Москва: Барилга шатаж, 8 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2024.06.25-нд нийтлэгдсэн

Москва: Барилга шатаж, 8 хүн нас барав

Москва: Барилга шатаж, 8 хүн нас барав

Москва хотоос зүүн хойд зүгт 25км зайд орших Фрязино хотод оффисын барилга шатаж, наад зах нь найман хүн нас барсан байна. Эдгээр хүмүүсээс хоёр нь гал гарсаны дараа цонхоор үсэрснээр нас барсан гэж мужийн захирагч Андрей Воробьев мэдээлэв.

Тухайн оффисын байр нь Платан судалгааны хүрээлэн, батлан ​​​​хамгаалах үйлдвэрийн харьяа бөгөөд 1990 оноос хойш хувийн өмч байжээ. Гал сөнөөгчид 34 настай нэг эрэгтэйг аварч чадсан ч хоёр албан хаагч нь ноцтой түлэгдсэн. Онцгой байдлын яамны албаны мэдээлснээр,  галыг унтраахаар 130 гаруй хүн, хоёр нисдэг тэрэг ажиллаж байна. Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа боловч гэрчийн мэдүүлснээр барилгын зургадугаар давхарт хамгийн эхэнд гал гарч эхэлсэн. Воробьев хэлэхдээ 30 орчим компани тус барилгад оффисын байр түрээсэлдэг байсан. Галын шалтгааныг тодруулж, холбогдох этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхээр ажиллаж байна.

эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж