Төрийн алба гэдэг улстөрийн албан тушаалаас ангид байх учиртай. Тиймээс ч
төрийн албан хаагч нар өнгөрсөн оноос эхлэн намын харъяаллаасаа
татгалзах болсон. Түүнтэй зэрэгцэн төрийн албан хаагч нутгийн өөрөө
удирдах ёсны байгууллага буюу шат шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд
төлөөлөгч байхыг мөн хориглосон. Гэтэл дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчөөр
сонгогдсон төрийн албан хаагч нийслэлийн хэмжээнд 13 байжээ. Тэдний
хоёроос бусад нь дүүргийнхээ ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудлаа
шийдүүлж амжжээ. Харин Хан-Уул дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний
хэлтсийн дарга Ц.Мөнхсүх, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга
Х.Батбилэг нар өнөөдрийг хүртэл төрийн албыг улстөрийн албан тушаалтай
зэрэгцүүлэн хашиж байжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн өнөөдрийн
хуралдаанаар тэднийг төрийн албанд томилсон тушаалыг хүчингүй болгож
ажлаас нь халах талаар хэлэлцлээ. Нийслэлийн Онцгой байдлыг газрын дарга
Х.Батбилэг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бол Ц. Мөнхсүх нь
Хан-Уул дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгч юм. Төрийн албаны зөвлөлийн
гишүүдийн зарим нь эдгээр хүмүүс өнгөрсөн хугацаанд хуулинд нийцүүлэн
аль нэгийг нь сонгох боломж байсан гэсэн хатуу байр суурьтай байсан бол
зарим нь дүүргүүдийн ИТХ-ын үйл ажиллагаатай холбоотойгоор хугацаа
алдсан гэсэн саналыг хэлж байлаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүд энэ
асуудлыг удтал хэлэлцээд дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл дээрх хоёр хүнд
боломж олгох шийдвэрт хүрсэн юм. Нийслэлийн салбар зөвлөлийн дарга
болоод Засаг даргын нэгдүгээр орлогчийн зүгээс “Онцгой байдлын алба
гэдэг онцгой үүрэгтэй байдгийг харгалзан үзнэ үү.Даргыг нь халах солих
хугацаанд гамшиг аюул тохиолдвол бэрхшээлтэй байх болнр ” гэсэн хүсэлт ч
дээрх шийдвэрт нөлөөлсөн юм. Төрийн албаны зөвлөлийнхөн дээрх хоёр
хүнийг дөрөвдүгээр сарын нэгний дотор асуудлаа шийдэхгүй бол бол төрийн
албанаас “автоматаар” халагдах болно гэдгийг анхааруулав.
Д.Цэцэн