МАХН-ын дарга гишүүдтэйгээ уулзав

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

МАХН-ын дарга гишүүдтэйгээ уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн дөрөвдүгээр сард МАХН-ын даргаар сонгогдсон бөгөөд өнөөдөр анх удаагаа нийслэлийн намын хорооны гишүүдтэйгээ уулзалт ярилцлага хийлээ. “Шинэчлэл  манлайлал хөгжил” сэдвийн дор болсон энэхүү уулзалт ярилцлага UB паласын концертын их танхимд болсон юм. МАХН-ын дарга хэлэхдээ улстөрийн нам шинэлчлэлийг тасралтгүй хийж байх ёстой. Уламжлалаа хадгалсан шинэчлэлийг хийх ёстой. Энэ чиглэлээр намын Удирдах зөвлөл олон талаас нь ярьж байгаа. Зургаан чиглэлээр зорилт тавьсан. Эхний ээлжинд намын анхан шатны байгууллагыг стандарттай болгох явдал. Нэг хэсэг нь идэвхтэй, нөгөө хэсэг нь унтаа байж болохгүй. Үүнийг ямар стандарт, ямар технологиор хийх вэ гэдгээ ярилцах учиртай гэлээ. Мөн түүнийг өнгөрсөн хугацаанд Засгийн газрын гишүүдийнхээ хамтаар орон нутагт ажиллахад хөдөөгийнхөн ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах чиглэлээр дорвитой ажиллах шаардлага байгааг захижээ. Мөн 4000 хүний дунд судалгаа явуулахад дээрх саналыг илэрхийлсэн байна. Ингэхдээ эдийн засгийн шударга хуваарилалт чухал гэдгийг ч давхар хэлсэн аж. Тиймээс хамтарсан Засгийн газар энэ чиглэлд иргэдийн амьдралд мэдэгдэхүйц ажил хийх шаардлага байгаа” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж