Монголын цагдаа улс төрийн утсан хүүхэлдэй болов уу?!

Хуучирсан мэдээ: 2024.06.25-нд нийтлэгдсэн

Монголын цагдаа улс төрийн утсан хүүхэлдэй болов уу?!

Монголын цагдаа улс төрийн утсан хүүхэлдэй болов уу?!

Ийм асуулт тавихад хүргэсэн үйл явдлууд сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд ар араасаа өрнөж байна. Сүүлийн жилүүдэд Монголын цагдаа нар илтэд улс төрийн утсан хүүхэлдэй болж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ ил цагаан баривчлах болсон. Өмч хөрөнгийг нь дээрэмдэх болсон. Нэр төрд нь халдах болсон. Цагдаагийн байгууллагаас гаргаж буй энэ мэт үйлдэлд иргэд ихээхэн дургүйцэж байна. Улс төрд хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг балиар жишиг Монгол тогтоод удаж байна.

Үүний батлах мэт өнөөдөр /2024.06.25/ Үндэсний эвслийн байранд цагдаа нар нэгжлэг хийхээр очсон нь иргэдийн дургүйцлийг төрүүлэв. Өнгөрсөн найман жилд өөрсдөөсөө өөр үзэл бодолтой иргэдээ нэг, нэгээр нь намнах ажиллагаа эрчимжсэн. Нэн ялангуяа баруун төвийн үзэл баримтлалтай улстөрчдийг баривчилж, үндэсний бизнес эрхлэгчийн өмч хөрөнгийг хураах, тэдний үйл ажиллагааг зогсоох зэргээр улстөржих болсны ард Москвагийн бодлого байгаа гэдгийг Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ил шулуухан мэдэгдэх болсон юм. Энэ нь  гадаад, дотоодын улстөрчдийн дургүйцлийг хүргэсэн үү ямартай ч Үндэсний эвслийн байранд гадаадын тролл ажиллуулж байгаа гэх гүтгэлгийн дагуу цагдаагийн байгууллага нэгжлэг хийхээр очсон нь Монголд яг ардчилсан сонгууль явагдаж байгаа юу гэх асуулт тавихад хүргэж байна.
Учир нь,  урьд өмнө нь АН-ын байранд цагдаа нар нэвтэрч орсон гэх шуугиан сошиалд дэгдэж байв.

УИХ-ын энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл нэр дэвшиж байгаа агаад гол өрсөлдөөн МАН, АН, ХҮН, Үндэсний эвслийн дунд өрнөж байна. Жишээ нь, МАН-ын хар пиар АН-ын дарга Л.Гантөмөр болон Үндэсний эвслийн Н.Номтойбаяр руу чиглээд удаж байгаа. Гэл бүр, үр хүүхэд, хувийн амьдралаас нь эхлээд хөнжил гудсыг нь хүртэл сөхөх болсон.

Харин ХҮН намыг эрх баригчид гөлөөг ч гэж тоохгүй байгаа нь тэднийг өрсөлдөгчөө гэж харахгүй байна уу, эсвэл өөрийнх нь тал гэж үзэж байгаа эсэхийг мэдэхгүй. Гэхдээ өрсөлдөгч намуудаа хууль, шүүхээр айлган, сонгуульд орж байгаа эрх баригчдын тактикт иргэд эмзэглэж байна.

Энэ мэт ил цагаан дээрэнгүй үйлдэл нь АН болон Үндэсний эвслийн рейтингийг нэмэгдүүлж, эсрэгээрээ эрх баригч намын рейтингийг харлуулж байгааг дуулгахад гэмгүй биз.

Монголчууд өмнө нь миний цагдаа намайг хамгаална гэдэг байв. Тэгвэл сүүлийн жилүүдэд манай цагдаа улстөрчдийн утсан хүүхэлдэй болсон гэдэгт эргэлзэхээ больсон.

Жишээ нь, Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко Улаанбаатарт айчлах үед Украины далбаа барьж гүйсэн иргэдээ баривчилж сүрийг үзүүлсэн нь гадаад ертөнцөд Монголыг муухай харагдуулсан үйл явдал болсон нь худлаа биш.

Тэгвэл сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд улс төрийн нам, эвслийн байр руу гэнэт дайрч улс төрийн захиалга биелүүлж яваа манай цагдаа нар шонхорын байтугай болжморын ч зориггүй болохоо харууллаа.

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчдийг бөөнөөр нь шоронд хийж байгаад ялж байсан. Энэ удаад мөнөөх муухай арга ашиглаж ард түмний итгэлийг авна гэвэл уучлаарай шүү.

Төрийн цагдаа, шүүхийг ашиглаж, улс төрийн сонгуульд ялдаг орос технологиосоо Монголын сонгууль хэзээ салах вэ?

Б.ХОНГОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж