургалтаар татах бодлогоор дамжуулан хэрэгжүүлнэ.
  • Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс гадна эрхтэн шилжүүлэх зэрэг нарийн мэргэжлийн эмнэлгийг төрөлжүүлэн хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
ГОВИЙН БҮС: 
  • Говийн бүсэд усны хомсдол их байгааг хүлээн зөвшөөрч, гадагшаа урсаж байгаа Хангайн бүсийн гол мөрний урсацын гурван хувийг нь говийн бүс рүү чиглүүлэх, нэмүү өртөг шингэсэн уул уурхай, аж үйлдвэрийн кластер, экспортод чиглэсэн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлээр  хөгжүүлэх орчныг бүрдүүлнэ.
  • Говийн бүсийн газар зүйн онцлог тогтоц, байгалийн ховор палеонтологийн олдворын үзэсгэлэн, говийн малчин айлд зочлох, нүүдэлчин ахуйтай танилцах зэргээр жуулчдыг татах, говийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг төр, хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэнэ.
  • Хүн амын боловсрол, бүсийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан нарийн мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэхэд чиглэсэн сургалт, сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарах, тусгайлсан бодлого баримталж ажиллана.
  • Говийн бүсэд ходоод, элэгний хорт хавдраар өвчлөх явдал газар авч байгааг онцгой анхаарч, нэн тэргүүнд ундны усыг цэвэршүүлэх зөөлрүүлсэн усаар хангахад зорьж төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор хамтран ажиллана.
  • Бүсийн онцлогтой оюуны нөөц, чадамж шингэсэн ингэний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг экспортод чиглүүлэн хөгжүүлж байгаль орчиндоо ээлтэй, экологийн тэнцвэрийг хадгалах ач холбогдолтой ЖИШЭЭ дэлхийд бий болгоно.
ТӨВИЙН БҮС: 
  • Импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн төдийгүй нийслэл хүн амын хэрэгцээг шинэ мах, сүү, хүнсний ногоо, өндөг, нарийн ногоо зэрээр хангаж, стандартын шаардлагад нийцсэн агуулах, зоорийн аж ахуй бүхий борлуулалтын сүлжээг хөгжүүлнэ.
  • Боловсруулах салбар давамгайлсан эдийн засгийн бүтцийг бүрдүүлж, дотоодын хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулахуйц гангийн үйлдвэрлэл, арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор, үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахад бодлогоор дэмжин хөгжүүлнэ.
  • Агаарын тээврийг хөгжүүлэх бодлоготой уялдуулан, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн, Хөшигийн хөндийн чөлөөт бүс, шинэ Зуун мод хот байгуулах ажлыг эрчимжүүлнэ.
  • Дулааны цахилгаан станцуудыг өргөтгөх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
  • Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлж шинжлэх ухаан, технологийн төв байгуулах, хөгжүүлэх эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.
ЗҮҮН БҮС: 
  • Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор байгуулах, БНХАУ-ОХУ-ыг холбосон тээвэр, аялал жуулчлалын сүлжээг бий болгох, боомтуудыг хөгжүүлж, олон улсын зэрэглэлд хүргэн, тээвэр, ложистикийн сүлжээ, төвүүдийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Түүхэн, байгалийн болон тусгай зориулалтын хэрэгцээгээр аялал жуулчлалыг төрөлжүүлэх, хөрш улс орнуудтай хамтарсан аялалын маршрут гарган салбарын хөгжилд төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.
  • Бүс нутгийн байгалийн өгөгдлийн давуу байдалд түшиглэн, шинэ махны худалдаа экспортын чиглэлээр хагас бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, хөрөнгө оруулж буй бизнес эрхлэгчдийг татварын хөнгөлөлт, урамшууллын ялгаатай бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Бүс нутгийн хүний нөөцийн дутагдлыг арилгахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр бүл, өсвөр насныханд чиглэсэн богино ба урт хугацааны сургалтыг төлөвлөн, хэрэгжүүлэх асуудалд онцгой анхаарч ажиллана.
  • Хавдрын чиглэлээр үзлэг, оношилгоо хиидэг нарийн мэргэжлийн дагнасан эмнэлэг байгуулж, эмч, эмнэлгийн ажилтны цалин хангамж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар, бүсийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өндөр түвшинд хүргэх нөхцөл, боломжоор хангана.
ГЭР ХОРООЛЛЫН 10,000 ӨРХ ТУТАМД ГАЛ УНТРААХ АНГИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛНА
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
Нийслэл Улаанбаатар хот
  • Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халаагууртай болгох чиглэлээр судалгаа хийж, судалгаанд тулгуурлан боломжийг бүрдүүлнэ.
  • Улаанбаатар хотын олон нийтийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор засаг захиргааны нэгжийг дахин хуваарилж, бие даан шийдвэр гаргах эрхийг нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • Улаанбаатар хотын хөрөнгийн менежментийг ухаалаг тогтолцоонд шилжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
  • Нийслэлийн өмчит барилга, байгууламжийн ашиглалтыг сайжруулах зорилгоор менежментийн шинэчлэл хийнэ.
  • Улаанбаатар хотын гэр хорооллын агаар, хөрсний бохирдлын өндөр зэрэглэлтэй бүсүүдийн бохирдлыг зогсоох чадамж бүхий хэсэгчилсэн инженер хангамжийн дэд бүтцийн төслүүдийг хийж гүйцэтгэн, хашаандаа амины орон сууцтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд орон сууцны төсөл хэрэгжүүлэх газруудыг хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцөлөөр санал болгож, суурь дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран байгуулна.
  • Нийслэлийн гэр хорооллын 10,000 өрх тутамд гал унтраах ангийг шинээр байгуулна.
  • Нийслэлийн гэр хорооллын дундах гудамжны өнгө төрхийг сайжруулан сэргээж, хайс, хашааг нэгдсэн байдлаар тохижуулна.
  • Залуу гэр бүл, гэр хорооллын айл өрхүүд, бусад зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн “тохилог орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Улаанбаатар хотын баруун болон зүүн захад логистикийн төвүүдийг байгуулж, авто замын ачаалал, төвлөрлийг бууруулна.
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, тээврийн төлөвлөлтийг олон улсын жишигт хүргэнэ.
  • Нийтийн тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнд суурилсан менежментийн өөрчлөлт хийнэ.
  • Хотын захын бүсийн нийтийн тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжинэ.
  • Нийтийн тээврийн удирдлага мэдээлэл болон хяналтын төвийг шинэчилж, замын сүлжээнд ухаалаг систем нэвтрүүлнэ.
  • Цахилгаан автомашины хэрэглээг татварын бодлогоор дэмжиж, цэнэглэх сүлжээг орон даяар байгуулах ажлыг хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ.
  • Нийтийн тээвэрт ашиглах цахилгаан болон хийн хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн эзлэх хувийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийг цахилгаан эх үүсвэрээр цэнэглэх сүлжээ байгуулна.
  • Улаанбаатар хотод трам барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
  • Улаанбаатар хотын такси үйлчилгээг хувийн хэвшлийн оролцоотой хөгжүүлнэ.
  • Сургуулийн хүүхдэд зориулсан тээврийн хүртээмж, менежментийг сайжруулна.
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлж, төмөр замын сүлжээг өргөтгөнө.
    Улаанбаатар хотын түгжрэлийн шийдэл:
-Түгжрэлийн менежментийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-Төвлөрлийг сааруулж, Улаанбаатарын дагуул хот, бусад хотуудыг холбосон хурдны авто замын сүлжээ байгуулна.
-Улаанбаатар хотын тойрог авто замын сүлжээ, гүүрэн гарц, хоёр түвшний уулзваруудыг барьж байгуулна.
-Улаанбаатар хотод босоо чиглэлийн авто зам, гүүрэн болон нүхэн гарцуудыг барьж байгуулна.
-Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх гэрлэн дохионуудыг бууруулна.
-“Толгойт” өртөөнөөс “Амгалан” өртөө хүртэл өдөр тутмын зорчигч тээврийн трам явуулж, холбогдох дэд бүтцийн шугамын ажлыг хийж гүйцэтгэнэ.
-Зайсангаас Долоон буудал хүртэл явган хүн, дугуй, скутерээр зорчих 4 улирлын битүү хоолойг газар дээгүүр болон доогуур барина.
– Улаанбаатар хотын авто зогсоолын шинэ төлөвлөлтийг хийж, авто зогсоолын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгоно.
-Авто замын торлосон сүлжээ бодлогын хүрээнд “Гудамж” төслийг үргэлжлүүлэн авто зам, гүүр, уулзваруудыг шинээр байгуулна.
  • Богдхан уулыг сэтэлж, Төв аймгийн Зуунмод хоттой холбох тунелийн бүтээн байгуулалтын "Их Богд" төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
  • Улаанбаатар хотын нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд хотын төвийн бүсэд дараах нөхцөлийг хангасан газарт барилга барих зөвшөөрөл олгоно. Үүнд:
– Эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон;
-Авто замын торлосон сүлжээнд холбогдсон;
– Нэгдсэн дэд бүтцийн системд холбогдсон.
  • Байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй шинэ түлшний эх үүсвэрүүдийг бодлогоор дэмжинэ.
  • Нийслэл хотын төвийн нэгдсэн ус, дулаан, цахилгааны үнэ тарифыг ашиглалтын бодит зардал, шугамын өргөтгөл, засвар шинэчлэл болон үйлдвэрийн өртөгт нийцүүлнэ.
  • Хэрэглээний халуун, хүйтэн ус, дулаан, цахилгаан түгээх болон нийлүүлэх ажлыг гүйцэтгэж буй төрийн өмчит компаниудад менежментийн шинэчлэл хийж, томоохон хөрөнгө оруулагчдыг оруулах замаар хуучин дэд бүтцийн шугам, хоолой засварлах болон өргөтгөх ажлуудыг гүйцэтгэнэ.
  • Сэлбэ, Туул, Дунд голын урсацын дагуу далан байгуулах, авто зам, дугуйн зам барих, орчны тохижилт бүхий бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
  • Нийслэл Улаанбаатар хотод "Ногоон байгууламж" хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Нийтийн аж ахуйн нэгжийн хяналтад зориулсан ус, тог, дулааны зардлыг хэмжих автоматжуулалтын нэгдсэн систем нэвтрүүлнэ.
  • Гэр хороололд төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулна.
  • Гэр хорооллын дэд станцуудыг өргөтгөнө.
  • Яндан, нүхэн жорлонг жилд 20-оос доошгүй хувиар бууруулах төсөл хэрэгжүүлнэ.
Орон нутгийн хөгжил
1-р тойрог (Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг):
  • Дэд бүтцийн салбарыг хөгжүүлж, аялал жуулчлалын холбогдолтой авто замыг ашиглалтад оруулна.
  • Сум бүрийн онцлогийг тодорхойлон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтална.
  • Сарлагийн хөөвөр, хонины ноос угаах үйлдвэр барина.
  • Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
  • Мянганы хэвтээ тэнхлэгийн авто замыг Арчулуут сумаас Эгийн даваагаар давуулж, Баянхонгорын арын сумдуудаар дайруулан Говь-Алтай аймгийн Гуулин сумаар төв замтай холбоно.
  • Бүрд суманд аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
  • Эрчимжсэн мал аж ахуй, усалгаат газар тариаланг хөгжүүлнэ.
  • Бат-Өлзий, Хужирт сумын засмал замыг дуусгаж, ашиглалтад оруулна.
  • Цэцэрлэг хотын ойролцоо нисэх онгоц буух зурвас бий болгох ажлыг дэмжинэ.
  • Хархорум хотыг байгуулж, эдийн засгийн идэвхтэй газар нутгийн хэмжээг тэлэхийн тулд судалгаанд үндэслэн нутаг дэвсгэрийн төв хэсэгт хоёр дахь хөгжлийн төв байгуулах ажлыг дэмжинэ.
  • Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барьж байгуулна.
2-р тойрог (Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг):
  • Жаргалан, Алтай өрхийн эмнэлэг, Бугат, Цээл (шинэ суурьшлын бүсэд), Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барина.
  • Есөнбулаг сумын нэгдүгээр сургууль, Алтай, Бигэр, Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэ сумын сургуулийн барилгуудыг шинээр барина.
  • АШУҮИС-ийн нэгдүгээр байрыг дахин төлөвлөлтөд оруулж, лаборатори сургуулийн барилгыг шинээр барина.
  • “Малын эзэн – үйлдвэрийн эзэн” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн малын гаралтай түүхий эд, сүү цагаан идээ, мах, арьс шир, ноос ноолуур угаах, самнах, утас болон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах санал, санаачилгыг дэмжинэ.
  • Шарга сумын Дунд шарын ам, Бигэр сумын Хоёр байшинт, Шарга сумын 14, Дэлгэр сумын Дагналтай, Тайшир сумын Бааюуны булан, Бугат сумын Гаханчийн голын амны услалтын системийг шинэчлэн барьж, ашиглалтад оруулна.
  • Жаргалан, Чандмань, Төгрөг, Дарви сум, Гуулин, Баянтоорой тосгонд 50 м3 бүхий хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга барина.
  • Есөнбулаг сумын баруун уулын үерийн даланг шинээр барина.
  • Арц суурь боомтыг байнгын ажиллагаатай болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Улаангом хотод Хавдар судлалын төв байгуулна.
  • Хог хаягдал боловсруулах тогтолцоог бий болгон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эко орчныг бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Улаангом хотоос Боршоо боомт чиглэлийн хатуу хучилттай авто замыг өргөтгөн шинэчилнэ.
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Хотгорын 60 МВт-ын цахилгаан станц барина.
  • Тэс – Шарсуурь, Баруунтуруун, Бөхмөрөн (Цагааннуур) чиглэлийн авто замыг барина.
  • Увс, Хяргас зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн спорт, эрүүл мэнд, эко туризм, нүүдэлчний өв соёлыг сурталчлах аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулна.
  • Гадаад улсаас жуулчид хүлээн авах нөхцөл, боломжийг бодлогоор дэмжинэ.
  • Улаангом хотод өвлийн спортын бааз байгуулахыг төрөөс дэмжинэ.
  • Гурил, тэжээлийн үйлдвэр байгуулна.
  • Утааг бууруулах үүднээс шахмал түлшний жижиг үйлдвэр барина.
  • “Шинэ хөдөө – Увс” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • Ховд аймагт нефть боловсруулах бага оврын үйлдвэр барина.
  • “Алтай”, “Говь” аялал жуулчлалын загвар төсөл хэрэгжүүлнэ.
  • Баруун бүсийн эрчим хүчний системийг хөгжүүлнэ.
3-р тойрог (Баян-Өлгий аймаг):
  • Баруун бүсийн аялал жуулчлалын тэргүүлэх төв болгон хөгжүүлнэ.
  • Цагааннуурын чөлөөт бүсийг тээвэр, логистикийн төв болгоно.
  • Улаан байшинтын боомтыг олон улсын статустай болгож, 24 цагаар ажиллуулна.
  • Баруун бүсийн шахмал түлшний үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулна.
  • Аймгийн төвийн суурьшилд саад болж байгаа одоогийн жижиг нисэх онгоцны буудлыг нүүлгэн олон улсын статустай шинэ нисэх онгоцны буудал барина.
4-р тойрог (Булган, Орхон, Хөвсгөл аймаг):
  • Эгийн голын усан цахилгааны станцыг барина.
  • Улсын чанартай авто зам дагуу түр амрах зогсоол, түүнийг дагасан үйлчилгээ нэвтрүүлэх хувийн хэвшлийн оролцоо, санал, санаачилгыг дэмжинэ.
  • Бүсийн хэмжээнд утааг бууруулах зорилгоор шахмал түлшний жижиг үйлдвэр барих хувийн хэвшлийн оролцоо, санал, санаачилгыг дэмжинэ.
  • Мах, ногоо боловсруулах үйлдвэр, зоорь, хүлэмжийн аж ахуй барина.
  • Хог хаягдлыг ялган ангилж, хаягдлыг боловсруулах үйлдвэр барина.
  • Байр, гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулна.
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн төслийг дэмжинэ.
  • Орон нутагт тусгай хамгаалалтын газрыг багасгана.
  • Ханх сум, Хатгал тосгоны чөлөөт бүсийг хөгжүүлнэ.
  • Хөрш ОХУ руу иргэд дөрвөн улиралд зорчих боломжийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх усан оргилуур, кино театр зэрэг үйлчилгээний газруудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, байгуулна.
5-р тойрог (Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг):
  • Дархан-Уул аймгийн Дархан сумыг үйлдвэр, тээвэр, логистикийн зангилаа хот болгон хөгжүүлнэ.
  • Хүнд, хөнгөн хүнсний үйлдвэрүүдийг дахин сэргээнэ.
  • Англи хэлний сургалт бүхий олон улсын хөтөлбөртэй дунд сургууль бий болгохыг дэмжинэ.
  • Орон нутагт ажиллах эмч нарын тоог нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • Цемент бетон, дэр бетон үйлдвэр байгуулна.
  • Сэргээгдэх эрчим хүч, эрчимжсэн мал аж ахуйг дэмжинэ.
  • Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв байгуулна.
  • Орхонтуул гол дээр тавигдаж байгаа гүүрний хөрөнгө оруулалтын асуудлыг шийднэ.
  • Түнхэл тосгоныг аялал жуулчлалын бүс хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримтална.
  • Бага оврын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэр байгуулна.
  • Мах, ногооны төрөлжсөн зоорь, агуулахыг олноор байгуулна.
  • Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
  • Зуунмод сумыг нисэх онгоцны буудлын хот болгон хөгжүүлнэ.
  • Фермийн, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ.
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулна.
6-р тойрог (Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг):
  • Чойбалсан хотод төмөр замын дэд бүтцийг түшиглэн төмөр замын логистикийн төв байгуулна.
  • Чойбалсан хотын дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөнө.
  • Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, Зүүн бүсийн эрчим хүчний системийг 220 Вт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбон бүс нутгийн цахилгаан хангамж, найдвартай ажиллагааг сайжруулна.
  • Чойбалсан хотод Зүүн бүсийн хөдөө аж ахуйн парк бий болгох ажлыг дэмжинэ.
  • Аймгийн төвийн болон сумдын үерийн далан суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийж хэрэгжүүлнэ.
  • Бичигтийн боомтын дахин төлөвлөлтийн баримт бичгийг тодотгон суурьшлын бүс байгуулах, бусад дэд бүтцийг барих ажлыг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлнэ.
  • Дулааны цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
  • “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг үргэлжлүүлж, бүх сумдыг хамруулах ажлыг үе шаттай эхлүүлнэ.
  • Сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, цэвэр эрчим хүчний технологид оруулах хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
  • Сумдын цахилгаан эрчим хүчний дэд станцуудыг өргөтгөх, цахилгаан дамжуулах агаарын шугамуудын насжилтыг тодорхойлж, өргөтгөн шинэчилнэ.
  • Баруун-Урт – Сайншанд чиглэлийн улсын чанартай 350 км хатуу хучилттай авто зам барих техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг хэрэгжүүлнэ.
  • Баруун-Урт – Бичигтийн боомт чиглэлийн 272 км хатуу хучилттай авто зам барина.
  • Сүхбаатар сум – Матад сум чиглэлийн авто зам барих техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг хэрэгжүүлнэ.
  • 4С зэрэглэлийн олон улсын “Баруун-Урт” нисэх буудал барина.
  • Улсын чанартай хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн дагуу олон улсын стандартад нийцсэн авто үйлчилгээний түр буудаллах цогцолбор байгуулна.
  • Бүсчилсэн байдлаар мах хөргөлтийн агуулах зоорь, сумдад малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулна.
  • Хэнтий аймгийн олон улсын нисэх буудлыг барьж дуусгана.
  • Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлалын цахимжсан, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг нэвтрүүлнэ.
7-р тойрог (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг):
  • Говийн бүсийн байгалийн онгон дагшин байдлыг хадгалахын тулд уул уурхайн компаниудаар нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх ажлыг хэрэгжүүлнэ.
  • “Говийн бүсийн ус” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Тулгуур эрхтэний болон нуруу, нугасны өвчтэй иргэдэд тохирсон ажлын байр бий болгох ажлыг бодлогоор дэмжинэ.
  • Уул уурхайн хүнд даацын авто машиныг хатуу хучилттай замаар явуулдаг болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • “Хот тохижилт, ногоон байгууламж” үйл ажиллагааг сайжруулна.
  • Бороо, цасны ус нөөцөлж, тариалан услах боломжийг бүрдүүлнэ.
  • Шинээр баригдаж буй сургуулиудыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлнэ.
  • Хог ангилах, хогийн цэгүүдийг шинэчлэх, ундны усыг цэвэршүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
  • Өндөршил суманд салхин сэнс, нарны толь байршуулж, эрчим хүч үйлдвэрлэх ажлыг дэмжинэ.
  • Ан амьтныг хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, усны асуудлыг шийдвэрлэх төслүүдийг дэмжин ажиллана.
  • Нарийн сухайтын эрчим хүчний эх үүсвэр Сэврэй, Ноён, Гурвантэс сумдыг дотоодын эрчим хүчээр хангана.
  • Уул уурхайн нөхөн сэргээлт, хөрс, агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарна.
  • Цагаан хад суурьшлын бүсийг хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.
  • Боомтуудыг түшиглэсэн тосгон бий болгох ажлыг хэрэгжүүлнэ.
8-р тойрог (Баянзүрх дүүрэг):
  • “Нарантуул”, “Да Хүрээ”, “Өгөөмөр” зэрэг худалдааны томоохон захуудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг төрөөс дэмжиж, төвлөрлийг бууруулна.
  • Их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн хотхоны бүтэцтэй болгох ажлыг төрөөс дэмжиж, төвлөрлийг бууруулна.
  • Газар чөлөөлөх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэдэд ойр цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ.
  • Хотын төвд 5-6 давхар машины зогсоолууд байгуулах ажлыг дэмжинэ.
9-р тойрог (Баянгол дүүрэг):
  • Дүүргийн хороодын үйл ажиллагаа болон СӨХ-ны үйлчилгээг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Хороо бүрт цагдаагийн байртай болгох ажлыг дэмжинэ.
  • “Барс” худалдааны төвийн хойно байрлах цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна.
  • “Голден парк” хотхоны сантехникийн шугамыг чанартай материалаар солих ажлыг эхлүүлнэ.
  • “Эрин” хорооллын хажууд байрлах нефтийн агуулахыг нүүлгэн шилжүүлнэ.
 10-р тойрог (Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг):
  • Сүхбаатар дүүргийн алслагдсан хойд хэсгийн хороодын ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо сургалтын төв барьж, үйлчилгээ явуулах ажлыг дэмжинэ.
  • Долоон буудал, Дарь эхийг холбосон хатуу хучилттай авто зам барина.
  • Захын хорооллуудын замыг сэргээн засварлах ажлыг эхлүүлнэ.
  • Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Зээлийн гудамжид тавигдсан инженерийн шугамын холболтын ажлыг эрчимжүүлнэ.
  • 24-р хорооны зуслангийн бүс орчмын айлуудын хаягжуулалтыг цэгцтэй болгох ажлыг хэрэгжүүлнэ.
  • 23-р хороонд лаборатори сургууль байгуулах ажлыг төрөөс дэмжинэ.
  • 20-р хороонд байрлах далангийн асуудлыг шийдвэрлэнэ.
  • Хайлааст чиглэлд явдаг нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх зохицуулалтын арга хэмжээ авна.
  • Зүрх уул чиглэлд хатуу хучилттай авто зам тавьж, төвлөрсөн хогийн цэгүүдийг тогтмол цэвэрлэх, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ.
11-р тойрог (Сонгинохайрхан дүүрэг):
  • 2012 оноос хойш яригдаж буй орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлнэ.
  • Авто замуудыг чанартай тавих, усны суваг, шуудуу гаргах ажлыг эрчимжүүлнэ.
  • Жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжин, хүнсний 8 нэрийн дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Баруун түрүүний Банхарын амны хэсгийн гэрэлтүүлгийг сайжруулна.
  • Баруун түрүүний чиглэлд явдаг нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж хатуу хучилттай авто зам барина.
  • Аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг дэмжинэ.
12-р тойрог (Хан-Уул дүүрэг):
  • Яармагийн 3-р буудлаас дүүрэг хүртэл цахилгаан галт тэргээр үйлчилж, түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • Барилгын авто зогсоолын стандартыг шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх ажлыг хэрэгжүүлнэ.
  • 13-р тойрог (Налайх, Багануур, Багахангай дүүрэг):
  • Ахмадын төвийн барилгын ажлыг хэрэгжүүлнэ.
  • Уурхай дагасан хөгжлөөс чөлөөт эдийн засагтай, үйлдвэрлэл хөгжсөн хот болох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “зуслангийн төсөл”-ийг дэмжиж, хамтран ажиллана.
  • Налайх дүүрэгт дулааны цахилгаан станц барина.
  • Үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлж, ажлын байрыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
  • Налайх дүүргийн чиглэлд явдаг нийтийн тээврийн тоог нэмэгдүүлнэ. Дүүрэг дотор үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээвэртэй болох ажлыг дэмжинэ.
  • “Эко 00” хөтөлбөрийг баталгаажуулна.
  • Багахангай дүүргийг дагуул хот болгож, үйлдвэрлэлийн бүс болгон хөгжүүлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

76 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KristiSwearingen 2024-06-26 188.130.221.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherinaAlcime 2024-06-26 188.130.184.77

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieGonzales 2024-06-26 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSimmons 2024-06-26 46.8.213.55

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyHughes 2024-06-26 46.8.154.104

Харуулах боломжгүй.

Avatar

HillaryHunt 2024-06-26 109.248.15.117

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaLacy 2024-06-26 188.130.129.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherylLucas 2024-06-26 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

AngelChavez 2024-06-26 46.8.223.186

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherClay 2024-06-26 212.115.49.108

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAbraham 2024-06-26 188.130.129.136

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalGutierrez 2024-06-26 46.8.57.7

Харуулах боломжгүй.

Avatar

MaggieWallace 2024-06-26 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

DianaHeartlezz 2024-06-26 46.8.106.55

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRoberts 2024-06-26 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJones 2024-06-26 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmberJohnston 2024-06-26 188.130.211.148

Харуулах боломжгүй.

Avatar

LeisaJones 2024-06-26 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaThomas 2024-06-26 188.130.137.237

Харуулах боломжгүй.

Avatar

LatashaWilliams 2024-06-26 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaHalverson 2024-06-26 188.130.188.172

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaParker 2024-06-26 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleRodriguez 2024-06-26 46.8.14.109

Харуулах боломжгүй.

Avatar

KristyCarter 2024-06-26 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrown 2024-06-26 109.248.14.5

Харуулах боломжгүй.

Avatar

KaraCampbell 2024-06-26 188.130.128.199

Харуулах боломжгүй.

Avatar

ShakiaDrakeford 2024-06-26 188.130.129.141

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaCorbett 2024-06-26 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineGonzales 2024-06-26 46.8.16.129

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieBrooks 2024-06-26 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLopez 2024-06-26 31.40.203.34

Харуулах боломжгүй.

Avatar

MindeeVissers 2024-06-26 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaTrujillo 2024-06-26 45.81.137.93

Харуулах боломжгүй.

Avatar

EbonySpann 2024-06-26 46.8.222.152

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWilliams 2024-06-26 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWilliams 2024-06-26 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

JamieElliott 2024-06-26 2.59.50.192

Харуулах боломжгүй.

Avatar

NyeshiaYoung 2024-06-26 45.81.137.82

Харуулах боломжгүй.

Avatar

CassieWood 2024-06-26 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaGomez 2024-06-26 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieVelynne 2024-06-26 45.84.176.127

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHomer 2024-06-26 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

RosemaryLopez 2024-06-26 188.130.137.8

Харуулах боломжгүй.

Avatar

KathyWatson 2024-06-26 46.8.111.75

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGarcia 2024-06-26 45.81.137.68

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGonzalez 2024-06-26 46.8.213.75

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieLoera 2024-06-26 94.158.190.232

Харуулах боломжгүй.

Avatar

MariaWilson 2024-06-26 46.8.23.156

Харуулах боломжгүй.

Avatar

JennyKirby 2024-06-26 46.8.14.206

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetMartin 2024-06-26 46.8.14.41

Харуулах боломжгүй.

Avatar

MaryNails 2024-06-26 194.35.113.92

Харуулах боломжгүй.

Avatar

RobinJohnson 2024-06-26 109.248.167.134

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraKeepers 2024-06-26 188.130.137.197

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaWalker 2024-06-26 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayGresham 2024-06-26 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaQuintero 2024-06-26 185.181.246.208

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHawkins 2024-06-26 109.248.14.10

Харуулах боломжгүй.

Avatar

TracySmith 2024-06-26 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

TamaraRodriguez 2024-06-26 109.248.14.134

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyHanneman 2024-06-26 46.8.22.100

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaHerrera 2024-06-26 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBobbitt 2024-06-26 194.32.229.63

Харуулах боломжгүй.

Avatar

KendraLee 2024-06-26 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiWestrick 2024-06-26 45.81.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

DanaWebster 2024-06-26 109.248.167.155

Харуулах боломжгүй.

Avatar

ShantellHamilton 2024-06-26 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaNewkirk 2024-06-26 45.87.253.24

Харуулах боломжгүй.

Avatar

Яаж ч харсан АН-ын мөрийн хөтөлбөр илүү байна. 2024-06-26 64.119.29.63

Яаж ч харсан АН-ын мөрийн хөтөлбөр илүү байна.
АН бол идээд хийдэг нам, МАН бол идээд юу ч хийдэггүй нам.
Бусад нь нам биш, зүгээр хувийнх

Avatar

SamanthaBrown 2024-06-26 45.90.196.159

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-26 202.179.26.150

Монгол сансрын орон болохнээ

Avatar

Зочин 2024-06-26 78.182.81.122

4 жилд болдог Болор цомын адил Болор амлалт гэдэг богино егууллэгийн уралдаанд бол ерселдеен их шируун болох нь. Богино гэдэг нь нас багатай, дараа нь тайлагнадаггуй болохоор тэр. Бас мэргэжилтнууд бэлтгэх хэрэггуй юм байна, намууд хийчихнэ. Емнех амлалтаа яг тайлагнасан нам алга даа, бодоход хэлэхээс ичсэн байх. Одоогийн амлалтыг 4 жил едер болгон гаргаж баймаар юм байна. Санаж яваг…

Avatar

StephanieJackson 2024-06-26 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-26 66.181.178.228

цахилгаан станцыг хүчин чадал хүрэхгүй ш дээ. юу солиороод бгаа юм бэ? Цахилгааны шинэ эх үүсвэр хийгээчээ!!!!

Avatar

LindaFrazier 2024-06-26 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-26 202.126.90.150

МАН-хөтөлбөр арай дээр юмуу. Биелбэл сайн л бна.

Avatar

Нэргүй 2024-06-26 202.131.238.26

бүх намынх ялгаагүй бүгд үлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж