Н.Амаржин: Надад хүүхдийн мөнгийг 200 мянга болгох бодит шийдэл байна

сонгууль-2024

Н.Амаржин: Надад хүүхдийн мөнгийг 200 мянга болгох бодит шийдэл байна

Н.Амаржин: Надад хүүхдийн мөнгийг 200 мянга болгох бодит шийдэл байна

УИХ-ын 11 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч  Нэмэхбаярын Амаржинтай ярилцлаа.


 -Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч байна. Өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийж байхад иргэдийн амьдрал бодит байдал ямар байх шиг байна?

-Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүргийнхээ иргэд сонгогчидтой уулзаад явж байхад иргэдийн олонхынх нь амьдрал маш хүнд байна. Иргэд ийм хүнд нөхцөлд амьдарч байгааг надаар хэлүүлэлтгүй олон хүн мэдэж байгаа байх. Сүүлийн найм, зургаа, дөрвөн жил зарим иргэдийн амьдрал бахь байрандаа байсан бол заримынх нь амьдрал уруудан доройтсон байна.

Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд өрх гэрийнх нь эдийн засаг сайжирч, орлого нь огцом нэмэгдсэн хүн алга. Аргагүй шүү дээ. Татварын дарамт, нийгмийн даатгалын шимтгэлийн өндөр хувь суутгал, инфляцид идэгдээд иргэдийн авсан цалин амьдралд нь хүрэлцэхгүй байна.

Жил бүр хорт утаанд хордох иргэдийн тоо өсч, хорт хавдараар өвчилж, эмнэлгийн хүрэлцээ дутмагаас эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ мэт маш олон асуудал байна. Хамгийн харамсалтай энэ бүх нийгмийн гажуудлын хамгийн том хохирогч нь хүүхдүүд байна. Монгол Улсын ирээдүй, хойч болсон хүүхэд багачууд асар хүнд нөхцөлд өсч байна. Эрүүл мэнд, боловсрол, авч байгаа хүмүүжил, идэж байгаа хоол, өсч байгаа орчноос нь авахуулаад бүх зүйл нь харанхуй байна. Энэ бол урт хугацаандаа Монгол Улсын ирээдүйд асар их хор хөнөөлтэй нөхцөл юм.  Үнэнийг хэлэхэд намайг хүүхэд байхад л “Хүүхдэд ээлтэй улс болъё” гэж ярьдаг байсан. Одоо ч ярьсаар байна. Гэвч хүүхдэд ээлтэй биш улам л ээлгүй улс болсон байна.

"ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100 БИШ 200 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОНО"

-Хотын төв, цаашаа хоёрхон километрийн зай хоёрын хооронд асар их зөрүүтэй. Энэ зөрүү, ялгааг бууруулах ямар гарц, шийдэл байна вэ. Сүүлийн найман жил Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон түшээд нь тойргоо сольж, эсвэл дарга болоод яваад өгсөн шүү дээ ?

-Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж төрд томилогдсон төрийн түшээд нь тэднийг орхиод зугатсан байна. Зарим нь өөр аймгаас, зарим нь өөр дүүргээс дахин гишүүн болохоор горилж байгаа бол зарим нь хотын даргаар ажиллаж байна. Тэдэнд итгэсэн 30-40 мянган иргэдийн саналыг авчихаад эргээд сонгогчиддоо тайлангаа тавих нүүргүй ийм нөхцөл байдалтай байна. Ардчилсан намаас СХД-т нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид тэдэн рүү чиглэсэн сөрөг дайралтууд хийхгүй байгаа. Шинэ залуучуудаар багаа бүрдүүлсэн учраас өөрчлөлт, шинэчлэл авч ирнэ гэсэн гэгээлэг байдлаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Бодит нөхцөл байдлыг хараад сэтгэл урагдах зүйл олон гарч байна. Ажилгүйдэл, ядуурлаас үүдэн архи уугаад ээж аав нь тасраад уначихсан, шороотой гудамжинд гарч ирээд тоглоод гүйж байгаа 3-4 настай хүүхдүүд ч байна. Үнэхээр хотын төвөөс хоёр километрийн цаана олон ялгаа бий. Энэ ялгааг өнөө маргаашдаа бууруулж хэн ч чадахгүй. Харин бид хүүхэд багачуудынхаа ирээдүйн төлөө оруулах хөрөнгө оруулалтаа өөрчилж чадна. Хүүхдүүд рүү чиглэсэн тусгай бодлого хэрэгтэй. Миний шийдэл зарим хүнд хурц шийдэл байж магадгүй. Хүүхдийн мөнгийг 100 биш 200 мянган төгрөг болгоё гэж байгаа юм.

-Хүүхдийн мөнгө анх 20 мянган төгрөг байсныг 100 мянга болгосон. Дахиад 100 мянган төгрөгөөр нэмж, 200 болгох боломжтой гэж үү. Хүүхдийн мөнгийг нөгөө талдаа халамж гэж шүүмжлэх хүмүүс бас бий?

-Нэгдүгээрт, хүүхдийн мөнгө халамж биш. Ямар ч улс оронд эмзэг бүлэг рүүгээ чиглэсэн тусламж, дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгждэг.  Тиймээс хүүхдийн мөнгө гэдэг бол тэдний ирээдүйн төлөө, тэднийг өсгөж байгаа ээж, аавуудад чиглэсэн төрийн дэмжлэг. Монгол Улсад одоогийн байдлаар 77 төрлийн халамж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэх насны ажилгүй, ангайгаад хэвтэж байгаад ямар нэгэн байдлаар дээрх 77 төрлийн халамжаас хүртэгч болчихоод амьдарч байна. Гэтэл хүүхдүүд бол тэднээс тэс өөр хүмүүс.

Тэднийг насанд хүрэх хүртэл төрөөс сайн боловсрол, эрүүл аюулгүй орчин, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүрэгтэй. Тиймээс сар бүр 200 мянган төгрөгийг хүүхдүүдэд олгосноор тэдний ирээдүйд асар том өөрчлөлт авчирах боломжтой.

Хүүхдүүд тав тухтай амьдарч чадахгүй байгаа ч мөрөөдөх тансаглалтай байг л дээ.  Хүүхэд багачууд мөрөөдөх боломжгүй өсч байна. Тэд 200 мянган төгрөгөөр ном дэвтэр, шим тэжээлтэй хоол хүнс, боломжтой бол тоглох бөмбөгийг нь аваад өгөг л дээ. Яг ийм хэрэгцээ шаардлагатай олон хүүхэд байна. Хүүхдийн өсөх, торних, боловсрох суурь хэрэгцээ нь хангагдаж чадаагүй хүүхдүүд олон байна. Үнэхээр боломжтой нэг нь хүүхдийнхээ хадгаламжинд хийчихээд ирээдүйд хэрэглэж болно.

Хүүхдэд оруулсан хөрөнгө оруулалт цахилгаан станц барих адил үр өгөөжтэй хөрөнгө оруулалт гэж хардаг. Би хүүхдүүдтэй ажилладаг, боловсролын салбарт ажилладаг хүний хувьд хэлэхэд хүнд тэр тусмаа хүүхдэд хөрөнгө оруулах нь Монгол Улсын хөгжлийн ганц гарц юм байна.

Баян хоосноос авхуулаад бүх төрлийн ялгааг арилгах гарц. Зарим хүмүүсийн чихэнд наалдахгүй, “Сонгуулийн өмнө хүүхдийн мөнгийг 200 мянган төгрөг болгоно гэж попорч байна” гэж харж магадгүй. Би залуу хүний хувьд урт хугацаанд үр өгөөжөө өгөх бодит шийдэл санал болгож байгаа юм. Хэзээ хэрэгжих, биелэх нь тодорхойгүй үлгэр зохиож ярихаас илүүтэй ойрын хугацаанд хэрэгжих, үр дүнгээ өгөх бодит шийдлүүдийн талаар ярих цаг нь болсон.

"ХҮҮХЭДДЭЭ БИШ ХӨШӨӨНД ХӨРӨНГӨ ОРУУЛДАГ УЛС БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ"

-Хүүхдийн мөнгө нэмнэ гэхээр улсын төсөвт дарамт ирэх юм биш үү?

-Монгол Улсын Засгийн газрын захиран зарцуулах төсөв зөвхөн нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 1.6 их наяд төгрөг байна. Ганцхан Түгжрэлийн сайд нь жилдээ 300 гаруй тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхтэй байна. Төсөв хангалттай данхайсан. Төрийн мөнгийг буюу татвар төлөгчдийн мөнгийг тендер, төсөл хөтөлбөр нэрээр ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулдаг. Хөшөө дурсгал болгодог. Өөрчлөлтийг заавал төсөв мөнгөний бодлогын гоц ухаантан хийх шаардлагагүй.  Ердөө энэ данхар төрөөс ганцхан яамыг татан буулгахад хүүхдийн мөнгийг 200 мянган төгрөг болгох бодит боломж бий.  Энэ бол хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө зайлшгүй хийх ёстой хөрөнгө оруулалт болохоос халамж, мөнгө тараалт биш.  Зарим хүн “Аав ээж нь хүүхдийнхээ мөнгөөр архи аваад уучихна” гэж хэлж магадгүй. Энэ бол ирээдүйгээсээ нүүр буруулсан, тэднээс харамласан байнгын үгүйсгэх үзэгдэл.

Хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэнээр дараагийн Нобелийн шагналтан, дэлхийд Монгол Улсын нэрийг гаргах эрдэмтэн, доктор төрөхөөс эхлээд ирээдүйн зөв Монгол хүнийг төлөвшүүлэх ийм л хөрөнгө оруулалт.

Тухайлбал, барууны улс орнуудад нэг хүүхдийг 0-18 нас хүртэл зарцуулсан хөрөнгө оруулалт нэг сая ам.доллар давсан. Энэ хөрөнгө оруулалт нь эргээд 5-10 дахин үр өгөөжөө өгдөг гэсэн тооцоо судалгаа бий.  Иймээс туурга тусгаар улсын хувьд Монгол Улс хүүхэд багачууддаа зориулах хөрөнгө оруулалтаас гар татаж болохгүй. Үр хүүхэд, ирээдүй хойчоосоо харамладаг эцэг эх, улс орон байх ёсгүй. Тэртээ тэргүй улсын төсвөөр сайд дарга нар, төрийн өндөр албан тушаалтнууд тансаглаж байна шүү дээ.

Татвар төлөгчдийн мөнгийг эхлээд тэрбумаар нь ярьж байсан бол одоо их наядаар ярих хэмжээнд тансаглаж байна. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобус гэх мэт хулгай луйврын мөнгө бол дарга нар хүүхдүүдийн цэцэрлэгийн хоол, үдийн хоолноос харамласан мөнгөний төсөв.

Саяхан цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн хоолны зардлыг 2475 төгрөг байсныг 3000 төгрөг болгосон гэдгээ баатарлаг үйл мэт зарласан. Үнэндээ цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоол нэг ам.долларын өртөгтэй байх ёстой юм.  Хүүхдийн үдийн хоолны зардлыг нэг ам.долларт хүргэсэн тэд баатар, хүүхдийн мөнгийг 200 мянга болгох санаачилга гаргаж байгаа Н.Амаржин нүгэлтэн юм бол хүүхдүүдийн ирээдүй, төсвийн мөнгийг хулгайлсан хулгайчид юу болох юм бэ.

Монгол Улс нэг хүнд ногдох хөшөөнийхөө тоогоор дэлхийд тэргүүлж байна. Хувь хүн өөрөөсөө мөнгийг нь гаргаад хөшөө барьсан бол юу ч хэлэхгүй. Гэтэл төсвийн мөнгөөр дахин нэг ч хөшөө барихыг зөвшөөрч  болохгүй. Хүүхэддээ биш хөшөөнд хөрөнгө оруулдаг улс байгаа нь эмгэнэл.

Бодит байдал дээр амьдрал захын хорооллын айл өрхүүдэд хүнд байгаа учраас  энэ зайлшгүй хөндөх ёстой сэдэв, хийх ёстой хөрөнгө оруулалт. Төсвийн мөнгөөр зам тавьж, цахилгаан станц барьж, уул уурхайг хөгжүүлж, IT хиймэл оюун ухааны талаар ярьж дэлхийн хөгжилд ойртож байгаа мэт дүр эсгэлээ ч  үүнийг хийх боловсон хүчин, хойч ирээдүйгүй бол яах юм бэ.

Тийм учраас дарга нарын тансаглал, төсвийн хулгайг таслан зогсоосноор хүүхдүүддээ хөрөнгө оруулах багахан хэмжээний мөнгийг нэмэх зайлшгүй шаардлагатай байна. Дахин хэлэхэд хүүхдийн мөнгө бол халамж биш хөрөнгө оруулалт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DanaWebster 2024-06-25 109.248.167.155

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

ShantellHamilton 2024-06-25 109.248.48.217

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

JessicaNewkirk 2024-06-25 45.87.253.24

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

SamanthaBrown 2024-06-25 45.90.196.159

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

StephanieJackson 2024-06-25 109.248.55.151

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

LindaFrazier 2024-06-25 109.248.204.104

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

KeilaWilliams 2024-06-25 46.8.11.11

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

JessicaSchultz 2024-06-25 188.130.187.149

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

TammyOlson 2024-06-25 194.32.229.9

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

LizStevens 2024-06-25 46.8.23.145

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

Зочин 2024-06-25 202.126.90.237

АМАРЖИН АМАА ТАТ

Avatar

Амаржинд 2024-06-25 72.95.88.210

 Залуу хүн өөр юм ярих байх гэсэн чинь тэгсэнгүй. Үнэхээр сэтгэл гонсойж байна. Халамжаа л ярьсаар.

Avatar

DawnJones 2024-06-25 188.130.129.29

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

Иргэн 2024-06-25 66.181.180.205

Энэ эргүү дагз юу бодоод агаарт хөөрөөд байнаа. Газардаач малаа. Хэзээ алиалагч нар улс төрч болж байсан юм бэ?

Avatar

Нэргүй 2024-06-25 172.58.208.169

Украины Зеленски улс төрч болоод улсаа сүйрүүлж байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2024-06-25 202.179.27.143

ЗХУ гэж том дайснаа АНУ нэг алиалагч гаргаад нам дарсан. тэр алиалагчын хэлсэн үгэнд хүрээгүй гээд одоо нөгөө улс нь нэхэл дагал болоод дайтаад байж байна

Avatar

Нэргүй 2024-06-25 103.168.34.4

Өмнө нь юу хийж байсан юм бэ. 200000болгочихсон бол чи бие даагаад л , ард түмэн чамайг гар дээрээ өргөөд л гоё байх байлаа…

Avatar

RebeccaJackson 2024-06-25 92.119.193.54

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

Нэргүй 2024-06-25 103.212.117.161

хөгшин хулгайчууд шиг ээ гэдгээ харууллаа даа энэ.

Avatar

Нэргүй 2024-06-25 202.9.40.92

Үнэмшилгүй сонсогдоод байна даа. УИХ-ын гишүүн болохын төлөө ингэж бусдын доог болох ч гэждээ

Avatar

JennaWilliams 2024-06-25 185.181.246.239

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

Нэргүй 2024-06-25 202.126.91.191

арай өөр юм бодооч наад сэдэвийг хорь гучин жил дэвшигчид ярьсаар ирсэн. эртний гүрвэлүү

Avatar

Нэргүй 2024-06-25 202.55.188.103

2000 иад үед гүндалай гэж гадаадад сургууль төгссөн нэг балай хүүхдийн мөнгө гээд улс төрт ороод зайсангаас баахан газар шаагаад авсан энэ одоо хаанаас юу ш*** болдоо сэрэмжтэй байгаарай

Avatar

zochin 2024-06-25 103.57.93.47

Zaa ene arzaisan p***a guuli n tsuhuilaa

Avatar

ErikaSanchez 2024-06-25 95.182.126.99

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

Нэргүй 2024-06-25 139.5.217.241

Элбэгдоржын дараагийн хувилбар

Avatar

Зочин 2024-06-25 139.5.219.105

Баруун төвийн үзэлтэй АН-ын гишүүн ийм юм ярих гэж. Поодордоно поопордоно гэхэд бас нэг жаахан хязгаар баймаар.

Avatar

Нэргүй 2024-06-25 66.181.160.65

Ажил хий элийрч байхаар

Avatar

KristiYoung 2024-06-25 46.8.23.92

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

Нэргүй 2024-06-25 66.181.182.201

Золбин Данх ыг дэмжээд байгаа сулавтар тархинуудаа та нар энэ галчаа зайлуулах гэж өөрсдөө их гасалнаа

Avatar

Нэргүй 2024-06-25 194.5.155.9

"Хүүхдийн мөнгөнд найдаж биш, ажлаа хийгээд явахад хангалуун амьдрах боломжтой болгох шийдэл байна" гэсэн бол зөв байх байлаа. Халамжийн бодлого хэзээ ч сайн сайхан амьдралд хүргэхгүй.

Avatar

Дэл 2024-06-25 202.55.188.103

Ардчилсан нам барууны үзэлтэй гээд байсан хаа байна зүүний үзэл гаргаад байх юм

Avatar

Нэргүй 2024-06-25 202.170.73.187

ingeed tenegteed bdiishd demjii geheer, halamjiig ulam ihesgeh sanaag shine zaluu uy ni gargahaar ene uls uneheer dampuurjee

Avatar

Ээж 2024-06-25 66.181.179.97

Хөдөлмөрийн бүтээмж үнэлгээг хооронд нь уях тухай ярьвал бүр илүү хэрэгтэй байна. Ажилгүй, ажилтай ч дэндүү бага орлоготой аав ээжийн хүүхдүүд үнэхээр хэлмэгдэж байгаа нь гашуун үнэн. Дээр нь төрөөс хулгайлсан хэнийг ч их бага гэхгүй хатуу шийтгэдэг болох хэрэгтэй. Тэрийг амла. Данхар бүтцээ багасгах нь бас зөв болж байна.

Avatar

dtrfnrdfn 2024-06-25 59.153.86.198

Комеди хийж алиалагч болох Улс төрч болох шал өөр зүйл шүү!!!!!!

Avatar

Нэргүй 2024-06-25 202.9.46.231

Танайх одоо зүүний нам болчихсон уу?

Avatar

Нэргүй 2024-06-25 124.158.104.205

ХУдлуу ШААХАА БОЛЬЧИХ САРМАГЧИН

Avatar

Нэргүй 2024-06-25 192.82.92.204

МАН-ын манцуйтай мангар бацаанууд шиг дуугай л байхгүй, энэ л түүний алдаа.

Avatar

Зочин 2024-06-25 37.67.76.5

Мөнгөөр сонгууль өгөхгүй маннар бацаанаа өөр ярих зүйл алга уу

Avatar

Нэргүй 2024-06-25 139.5.217.163

Хуцдаг халтар гөлөг үүдээ энэ чинь

Avatar

Нэргүй 2024-06-25 202.55.188.37

songuuliar mongo amlahiig horison biz de. teneg z** ve.

Avatar

RobynWagner 2024-06-25 188.130.185.193

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2733967

Avatar

зочин 2024-06-25 59.153.112.174

Халамж бүтэхгүй. Хөгжихгүй.

Avatar

Zochin 2024-06-25 66.181.160.91

Ийм арай салбадай нарыг сонговол Монгол улс хэзээ чхөгжихгүй яанадаа энэ АН н дэвшүүлсэн мэдрэлүүдийг

Avatar

иргэн 2024-06-25 202.131.227.82

ХАЛАМЖУУДЫГ БАГАСГА. ДЭНДҮҮ ОЛОН ТӨРЛИЙН БАЙДАГ ЮМ БАЙНА.

Avatar

иргэн 2024-06-25 202.131.227.82

ТЭР ОЛОН 77 ТӨРЛИЙН АЛАМЖУУДЫГ БАГАСГААД ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗАРЦУУЛАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ.

Avatar

Энэ залуугаасаа попорч яна ??? 2024-06-25 66.181.182.254

Зайлсан бай даа

Avatar

Хасах 2024-06-25 202.5.202.36

Шшш юу ярьж байгаагаа мэддэг юм уу ккк. Бурхан минь энэ хууль батлах боловсрол мөн үү.

Avatar

Нэргүй 2024-06-25 202.21.102.50

s*****g durak uu ene pop sdak

Avatar

ХУУЛЬЧ 2024-06-25 202.9.46.5

ЭРҮҮЛ БИШ ХҮНИЙ ҮГ БАЙНА ДАА.,,,,, СЭТГЭЛ ХӨӨРӨЛДӨӨ БОЛООД ХЭЛЭЭГҮЙ БАЙЛТАЙ",,,,,ХҮҮХДИЙН МӨНГӨ ХАЛАМЖ БИШ МОНГОЛЫН ХҮН АМЫН ӨСӨЛТИЙГ ДЭЖИЖ ТӨРӨӨС ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСӨВӨӨР САНХҮҮЖИДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ГЭЭД ОЙЛГОЧИХ.,,,ТИЙМ БОЛОХООР АМЛАЛТ БИШ ЛООЗОГНОЛ БОЛООД БАЙГАА ХЭРЭГ.,,,,,,

Avatar

Нэргүй 2024-06-25 66.181.176.244

ХЭН ЗААЖ ӨГСӨН ЮМ БОЛ ЭЛБЭГДОРЖ ЗААЖ ӨГСӨН ЮМ БОЛОВ УУ

Avatar

Нэргүй 2024-06-25 122.201.31.185

эргүү салбадай

Avatar

fsd 2024-06-25 122.201.23.75

mini bro naad mongooroo uildwer baria

Avatar

Би 2024-06-25 70.93.178.224

Ээ бурхан минь энэ нэг нөхөр уих гишүүн гэдгийг яаж ойлгож дэвшдэг бна комедиан дутаж гэнэ өөрийгээ голохгүй хэн гэдгээ мэдээгүй алиа салбадай гаар дутаж гэнэ хачин нөхөр гэр бүлээ цэгцтэй аваад явж эхнэр хүшхэдийн эвийг олохгүй бж бас их зантай хэ хэ хэ

Avatar

Нэргүй 2024-06-25 122.201.31.182

Энэ л бишшүү

Avatar

Нэргүй 2024-06-25 103.212.119.247

одоо болно оо попорч ханахгүй эргүү дагзнууд

Avatar

Зочин 2024-06-25 49.0.138.220

Тэнэгүүдийн амлалт ийм л бнадаа!

Avatar

Нэргүй 2024-06-25 49.0.138.220

Ардчилсан нам ийм л юм амалнадаа! Шинэчлэгдээгүй хэвээрээ бна!

Avatar

Нэргүй 2024-06-25 103.212.116.125

Ёстой худлаа ша.ааж байнааа, энэ нөхөр..

Avatar

*RIP*-*Democracy* 2024-06-25 103.26.192.43

Урдах халамж нь хэрээс хэтрээд байхад, АН-аас дэвшиж буй залуу халамжын бодлого ярьж байх юм гэж санасангүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж