Газын мөргөлдөөний талаар израильчууд эрс тэс байр суурьтай байна

Хуучирсан мэдээ: 2024.06.25-нд нийтлэгдсэн

Газын мөргөлдөөний талаар израильчууд эрс тэс байр суурьтай байна

Газын мөргөлдөөний талаар израильчууд эрс тэс байр суурьтай байна

Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн эсрэг цэргийн хариу арга хэмжээний талаар "Pew" судалгааны төв саяхан судалгаа явуулжээ. Цэргийн хариу арга хэмжээ авах нь оновчтой юу гэсэн асуултад израильчуудын 39 хувь нь "оновчтой", 36 хувь нь "илүү өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулах ёстой", 19 хувь нь "хэт их хариу үйлдэл үзүүлж байна" гэсэн хариултууд өгчээ.

Мөн израильчуудын гуравны хоёр орчим нь Израиль улс Хамасын эсрэг дайнд зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Тодруулбал, 27 хувь нь "магадгүй", 40 хувь нь "маргаангүй амжилтад хүрнэ" гэж хариулжээ.

Нөгөөтэйгүүр израильчуудын дунд санаа зовоосон асуудал ч их байна. Судалгаанд хамрагдагсдын 61 хувь нь дайн бүс нутгийн бусад улс орныг хамарч байгаад маш их санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Мөн 68 хувь нь мөргөлдөөний үргэлжлэх хугацаанд санаа зовж байна гэжээ.

Газын зурвасын засгийн эрхийг хэн авах ёстой вэ гэдэг дээр ч иргэд ялгаатай байр суурьтай байгаа аж. Олонх нь буюу 40 хувь нь Израиль Газын зурвасыг удирдах ёстой гэж үзэж байгаа бол 14 хувь нь газачууд засаглалаа шийдэх ёстой гэж үзэж байна. Харин зургаан хувь нь ерөнхийлөгч Махмуд Аббасыг, 12 хувь нь ерөнхийлөгчгүй Палестины үндэсний эв нэгдлийн засгийн газрыг дэмжинэ гэжээ.

Эх сурвалж: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж