Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био-Анагаахын сургууль, Гистологийн тэнхимээс анх удаа “Гистологийн олон улсын анхдугаар олимпиад”-ыг 2024 оны зургадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус олимпиад нь хоёр үе шаттай болсон бөгөөд нэгдүгээр шат нь тавдугаар сарын 24-ний өдөр цахимаар зохион байгуулагдсан. Үүний дараа хоёрдугаар шат нь зургадугаар сарын 24-ний өдөр “Бэлдмэл таних, нэрлэх, үүргийг тайлбарлах” болон “Тохиолдол ажиллах” гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулжээ.












Олон улсын олимпиадын шүүгчээр:
- АУ-ны доктор, профессор Д.Цолмон
- АУ-ны магистр, Гистологийн тэнхимийн багш С.Чимэгсайхан
- АУ-ны магистр, Гистологийн тэнхимийн багш С.Оюунгэрэл нар ажиллалаа.
Олимпиадын дүнгээр:
1-р байранд:
- Александр Климов /ОХУ/
2-р байранд:
- Ш.Жамсранжамц /Монгол/
- Г.Хонгорзул /Монгол/
3-р байранд:
- Мария Коцепуа /ОХУ/
- Б. Ган-Эрдэнэ /Монгол/
- О. Хүслэн /Монгол/ нар тус тус шалгарлаа.
Холбоотой мэдээ