УБЕГ-аас нам эвслийн төлөөлөлд сонгогчдын нэрийн жагсаалтыг өгөв

Хуучирсан мэдээ: 2024.06.25-нд нийтлэгдсэн

УБЕГ-аас нам эвслийн төлөөлөлд сонгогчдын нэрийн жагсаалтыг өгөв

УБЕГ-аас нам эвслийн төлөөлөлд сонгогчдын нэрийн жагсаалтыг өгөв

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.15 дах хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг, эхийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг  авах өдрөөс 3 хоногийн өмнө цахим хэлбэрээр олгоно” гэж заасан байдаг аж.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: “Сонгуулийн хэсгийн хороодод хүргэгдсэн байгаа яг сонгуулийн өдөр ашиглах нэрийн жагсаалтыг нам эвслийн төлөөлөлд өнөөдөр /2024.06.25/ олгож байна. Нийт 2 сая 224 мянга 233 сонгогч байна. Үүнээс үндсэн 2 сая 58 мянга 865 сонгогч байгаа.Түр хасав тэмдэглэгээтэй 165.368 сонгогч бий. Тойрог тойрогт нь буюу 13 тойрогтоо тус бүр нэг файл өгнө. Үүн дотроо хуульд заасан бүх мэдээлэл байгаа. Тодруулбал дэс дугаар, тойргийн дугаар, хаяг, овог нэр, бүртгэлийн дугаар зэрэг бүгд тайлбартайгаа багтсан. Энэ сарын 24-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэг төрийн бус байгууллага болон таван намаас шаардлага ирүүлсэн. Энэ  жилийн сонгууль онцлог байгаа. Гэсэн хэдий ч нэрийн жагсаалт гаргах энэ ажил Улсын бүртгэлийн байгууллагын хувьд тогтсон үйл ажиллагаа. Улсын бүртгэлийн байгууллага сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам эвсэл болон бие даагчдад нэрийн жагсаалтыг танилцуулах үүргийг хүлээсэн. Үүний дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг нам эвслийн төлөөлөлд хүлээлгэн өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж