"Эдийн засгийн хямрал удахгүй айл бүрийн хаалга тогшино"

"Эдийн засгийн хямрал удахгүй айл бүрийн хаалга тогшино"

"Эдийн засгийн хямрал удахгүй айл бүрийн хаалга тогшино"

Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн онд эдийн засаг багагүй өсөлттэй гарсан. Энэ онд эдийн засгийн өсөлт тогтвортой үргэлжлэх боломж хэр харагдаж байна?

-Энэ оны эхний таван сарын үзүүлэлтээр төсөв болон гадаад худалдаа ашигтай гарсан. Энэ нь гэхдээ зөв бодлого явуулаад гадаад худалдаа өссөн гэсэн үг огт биш. Ковидын тэг зогсолт бараг гурван жил үргэлжилсний эцэст хориогоо цуцлах шийдвэр гарч Хятадын үйлдвэрлэл эрчимтэй сэргэж, төр нь ч харамгүй гараа сунгаж хөнгөлттэй зээл аж ахуй нэгжүүддээ олгож байна. Энэ нь “бай”-гаа нь байгаа онож дэлхийн хоёр дахь том эдийн засаг эрчимжитэй өсөж байна. Иймээс түүхий эдийн үнэ ханш өндөр, эрэлт сайн байх нь аргагүй юм. Ийнхүү нүүрсний гол экспортлогч орнуудад маш эерэг үзүүлэлт авчирлаа.

Дэлхийн нүүрсний худалдаа 2019 оны түвшинг давлаа. Индонези улс экспортоо 399 сая тонноос 521 сая болгон нэмэгдүүлсэн бол Австрали мөн өнгөрсөн онд борлуулалтаа 202 сая тонн болгон нэмэгдүүлжээ.

Монгол Улсын гадаад худалдаа ашигтай гарах гол шалтгаан бол нүүрсний экспорт юм. Хэрэв төмөр замаа барьчихсан бол өнөөгийн түвшнээс хол давуу нүүрс экспортлох боломж алдагджээ. Цаашид ийм таатай байдал хэр зэрэг үргэлжлэхийг таамаглах тийм ч хэцүү биш. Хэрэв урьд нь хямд зардлаар хямралыг даван туулах боломжтой байсан бол одоо шинээр нэмэгдсэн татвар, хориг арга хэмжээ, ложистикийн зардал өссөнтэй холбоотой байдал хүндэрч байна. Өөр нэг зүйл бол Энэтхэг, Хятад хоёр улсын эрчим хүчний бие даасан бодлого бөгөөд тэд өөрсдөө нүүрсний үйлдвэрлэлээ идэвхтэй нэмэгдүүлж, нөөцийг бий болгож эхэлжээ. Тэд импортоос бага хамааралтай байхыг зорилтоо болгосон. 2024 оны зургадугаар сар гэхэд энэ байдал сайжрах урьдчилсан нөхцөлийг шинжээчид хараахан олж хараагүй байна. Нүүрсний экспорт жил ирэх тусам буурч байгаа нь гаднаас олдог 10 ам.доллар бүрийнхээ 6-г нүүрснээс олдог Монгол Улсын хувьд сайн мэдээ огт биш.

-Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч үнэ буурсан. Нүүрсний үнийн хэлбэлзэл хэвийн түвшинд очсон үү?

-Монгол Улсын 2024 оны эхний тавдугаар сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.4 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл хоёр тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нүүрс өмнөх жилийн мөн үед 23.1 сая тонн экспортолж байсан бол энэ оны байдлаар 31.7 сая тонн хүрч 8.6 сая тонноор нэмэгдсэн ч борлуулалтын үнийн дүн 3.6 тэрбум ам.доллар буюу ойролцоо байна. Энэ нь нүүрсний үнэ буурч байгааг харуулах үзүүлэлт.

-Монгол Улс энэ онд 27 их наяд төгрөгийн орлого олохоор төсөөлсөн. Хэдийнэ хагас жил өнгөрчээ, орлого хэдэн хувийн биелэлттэй байна вэ?

-Татварын орлогоор 23.9 их наядыг олно гэсэн тооцоололтой байгаа. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний тавдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.1 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл хоёр их наяд төгрөгийн ашигтай гарчээ. Ийм хэмжээнд гарах эерэг үзүүлэлт бодлогын арга хэмжээ огт биш харин өмнө хөршийн эдийн засгийн сэргэлттэй шууд холбоотой. Харин бид олсон хэмжээгээрээ зарлагаа огцом өсгөж байгаа нь буруу бодлого юм. Төсвийн зарлага 27.4 их наяд. 2021 онд 13,951.8 тэрбум төгрөг байсан шүү дээ. Ердөө гурван жилд 13.5 их наяд төгрөг буюу хоёр дахин нэмэгджээ.

Хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3,5 их наяд 2024 онд  6.2 их наядад хүргэж 2.7 ихнаяд төгрөгөөр, урсгал зардал 2021 онд 11 их наядаас  2024 онд 21.3 их наяд хүргэж 10.3 их наядаар тэлжээ.

Төсөв гэдэг бол эрх баригчдын зарцуулж байгаа мөнгө. Энэ мөнгө найман жилийн хугацаанд 6 дахин нэмэгдсэн байхад эргээд ард түмний амьдрал дээрдэж сайжирч чадсан уу. Бодит байдал дээр иргэдийн амьдрал туйлын хүнд, хэцүү байна. Төсөв дээр ингэж их хэмжээний мөнгө нэмэгдэнэ гэдэг нь ард иргэд, аж, ахуй нэгжээс авдаг татварын хэмжээ улам бүр өсөж, дааж давшгүй ачаа нуруун дээр нь ирнэ гэсэн үг.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байгаа ч инфляцийн түвшин буурсан гэх урвуу хамаарлыг та хэрхэн тайлбарлах вэ?

-Инфляци өнгөрсөн сар 5.7  хувьд хүрсэн гэсэн мэдээ харсан. Энэ бол шууд хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурч байгаа гэсэн үг огт биш. Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрддэг. Сарын инфляци гэдэг нь өмнөх сараас үнэ хэдэн хувиар өссөнийг харуулна. Оны эхнээс гэвэл нэгдүгээр сарын 1-нээс хойш үнэ хэдэн хувиар өссөнийг харуулна. Харин жилийн инфляци гэдэг нь үнэ өмнөх оны мөн үеэс хэдэн хувиар өссөнийг харуулах үзүүлэлт юм. Иймээс сарын инфляцийн дүнгээр үнэ буурсан гэдэг дүгнэлт хийж болохгүй. Нэмүү өртөг бүтээгээгүй байхад мөнгөний нийлүүлэлт ихсэх нь хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж байгаа. Хэрвээ инфляц нь тийм дор байгаа юм бол бодлогын хүүгээ яагаад 11 дээр бариад байгаа юм бэ гэх асуулт гарна. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 39.1 их наяд төгрөг болж, ганц жилийн дотор  8.6 их наяд төгрөгөөр өсчээ. Өссөн шалтгаан нь төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 1.8 их наяд төгрөгөөр өссөнтэй холбоотой.

Иргэд аж ахуй нэгжүүд тийм баян хадгаламжиндаа мөнгө хийх хэмжээнд хүрээгүй.

Үүнийг доорх хоёр жишээгээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, жилийн өмнө иргэдийн зээл 13 их наяд байсан бол энэ оны таван сарын байдлаар 18.6 их наяд болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байхад хэний хадгалмж ингэж өсөх вэ. Лав л иргэдийнх биш. Эрх баригчдынх л байж таарна. Хоёрдугаарт, өнгөрсөн жил УИХ дээр Татварын ерөнхий газар нэгэн аймшигтай тоо дэлгэсэн. 2022 оны эцсийн байдлаар бүртгэлтэй 218965 аж ахуй нэгжээс 155450 нь татварын тайлангаа ирүүлжээ. Энэ нь 63 мянган аж ахуй хаалгаа барьсан тул тайлангаа ч ирүүлээгүй гэсэн үг. Нэмээд 70561 нь Х тайлан ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, 134076 аж ахуй нэгж хаалгаа барьсан байв.

Тэгэхээр бор зүрхээрээ яваа аж ахуй нэгжүүдийн харилцахын мөнгө нэмэгдэхгүй. Харин эрх баригчидтай холбоо сүлбээтэй аж ахуй нэгжүүд овоо мөнгөжсөн байх гэсэн дүгнэлт хийж болно.

-Энэ жил түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан. Төсвийн үр ашигтай хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт юу хийгдэв?

-Би Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт “найрын ширээний ууц” болчихно гэж зүүдэлж ч явсангүй. Дэндүү харамсалтай. Юун нөгөө “ногоон автобус” гэж хэлье дээ. Сонгуулийн өмнө төсвийн хөрөнгө оруулалтыг гурван их наядад хүргэх учир шалтгаан бол сонгуулиар зарцуулах тэрбумаа олж авах зорилготой байсан гэдгийг анзаарлаа. Ер нь 1.5 тэрбум төгрөг сонгуулийн сурталчилгаандаа зориулах хоёр төрлийн л хүн бий. Нэг нь галзуу, нөгөөх нь хулгайч хүн байдаг юм байна гэдгийг ойлголоо.  Би эхний байдлаар таван асуудлыг АТГ шалгуулахаар шилжүүлсэн. Дараагийн хөрөнгө оруулалтын асуудлыг бэлтгэж дуусгасан. УИХ сонгууль давхцсан учир түр азнаад байна. Одоо нэр дэвшигчдийн нэр хүндэд халдах учраас ямар ч байсан сонгууль өнгөрөөх нь зөв байх. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжихгүй, олон нийт хяналт тавих боломжгүй байгааг далимдуулан татвар төлөгчдийн мөнгийг онц ноцтой их хэмжээгээр үнэгүйдүүлж, үрэн таран хийж байна. Зөвхөн 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт, төсвийн зарцуулалттай танилцаж хэд хэдэн аймгаар явж бодит байдалтай нь газар дээр нь очиход гэмт хэргийн шинжтэй  үйлдлүүд нийтлэг болсон байгааг очиж танилцан баталгаажууллаа. Энэ нь нийт өрх гэр, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар Монгол Улсын хөгжилд саад учруулж байгаа хорт хавдрын нэг болсон төдийгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байгааг баталгаажуулж Монгол Улсын Ерөнхийлөгчид хяналт тавиач гэж ил захидал хүргүүлээд байна. Миний хувьд, төсвийн хөрөнгө оруулалтын шамшигдуулалтыг нам харгалзахгүй илчилж тэмцсээр ирсэн, цаашид ч тэмцэнэ. МАН нь ч бай, АН нь ч бай татвар төлөгчдийн мөнгөөр найрлах ёсгүй.

-Яг одоо бол Монгол Улсад сонгуулийн дараа амьдрал үргэлжлэх эсэх нь олон хүнд сонин биш байх шиг байна. Магадгүй сонгуульд ялалт байгуулах нь чухал байгаа байх. Ийм үед та сонгуулийн дараах зургаан сарын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Сонгуулийн өмнөх жил төсвийн мөнгөөр үнэхээр туйллаа. Өндөр насны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн. Хүүхэд бүрд 100 мянган төгрөг үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан. Малчдын шинэ хоршоо гэж их наядаар хэмжигдэх хөтөлбөр хэргжиж баруун солгойгүй мөнгө цацаж байна. Нэмээд, орон нутагт хөнгөлттэй ипотекийн зээл олгоно. Эхний гурван жилд гурван хувийн ипотекийн зээл олгож, урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даана. Төрийн албан хаагчдад хөдөө, орон нутагт ажилласны нэмэгдэл олгоно. Үндсэн цалингийн 40 хувь/суманд/ 105.2 мянган албан 20 мянган /аймгийн төвд/ хаагч хамрагдана. Төрийн албан хаагчдад орон нутагт тогтвортой ажилласны тэтгэмж олгоно. 3-5 жил тутам ажиллаж буй зургаан сарын үндсэн цалинг олгоно. Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцна. Өөрийн хүсэлтээр ноос, сүү, газар тариалан, арьс ширний урамшууллаас ЭМД болон НДШ төлөх боломжтой, бас НӨАТ төлөхгүй.  Энэ их татвар төлөгчдийн мөнгөний хайр найргүй тэлэлт, галзуурал Монгол Улсад түүхэнд байгаагүй эдийн засгийн хямрал авчирна. Одоохондоо нүүрсний борлуулалтандаа дулдуйдаж байгаа төдий юм. Зөвхөн сонгогдохын төлөө улс орноо дампууруулах үйл явц нүдэн дээр өрнөж байна. Сөрөг хүчнээ харчих. Ус балгасан мэт дуугүй сууж байна.

-Макро эдийн засгийн түвшинд гарч болохуйц хүндэрлийг өрх гэрийн үүд хаалгаараа оруулахгүй байх тал дээр юуг анхаарах ёстой вэ?

-Юун эдийн засгийн өсөлт өрх гэрийн үүдээр орох. Эдийн засгийн хямрал удахгүй айл гэрийн хаалгыг тогшино. Бодлогын алдаа өрх гэрийн хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөр айл гэрийн хаалгыг тогшино. Ингэхээр ард түмний амьдрал туйлын хүнд болох нь. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэг жилийн дотор 50-60 хувиар өсчихлөө. Дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин өссөн. Гэтэл ард түмний орлого өсөөгүй. Төсвөөр дамжуулж эрх мэдэлтнүүдийн хэрэглэдэг төсөв харин гурав дахин данхайсан. Ард түмний амьдрал эсрэгээрээ, гурав дахин хүндэрсэн.

Төв банкны бодлогын хүү нь хүртэл 11 хувь болсон. Бодлогын хүү өндөр байх нь аж ахуйн нэгжид ирэх зээл үнэтэй бас багасна гэсэн үг.

Ямар ч аж ахуйн нэгж 20 хувийн хүүтэй зээл аваад ашигтай ажиллаж чадахгүй. Эргээд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өсдөг ийм л чөтгөрийн тойрогт орчихлоо.

Иргэдийн цалин, тэтгэврийг нэмсэн гэх байх. Гэхдээ ингэж нэмлээ гээд гол асуудлыг шийдэж чадахгүй. Яагаад гэвэл асар их хэмжээний мөнгө нийлүүлэхээр буцаад бүтээгдэхүүний үнэ өсөөд, нэмсэн тэтгэврийн хэмжээ нь өсөлтөө гүйцэж чадахгүй. Монгол Улс өнгөрсөн 34 жилд хүнд байдалд орж байсан л даа. Гэхдээ эдийн засаг нь өсөх ийм сайхан боломжийг ашиглаж чадалгүй өрөндөө баригдаж, иргэдийг мод бариулж, аж ахуй нэгжүүдээ дампууруулж байсан түүхийг би лав мэдэхгүй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ClaudiaLacy 2024-06-26 188.130.129.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherylLucas 2024-06-26 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

AngelChavez 2024-06-26 46.8.223.186

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherClay 2024-06-26 212.115.49.108

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAbraham 2024-06-26 188.130.129.136

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalGutierrez 2024-06-26 46.8.57.7

Харуулах боломжгүй.

Avatar

MaggieWallace 2024-06-26 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

DianaHeartlezz 2024-06-26 46.8.106.55

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRoberts 2024-06-26 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJones 2024-06-26 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmberJohnston 2024-06-26 188.130.211.148

Харуулах боломжгүй.

Avatar

LeisaJones 2024-06-26 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaThomas 2024-06-26 188.130.137.237

Харуулах боломжгүй.

Avatar

LatashaWilliams 2024-06-26 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaHalverson 2024-06-26 188.130.188.172

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaParker 2024-06-26 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleRodriguez 2024-06-26 46.8.14.109

Харуулах боломжгүй.

Avatar

KristyCarter 2024-06-26 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrown 2024-06-26 109.248.14.5

Харуулах боломжгүй.

Avatar

KaraCampbell 2024-06-26 188.130.128.199

Харуулах боломжгүй.

Avatar

ShakiaDrakeford 2024-06-26 188.130.129.141

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaCorbett 2024-06-26 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineGonzales 2024-06-26 46.8.16.129

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieBrooks 2024-06-26 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLopez 2024-06-26 31.40.203.34

Харуулах боломжгүй.

Avatar

MindeeVissers 2024-06-26 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaTrujillo 2024-06-26 45.81.137.93

Харуулах боломжгүй.

Avatar

EbonySpann 2024-06-26 46.8.222.152

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWilliams 2024-06-26 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWilliams 2024-06-26 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

JamieElliott 2024-06-26 2.59.50.192

Харуулах боломжгүй.

Avatar

NyeshiaYoung 2024-06-26 45.81.137.82

Харуулах боломжгүй.

Avatar

CassieWood 2024-06-26 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaGomez 2024-06-26 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieVelynne 2024-06-26 45.84.176.127

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHomer 2024-06-26 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

RosemaryLopez 2024-06-26 188.130.137.8

Харуулах боломжгүй.

Avatar

KathyWatson 2024-06-26 46.8.111.75

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGarcia 2024-06-26 45.81.137.68

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGonzalez 2024-06-26 46.8.213.75

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieLoera 2024-06-26 94.158.190.232

Харуулах боломжгүй.

Avatar

MariaWilson 2024-06-26 46.8.23.156

Харуулах боломжгүй.

Avatar

JennyKirby 2024-06-26 46.8.14.206

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetMartin 2024-06-26 46.8.14.41

Харуулах боломжгүй.

Avatar

RobinJohnson 2024-06-26 109.248.167.134

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraKeepers 2024-06-26 188.130.137.197

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaWalker 2024-06-26 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayGresham 2024-06-26 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaQuintero 2024-06-26 185.181.246.208

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHawkins 2024-06-26 109.248.14.10

Харуулах боломжгүй.

Avatar

TracySmith 2024-06-26 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

TamaraRodriguez 2024-06-26 109.248.14.134

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-26 202.126.90.207

Улсын эдийн засагт савалгаа үүсгэх гэсэн иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн хогийн сэтгэхүйтэй н**ш байна. Энэ этгээдийн ойлголтоор Монгол улс эдийн засгаа тэлж, ард иргэдийнхээ цалин хөлс тэтгэврийг нэмж болохгүй байнга өөр зээлтэй ядуу зүдүү байх ёстой юм байна. Хувийн Банкууд болон ББСБ-ууд гадаад валютын худалдаа хийхдээ Монгол банкны заралсан ханшаас дээгүүр үнээр валют зарахыг хориглох мөн валютын хадгаламжийг 0 болго. Төгрөгний ханш унавал УИХ, ЗГ тайгаа хамт огцордог байх хэрэгтэй.

Avatar

BeckyHanneman 2024-06-26 46.8.22.100

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaHerrera 2024-06-26 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBobbitt 2024-06-26 194.32.229.63

Харуулах боломжгүй.

Avatar

KendraLee 2024-06-26 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiWestrick 2024-06-26 45.81.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

DanaWebster 2024-06-26 109.248.167.155

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferFahe 2024-06-26 109.248.129.228

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-26 202.126.89.225

БАЙДАЛ ХҮНДРЭХ НЬ ТОДОРХОЙ. УРЬДАХААСАА ҮНЭТЭЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ ҮҮДИЙГ ЧИНЬ ТОГШООД ОРООД ИРНЭ ДЭЭ. АВАХГҮЙ ГЭЭД ЯАДАГ ЮМ, ӨЛБӨРЧ ҮХЭЛТЭЙ БИШ.

Avatar

ShantellHamilton 2024-06-26 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaNewkirk 2024-06-26 45.87.253.24

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaBrown 2024-06-26 45.90.196.159

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-06-26 66.181.180.76

Хулгай луйврыг илрүүлж ил тод болгосоноор эдийн засаг өсөж шудрага ёс тогтох эх үүсвэр тавигдаж бондны өр зээл төлж цалин тэтгэвэр нэмэгдэх бүрд хувийн хэвшил чоно борооноор юмны үнэ хэд дахин өсгөж иргэдээ дарамталж ядуурал руу түлхдэг хэвшил болжээ,,,,

Avatar

Нэргүй 2024-06-26 66.181.161.30

Муу амалсан н**ш вэ

Avatar

Иргэн 2024-06-26 66.181.190.34

Мөнгөний хатуу бодлого барихгүй бол сүйдэж мэднэ шүү

Avatar

Нэргүй 2024-06-26 202.126.89.168

Цалин тэтгэвэр нэмэх хэцүү байх хэцүү болжээ

Avatar

Нэргүй 2024-06-26 50.7.93.29

энэ цацсан мөнгийг хүртэх эрхтэй

Avatar

StephanieJackson 2024-06-26 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

hudalaa mederhiisen hvn bainaa 2024-06-26 202.131.225.197

Indionez avistrali ulsiin nvvrs hyatdiin dalain ergeer zardag bol mongoliih bol Hyatadiin tumurlugiin gol vildver bolson BUGAT hotiin vildvert zardag daa. Tiimees ontsiin nuluugui ldee

Avatar

И 2024-06-26 103.168.34.146

яг үнэнийг хэллээ

Avatar

Нэргүй 2024-06-26 202.131.236.22

Эдийн засаг мэдэхгүй ерөнхий сайдтай байгаагийн гор

Avatar

Нэргүй 2024-06-26 59.153.113.38

Эдийн засгийн хямрал биш тархины чинь ядуурал хоосрол л танай гэрийн хаалгыг тогших байх даа хоосон толгойтой хөлдүү минь

Avatar

иргэн 2024-06-26 202.131.227.82

ЭДИЙН ЗАСАГЧ ДАВААДОРЖ ЯГ Л БОДИТ ҮНЭНИЙГ БАЙГАА БАЙДЛААР НЬ ХАРАГДТАЛ ХЭЛЖЭЭ.

Avatar

LindaFrazier 2024-06-26 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-26 139.5.219.192

нохой, илжиг төрөл үү

Avatar

Нэргүй 2024-06-26 202.55.188.82

энэ дандаа муу амлаж байх юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж