"Үндэсний эвсэл"-ийн зүгээс мэдээлэл өглөө.
"Үндэсний эвсэл"-ийн төлөөлөгч:
-Аливаа зүйл нээлттэй байх ёстой. "Neguun.mn"-ий зүгээс өнөө өглөө мэдээлэл хийсэн. Манай эвсэл үйл ажиллагаагаа танилцуулъя гэж бодлоо. Өнөөдөр "Neguun.mn" сайтын зүгээс хятад ажилчид, тролл баг ажиллаж байна гэлээ. Сонгуулийн хуулиараа тойрогт дэвшиж байгаа хүмүүс хүмүүсээ ажлуулах эрхтэй. Штабынхан ч хүмүүсээ авч ажлуулах эрхтэй. Бид ажилчдаа бүртгүүлээд ажиллаж байгаа. Та бүхэн штабтай нээлттэй танилцаарай. Ямар нэгэн хятад ажилтан, гадны хэн нэгэн байхгүйг хариуцлагатай мэдэгдье. 21-р зуунд цахим үйл ажиллагаа явуулах нь нээлттэй. 13 тойрогт бид ажиллаж байна. Яаж хүрэх вэ гэхээр цахим харилцаа холбоо. Олон мянган туслах, ухуулагч нар ажиллаж байгаа. Тэдэнтэйгээ ажиллахын төлөө явж байна. Оператор, фэйсбүүк, твиттерээр ажлаа дамжуулж байна. Хууль бус үйл ажиллагаа байхгүй. Албан ёсоор хэлэхэд өнөөдөр "Үндэсний эвсэл"-ийн штабд гадаад хүн байхгүй. "Neguun.mn" сайтын сэтгүүлчид хардах эрх бий. Шалгуулаарай. Орос, Хятадаас хамааралтай сонгууль явуулна гэдэг маш буруу зүйл. Эрх баригчид цагдаагийн байгууллагаа томилж байгаа. Хойшлуулшгүй тохиолдол гэж иргэний амь нас, эд хөрөнгөд ноцтой аюул учруулах, нотлох баримт үрэгдэх аюул байгаа үеийг хэлнэ. Сонгуулийн рейтинг өндөр байгаа тул хойшлуулшгүй ажиллагаа гэх нэрэн дор манай штабын үйл ажиллагааг зогсоож байна. Тролл гэдгээ та нар яаж ойлгох вэ? Мэргэжлийн байгууллагад шалгуулаарай. Манай штаб хууль бус үйл ажиллагаа явуулаагүй.
Хуульч О.Батхүү:
-УИХ-ын ээлжит сонгууль болоход тун бага хугацаа үлдлээ. "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг сонгуульд оролцуулахгүй гэсэн. Энэ нь хууль бус байсан нь шүүхээр тогтоогдсон. Манай зарим нэр дэвшигчид хоёрхон хоногийн өмнө л үнэмлэхээ авлаа. Сонгууль бол хариуцлага тооцох, тайван байдлаар төрийн эрхийг шилжүүлэх үйл ажиллагаа. Миний хувьд гадуур явж байгаад мэдээллийн дагуу ирлээ. Энэ танил технологи юм шиг санагдахгүй байна. Хэн нэгэн мэдээлэл өгдөг, цагдаа нь ирдэг, удахгүй хэрэгсэхгүй болдог. Энэ штабд сонгуулийн үйл ажиллагаа, тактикаа ярих боломжгүй болж байна. Төрийн эрх ард иргэдэд байна. Үүнийгээ сонгуулиар эдэлнэ. Ингэж хааж, зогсоож, хэвлэлээр харлуулмааргүй байна. Чөлөөт хэвлэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг бид хүндэлнэ. Гэхдээ штабын ажилтнуудын дүрсийг авч түүнийгээ баримтгүй хэвлэлээр цацах нь буруу. Цонхоор үсэрсэн, хашгирсан зүйл байхгүй.
Холбоотой мэдээ