Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Узбекистаны Хива хотод зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Узбекистаны Хива хотод зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Узбекистаны Хива хотод зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Хорезм мужийн Хива хотод зочлов.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Монголын талын төлөөлөгчдийг Узбекистан Улсын Олий Мажлис-ийн Хууль тогтоох танхимын дарга Н.Исмоилов, Хорезм мужийн Амбан захирагч Ф.Эрманов зэрэг албаны хүн Хива хотод угтан авч, тус хотын түүх, дурсгалын газруудыг танилцууллаа.

Хива хот нь МЭӨ VI зуунд байгуулагдсан Төв Азийн эртний хотуудын нэг бөгөөд 1997 онд 2,500 жилийн ойгоо тэмдэглэжээ. Торгоны замын гол хотуудын нэг байсан энэ хот ЮНЕСКО-гийн “Соёлын өв”-д бүртгэгдсэн олон түүх дурсгалын газартай. Жилд 1 сая гаруй гадаад, дотоодын жуулчин хүлээн авдаг юм.

“Хорезмын сувд” хэмээн нэрлэгддэг Хива хот 1220 онд Чингис хааны хүү Цагаадайн Хаант улсын бүрэлдэхүүнд орж, 1598-1740 онд Бат хааны төрсөн дүү Шейбаны удмынхны байгуулсан Хивагийн Хаант Улсын нийслэл болсон түүхтэй. ​Узбекистан Улсад айлчилж буй гадаадын төр, засгийн тэргүүн нар айлчлалынхаа хүрээнд Самарканд, Бухара, Хива хотод зочилдог уламжлал тогтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж