Монгол Улсын Засгийн Газар, "Google" компани хамтарч 1,000 боловсон хүчин бэлтгэж байна

Монгол Улсын Засгийн Газар, "Google" компани хамтарч 1,000 боловсон хүчин бэлтгэж байна

Монгол Улсын Засгийн Газар, "Google" компани хамтарч 1,000 боловсон хүчин бэлтгэж байна

"Grow with Google Mongolia" хөтөлбөрийн хүрээнд  төслийн менежмент, их өгөгдөл шинжилгээ, "UX" дизайн, кибер аюулгүй байдал, цахим маркетинг/ цахим худалдаа зэрэг мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох 6 чиглэлээр 350 хүнийг мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд элсүүлсэн. Тус хөтөлбөр 100 хувийн тэтгэлэгтэй байсан ба элсэлт зарлагдсан даруй 5 өдрийн дотор 2,300 орчим өргөдөл ирсэн байна.


Цахим ур чадвар, мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой 18-65 насны 350 элсэгчдийн дунд Суданд энхийг сахиулах ажиллагааны албан хаагч залуу, долоо хоног бүр Дорнодоос ирж сургалтанд суусан малчин ах, цахим худалдаа эрхлэх сонирхолтой, хамт олон, бизнес хамтрагчдаа эрэлхийлсэн гэртээ үр хүүхдээ асран суугаа ээж нар зэрэг төрөл бүрийн хүмүүс хамрагдсан. Энэ нь өргөн хүрээнд хамарсан хамгийн хүртээмжтэй нийгмийн үр нөлөө бүхий хөтөлбөр болсноороо онцлог юм.

Оролцогчид "Google"-ийн хүний нөөц бэлтгэдэг агуулга бүхий олон улсын ноу хау дүүрэн цахим сургалтаас гадна салбартаа цойлж байгаа дотоодын багш нартай танхимаар хичээллэсэн. Цаашлаад ажлын байранд бэлтгэх зөөлөн ур чадвар төдийгүй сэтгэлзүй, хандлагын өргөн агуулга бүхий сургалтуудад хамрагджээ. Оролцогч дунд ажил горилогч 100 гаруй залуусыг ажлын байранд зуучлах, шаардлагатай торхиолдолд дадлагажуулах, карьерын үсрэлт хийхэд зориулсан зорилго бүхий хөтөлбөрийн хоёрдугаар шат энэ зуны турш өрнөх болохыг хөтөлбөрийн зохион байгуулагчид цохон тэмдэглэв.

Мөн хөтөлбөрт элсэгч нарын хурд болон суурь түвшинг харгалзан үзэж, зохион байгуулагчдын зүгээс тэтгэлэгт хөтөлбөрийн туршид 6 төрлийн ангиас хүссэн тооны ангиа сонгож дүүргэх боломжийг олгосон. Үүнд ЕБС-аа дөнгөж төгсөөд "gap year" авч буй залуу хамгийн олон буюу 4 чиглэлээр сертификат хамгаалжээ. Арга хэмжээний үеэр хамгийн залуу оролцогч 17-тойгоос, тэтгэвэрт суугаа ахмад, мөн хамгийн алсаас төслийн менежмент суралцсанаар биелүүлэх зорилгоо хуваалцсан Дорнод аймгийн малчин, энтрепренер залуус, цахим салбарт карьераа эхлүүлж байгаа болон үсрэлт хийхээр зорьж байгаа зэрэг нийт 350 оролцогч энэхүү хөтөлбөрөөр дамжуулан "Google"-ийн хүний нөөцөө бэлтгэх аргачлалаар цахим мэргэжлийн ур чадвар эзэмшиж, карьерын үсрэлт хийхээр элсэн орсон байна. Дэмжигч байгууллагуудаар МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Голомт банк, Хаан банк, "MCS Software Group", Мобиком корпорац, Юнител групп, АПУ, Премиум групп, "ICT Group", "Intelmind", "Mezorn", "Gund Investment" зэрэг мэдээллийн технологийн төдийгүй салбар салбарын цахим шилжиж буй байгууллагууд ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж