Тоглоомын бизнесийн "нууц" задлах Black Barbie

FASHION

Тоглоомын бизнесийн "нууц" задлах Black Barbie

Тоглоомын бизнесийн "нууц" задлах Black Barbie

"Black Barbie" баримтат кино зохиолч, найруулагч Лагуэриа Дэвис авга эгч Беула Митчеллийнхээр зочилж буйгаар эхэлдэг. Авга эгчийнх нь гэрт хүүхэлдэйгээр дүүрэн нэг өрөө бий. Энэ өрөөнд хайрцагтай хүүхэлдэйнүүдийг шалнаас тааз хүртэл овоолон өрсөн байх аж. Дэвисийн хувьд хүүхэлдэйнээс хол хөндий өсчээ. Тиймээс эгч нь яагаад хүүхэлдэй тоглоомд ингэтлээ хайртайг сониучирхсан байна. Эндээс тэр анхны өнгөт арьст барби хүүхэлдэйг бүтээхэд эгчийнх нь үүрэг оролцоо байсныг анх мэдэж авчээ.

Дэвис энэ талаар ярихдаа "Мэдээж түүнд хэлж ярих түүх байсан. Тиймээс би энэ түүхийн мөрөөр орохыг хүссэн юм" гэжээ. Ингээд түүний хийсэн бүтээл нь "Black Barbie" нэртэй баримтат кино байв. Тус баримтат кино нь өнгөт арьст барбины цаадах түүх, тоглоомын бизнес, цаашилбал соёлын нөлөөллийг дэлгэн харуулсан.

"Mattel" тоглоомын үйлдвэрт ажиллаж байсан өнгөт арьст эмэгтэйчүүд, Америкийн зохиолч Шонда Раймес, баллетчин Мисти Көүплэнд, олимпийн туялзуур сэлэмчин Ибтихаж Мухаммад, конгрессын гишүүн Максин Уотерс зэрэг олон хүний түүхийг баримтат кинонд өгүүлжээ. Шонда Раймес, Мисти Көүплэнд, Ибтихаж Мухаммад нарын хувьд өөрийн гэсэн барбитай.

Дэвисийн авга эгч Беула Митчелл "Mattel" тоглоомын үйлдвэрт 40 гаруй жил ажиллажээ. Тэр 1955 онд дамжлагын хэсгээс ажлын гараагаа анх эхлүүлсэн гэдэг. Тухайн үед үйлдвэрт ажиллаж байсан цөөн хэдэн өнгөт арьстны нэг нь Митчелл байв.

Митчелл хүүхэд байхдаа бусад охидын л нэгэн адил хүүхэлдэйнд дуртай байжээ. Гэвч өөртэй нь ижил өнгөт арьст барби тухайн үед байсангүй. Тэр бүү хэл өнгөт арьст барбитай болно гэж төсөөлж ч үзээгүй аж. 1960, 1961 оны үед тэр компанийн үүсгэн байгуулагч Рут Хандлерт хандаж, өнгөт арьст барби бүтээх хүсэлт тавьсан нь "хувьсгалч үйлдэл" болсон гэж үздэг. Тухайн үед Хандлер "За бодож үзье" гэж хариулж байжээ.

"Mattel" брэнд 1960-аад оны сүүл үеэр "Кристи", "Сувилагч Жулиа" зэрэг хар хүүхэлдэйнүүдийг үйлдвэрлэсэн боловч тэдгээр нь барби биш байв. "Кристи" нь "Barbieland" киноны туслах дүр байсан бол "Сувилагч Жулиа"-г жүжигчин, дуучин Диаханн Кэрроллоос санаа аван бүтээжээ. Жинхэнэ бодит өнгөт арьст барбиг бүтээтэл 10 гаруй жил шаардагдсан.

"Mattel" брэнд 1976 онд Китти Блэк Перкинсийг анхны өнгөт арьст дизайнераар ажилд авснаар энэ бүхэн эхэлжээ. Анхны өнгөт арьст барбиг 1980 онд танилцуулсан. Тэр хүртэл хүмүүс барби хүүхэлдэйн талаар тогтсон хэвшмэл төсөөлөлтэй байв. Уламжлалт барби хүүхэлдэй нь нарийхан хамартай, нимгэн уруултай, урт шулуун үстэй байдаг бол өнгөт арьст барби зузаан уруултай, өргөн хамартай, тод өнгөтэй, богино буржгар үстэй байжээ.

"Өнгөт арьст бяцхан охидод өөрсөдтэйгөө ижил хүүхэлдэйгээр тоглох хэрэгцээ үүссэн байсан тэр л цаг үед энэ хүүхэлдэйг бүтээсэн. Энэ барби маань өнгөт арьст хүүхэлдэйн дүр төрхийг бүрэн гаргаж ирээсэй гэж би хүссэн" гэж Блэк Перкинс хэлжээ.

Баримтат киноны продюсер Аалиа Уилиамс "Барби бол түгээмэл бөгөөд хүүхэд бүрийн дуртай тоглоом. Барби брэнд гэхээр л цагаан хүүхэлдэйтэй холбож ойлгохгүй байх нь чухал. Ийм хүүхэлдэйтэй байх нь өнгөт арьс бол гайхамшигтай, өнгөт арьстай эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй гэдэг ойлголтыг өгөх болно. Би өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгийг, сайхан ээж ааваас төрсөн гэдгээ үргэлж мэдэрдэг, үүндээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. Гэхдээ өөртэйгөө адил хүүхэлдэйтэй болсноор энэ ойлголт тань улам бэхэжнэ" гэжээ.

Барби хүүхэлдэйгээр дамжуулаад залуу хүмүүсийн гоо сайхны талаарх хэвшсэн ойлголтыг ч эвдэж болно. Бодит хүний бие махбодоос ялгаатай, бараг боломжгүй бие галбиртай барби үйлдвэрлэдэг гэдэг шүүмжлэлд "Mattel" брэнд олон жил өртсөн. Баримтат кинонд оролцож ярилцлага өгсөн өнгөт арьст зарим эмэгтэй хүүхэд насны түүхээ хуваалцжээ. Тэд багадаа цагаан арьст барбигаа өөрсөдтэйгөө адил болгохын тулд үс, нүдний өнгийг нь өөрчлөхийг оролддог байжээ. Мөн эцэг эх нь онцгойлон өнгөт арьст барби худалдаж авч өгсөн охид ч байв.

Түүхч Ёланда Хестер хэлэхдээ "Хамгийн анх өнгөт арьст барбитай танилцсан тэр мэдрэмжээ би одоо ч санаж байна. Энэ барби бол бидний оршин тогтнол, үнэ цэнийн илрэл болж байлаа" гэжээ.

Зах зээл нь харьцангуй бага, зар сурталчилгаа ч төдийлөн их хийгээгүй боловч "Black Barbie" баримтат кино амжилт олсон.

Барби хүүхэлдэйг сүүлийн жилүүдэд янз бүрийн загвараар бүтээх болжээ. Янз бүрийн биеийн хэлбэр, ажил мэргэжилтэй, тэр бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй барби хүртэл худалдаанд гарсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KristiSwearingen 2024-06-26 188.130.221.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherinaAlcime 2024-06-26 188.130.184.77

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieGonzales 2024-06-26 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSimmons 2024-06-26 46.8.213.55

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyHughes 2024-06-26 46.8.154.104

Харуулах боломжгүй.

Avatar

HillaryHunt 2024-06-26 109.248.15.117

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaLacy 2024-06-26 188.130.129.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherylLucas 2024-06-26 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

AngelChavez 2024-06-26 46.8.223.186

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherClay 2024-06-26 212.115.49.108

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAbraham 2024-06-26 188.130.129.136

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalGutierrez 2024-06-26 46.8.57.7

Харуулах боломжгүй.

Avatar

MaggieWallace 2024-06-26 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

DianaHeartlezz 2024-06-26 46.8.106.55

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRoberts 2024-06-26 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJones 2024-06-26 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmberJohnston 2024-06-26 188.130.211.148

Харуулах боломжгүй.

Avatar

LeisaJones 2024-06-26 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaThomas 2024-06-26 188.130.137.237

Харуулах боломжгүй.

Avatar

LatashaWilliams 2024-06-26 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaHalverson 2024-06-26 188.130.188.172

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaParker 2024-06-26 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

GinaWalker 2024-06-26 188.130.128.142

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleRodriguez 2024-06-26 46.8.14.109

Харуулах боломжгүй.

Avatar

KristyCarter 2024-06-26 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrown 2024-06-26 109.248.14.5

Харуулах боломжгүй.

Avatar

KaraCampbell 2024-06-26 188.130.128.199

Харуулах боломжгүй.

Avatar

ShakiaDrakeford 2024-06-26 188.130.129.141

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaCorbett 2024-06-26 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineGonzales 2024-06-26 46.8.16.129

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieBrooks 2024-06-26 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLopez 2024-06-26 31.40.203.34

Харуулах боломжгүй.

Avatar

MindeeVissers 2024-06-26 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaTrujillo 2024-06-26 45.81.137.93

Харуулах боломжгүй.

Avatar

EbonySpann 2024-06-26 46.8.222.152

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWilliams 2024-06-26 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWilliams 2024-06-26 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

JamieElliott 2024-06-26 2.59.50.192

Харуулах боломжгүй.

Avatar

NyeshiaYoung 2024-06-26 45.81.137.82

Харуулах боломжгүй.

Avatar

CassieWood 2024-06-26 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaGomez 2024-06-26 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieVelynne 2024-06-26 45.84.176.127

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHomer 2024-06-26 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

RosemaryLopez 2024-06-26 188.130.137.8

Харуулах боломжгүй.

Avatar

KathyWatson 2024-06-26 46.8.111.75

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGarcia 2024-06-26 45.81.137.68

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGonzalez 2024-06-26 46.8.213.75

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieLoera 2024-06-26 94.158.190.232

Харуулах боломжгүй.

Avatar

MariaWilson 2024-06-26 46.8.23.156

Харуулах боломжгүй.

Avatar

JennyKirby 2024-06-26 46.8.14.206

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetMartin 2024-06-26 46.8.14.41

Харуулах боломжгүй.

Avatar

RobinJohnson 2024-06-26 109.248.167.134

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraKeepers 2024-06-26 188.130.137.197

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaWalker 2024-06-26 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayGresham 2024-06-26 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaQuintero 2024-06-26 185.181.246.208

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHawkins 2024-06-26 109.248.14.10

Харуулах боломжгүй.

Avatar

TracySmith 2024-06-26 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

TamaraRodriguez 2024-06-26 109.248.14.134

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyHanneman 2024-06-26 46.8.22.100

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaHerrera 2024-06-26 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBobbitt 2024-06-26 194.32.229.63

Харуулах боломжгүй.

Avatar

KendraLee 2024-06-26 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiWestrick 2024-06-26 45.81.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

DanaWebster 2024-06-26 109.248.167.155

Харуулах боломжгүй.

Avatar

ShantellHamilton 2024-06-26 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaNewkirk 2024-06-26 45.87.253.24

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaBrown 2024-06-26 45.90.196.159

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJackson 2024-06-26 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

LindaFrazier 2024-06-26 109.248.204.104

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж