Энэтхэг: Усны хомсдолоос болж салбарын сайд нь өлсгөлөн зарлав

Хуучирсан мэдээ: 2024.06.25-нд нийтлэгдсэн

Энэтхэг: Усны хомсдолоос болж салбарын сайд нь өлсгөлөн зарлав

Энэтхэг: Усны хомсдолоос болж салбарын сайд нь өлсгөлөн зарлав

Энэтхэгт удаан үргэлжилсэн хэт халалтын улмаас усны хэрэглээ нэмэгдэж, улмаар нийслэл Шинэ Дели усны хомсдолд орсон. Үүнтэй холбоотойгоор Усны асуудал хариуцсан сайд Атиши өлсгөлөн зарлаад тав хоножээ. Гэвч өнөө өглөө түүний бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний цусан дахь сахарын хэмжээ 36 хүртэл буурсан бөгөөд хэвийн хэмжээ нь 70-100 мг/дл байх ёстой.

Аам Аадми намын удирдагч тэрбээр хөрш Харьяна мужийг хотын усан хангамжийг хязгаарласан гэж буруутгажээ. Тодруулбал, нийслэлээр урсдаг Ямуна голын усны ихээхэн хэсгийг өөрсдийн хэрэгцээндээ авч байна гэж Харьянагийн засгийн газрыг буруутгасан юм. Дели болон бусад хойд муж, тэр дундаа Харьяна нь усны хэрэгцээгээ Ямуна голын уснаас авдаг. Гэвч сүүлийн 21 хоногийн хугацаанд Харьянагийн засгийн газар нийслэл Делид нийлүүлэх усны хангамжийг өдөрт 100 сая галлоноор бууруулж, 2.8 сая хүний хэрэгцээг танасан гэж сайд Атиши мэдэгдсэн юм.

Хөрш Харьяна мужид Бхаратия Жаната нам эрх барьдаг. Бхаратия Жаната нам энэ буруутгалыг үгүйсгэж байна.

Дели хотод энэ жил хамгийн халуун зун тохиож байгаа бөгөөд долоо хоногийн турш агаарын температур 40 хэмийг давж байна. Усны хомсдолд орсон иргэд цистернээр хангадаг уснаас хамааралтай болжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж