Гаагийн шүүхээс Шойгу, Герасимов нарыг баривчлахыг тушаав

Хуучирсан мэдээ: 2024.06.25-нд нийтлэгдсэн

Гаагийн шүүхээс Шойгу, Герасимов нарыг баривчлахыг тушаав

Гаагийн шүүхээс Шойгу, Герасимов нарыг баривчлахыг тушаав

Олон улсын эрүүгийн шүүхээс Оросын Батлан хамгаалах сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг олон улсын гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчлах тушаал гаргажээ. Тэднийг энгийн объект руу дайралт хийсэн, энгийн иргэдэд хэт их хэмжээний санамсаргүй хохирол учруулсан, иргэний объектод хохирол учруулсан, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлүүдээр буруутгаж байна.

Одоогоор Оросын эрх баригчид уг шийдвэрийн талаар тайлбар хийгээгүй байна. Украины албаныхан уг мэдэгдлийг сайшаан хүлээн авчээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский "Энэ шийдвэр нь цэргийн ямар ч цол хэргэм Оросын гэмт хэрэгтнүүдийг хариуцлагаас мулталж чадахгүй гэдгийг харуулж байна” гэж мэдэгдэв. Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хэлэхдээ, "Шойгу, Герасимов нар хариуцлагаа хүлээнэ" гэжээ.

Баривчлах тушаалаар Шойгу, Герасимов нарыг Олон улсын эрүүгийн шүүхийн эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан ч шүүх хурал болох эсэх нь тодорхойгүй байна. Шүүх хуралдааныг Гаагаас гадуур явуулдаггүй учир Москвад хүлээлгэн өгөх магадлал багатай юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж