Сурвалжлага: Нэр дэвшигчдээ ч, саналаа яаж өгөхөө ч мэдэхгүй байна

Сурвалжлага: Нэр дэвшигчдээ ч, саналаа яаж өгөхөө ч мэдэхгүй байна

Сурвалжлага: Нэр дэвшигчдээ ч, саналаа яаж өгөхөө ч мэдэхгүй байна

Шинэ парламентад 126 төлөөллөө сонгох мөч хаяанд иржээ. Товчхондоо дөрвөн жилд нэг удаадаа иргэд төр барих эрхээ эдэлдэг. Ингэхдээ 78 гишүүнийг тойргоос, үлдсэн 48 гишүүнийг жагсаалтаас сонгоно. Тиймээс сонгогчид өмнөх жилүүдийн сонгуулиас арай өөрөөр саналаа өгнө гэсэн үг.

Хоёр саналын хуудас бөглөх ба эхний саналын хуудаснаас өөрийн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгоно. Хоёр дахь саналын хуудаст энэ жилийн сонгуульд оролцож буй 21 нам, хоёр эвслээс зөвхөн нэгийг сонгох учиртай.

Тиймээс сонгогчид хэрхэн саналын хуудсаа бөглөж, нэр дэвшигчид болон намаа яаж сонгох талаар мэдээлэлтэй байгаа эсэхийг сурвалжиллаа.

"БАГААР НЬ ДЭМЖИХГҮЙ БОЛ САНАЛ ХҮЧИНГҮЙ БОЛНО ГЭСЭН"

Баянзүрх дүүргийн 38-р хороо Улаанхуарангийн эцэст очив. Тус хороонд байрлах “Баганат өргөө” хорооллын замын зүүн талд байх гүний худгаас ус авахаар хэдэн хүн дугаарлан зогсоно. Эхний саналын хуудас дээр хүмүүсээ сонгоод, дараагийн хуудаснаас намаа сонгох юм гэсэн зөв үү гэж өөр хоорондоо ярилцана. Эндээс харахад иргэд ерөнхийдөө хоёр саналын хуудас бөглөнө гэдэг мэдээллийг авчээ.

"Зурагтаас мэдээлэл авдаг. Тэгээд зуу гаруй хүмүүсээс тавхан хүн сонгох юм уу, яг яахаа бас сайн мэдэхгүй байна. Зөвхөн нэг намаас таван хүн юм уу, эсвэл нам болгоноос таван хүн сонгох бил үү "гэж асуух нь тэднийг бүрэн дүүрэн мэдээлэлгүй байгааг илтгэнэ. Ус түгээх байрны хажууд суугаа хоёр хүн "Бид хоёр яг наад асуудлаар чинь ярьж байсан юм. Хоёр саналын хуудас бөглөхөө мэдэж байгаа. Хэвлэлээр наад талаар чинь мэдээлэл  байнга өгч байгаа шүү дээ. Манай Баянзүрх дүүрэг наймдугаар тойрог юм билээ. Таван хүн сонгох юм байна лээ" гэв. Гэхдээ тэд багаар нь сонго гээд байгаа. Багаар нь заавал сонгох ёстой юм уу гэлцэж байлаа.

Учир нь, сонгуулийн материал тарааж буй ухуулагч "Багаар нь сонгохгүй бол болохгүй саналын хуудас хүчингүй болно" гэсэн мэдээллийг өгчээ.

Мөн хэдэн саналын хуудас бөглөх, нэр дэвшигчдээ хэрхэн сонгох, хэдэн мандаттай эсэхээ мэдэхгүй иргэн байв. Тэдний нэг "Баганат" хорооллын 405-р байрны дугаар тоотод оршин суух Халиунаа. Тэрбээр гэрээс гарахгүй болохоор мэдээлэл хомс байна. Манайх олон хүүхэдтэй болохоор зурагт бараг үздэггүй. Одоохондоо саналын хуудсаа яаж бөглөх, нэр дэвшигчдээ хэрхэн сонгохоо сайн мэдэхгүй байгаа. Сонгуулийн өдөр очоод болох байх аа гэсэн юм.

"Баганат" хорооллын оршин суугчид тухайн хороонд байх 239-р цэцэрлэгт байрлах хэсгийн хороонд саналаа өгөх аж.

Сонгуульд саналаа хэрхэн өгөх талаар иргэдэд мэдээлэл алга. Ээлжийн ажилтай болохоор хурал цуглаанд нь сууж амжихгүй юм. Манай тойргоос ямар хүн нэр дэвшиж байгаа, яаж саналын хуудас бөглөхөө мэдэхгүй гэх энэ эмэгтэйг Г.Пүрэвсүрэн гэдэг. Тэрбээр Шатахуун түгээх станцад ээлжийн ажил хийдэг. Өмнөх жилүүдэд саналаа өгч байсан. Энэ жил ёстой саналаа яаж өгөхөө мэдэхгүй байгаа. Өмнөх сонгуулиудад нэг л хуудас бөглөчихдөг байсан. Тэгвэл энэ жил хоёр хуудас бөглөх гэсэн. Саяхан л аав ээж хоёроосоо эхний саналын хуудаснаас нэр дэвшигчээ сонгож, дараагийнхаас нь намаа сонгох юм байна гэж ойлгосон. Аав ээж хоёр маань гэртээ байдаг болохоор зурагтаар мэдээлэл сайн авч байгаа байх гэсэн юм.

"АЛЬ Ч ХЭСГИЙН ХОРООН ДЭЭР ОЧИХОД  САНАЛЫН ХУУДАС ХЭРХЭН БӨГЛӨХ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ"

Энэ мэт Баянзүрх дүүргийн иргэд хагас хугас мэдээлэлтэй байв. Тэгвэл харин эсрэгээрээ Хан-Уул дүүргийн иргэд бүрэн дүүрэн мэдээлэлтэй байгаа нь тааралдсан  тав, зургаан хүнээс асуухад л тодорхой харагдлаа.

Тус дүүргийн 12-1-1 хэсгийн хорооны ахлагч М.Наранцэцэг “Зургадугаар сарын 3-аас эхлэн хэсгийн хороод байгуулагдсан. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Энэ жилийн сонгууль арай өөр байна гэдгийг сонгогчид ойлгож байгаа байх. Хэсгийн хороо байгуулагдсанаас хойш орж ирсэн иргэд манай хаяг дээр хэдэн хүн байна гэж ихэвчлэн асууж байна. Манай дүүрэг хэдэн мандаттай, хэдэн хүн сонгох вэ гэж асууж байгаа хүн одоохондоо байхгүй. Сонгогчид хэсгийн хороон дээр ирээд мэдээлэл авах нь нээлттэй. Хан-Уул дүүрэг 12-р тойрогт хамаарна. Гурван мандаттай. Хоёр саналын хуудас байгаа. Манай дүүргийн иргэд эхний саналын хуудас дээрээ өөрийн хүссэн гурван нэр дэвшигч сонгоно гэсэн үг. Хоёр дахь саналын хуудас дээрээс нам эвслүүдээс нэгийг сонгож будна. Харин сонгогч маань алдаа гаргасан тохиолдолд дахин саналын хуудас авч бөглөж болно. Манай хэсэг 2600 гаруй сонгогчтой. Тэгэхээр нийт 5200 саналын хуудас бөглүүлнэ гэхээр нэлээд ачаалалтай байна байх. Манай дүүргийнхэн бүх хэсгийн хороодоор дамжуулаад сонгогчдодоо цаасан хэвлэлээр саналын хуудас бөглөх заавар бүхий материалыг өрх бүрд тарааж өгсөн. Дүүргийн иргэд мэдээлэл сайтай байгаа гэж бодож байна. Хэрвээ эргэлзэж байгаа сонгогчид байвал хэсгийн хороон дээр ирээд асуух нь нээлттэй. Аль ч дүүргийн бүх хэсгийн хороод ялгаагүй ирээд асуувал хэлээд өгнө” гэв.

УИХ-ын сонгуулийн өдөр 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр бүх нийтээр амарч, сонгогч бүрийг саналаа өгөх боломжоор хангадаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд сонгуулийн ирц буурах хандлагатай болсныг харж болно. Тухайлбал, 1992 оны сонгуулиар ирц 95,6 хувь, 1996 оны сонгуулиар 92,1 хувь, 2000 оны сонгуулиар 82,4 хувь, 2004 оны сонгуулиар 82,2 хувь, 2008 оны сонгуулиар 86,46 хувь, 2012 оны сонгуулиар 67,28 хувь, 2016 оны сонгуулиар 73,58 хувь, 2020 оны сонгуулиар хамгийн бага буюу 73,6 хувийн ирцтэй байжээ. Санал өгөх өдрийг тусгайлан амралтын өдөр болгож, сонгогчийг санал өгөх боломжоор хангаж байгаа учраас иргэд саналаа хэрхэн өгөх талаар мэдээллээ авч, сонгуульдаа идэвхтэй оролцох иргэний үүргээ биелүүлэх нь чухал юм. 

Өмнөх жилийн сонгуулиудад залуучуудын ирц муу байсан нь тоо баримтаас харагддаг. Жишээлбэл,

2020 онд:

  • 18-25 насны иргэдийн 58.3 хувь буюу 218.627 иргэн
  • 26-40 насны иргэдийн 64.3 хувь буюу 531.424 иргэн
  • 41-55 насны иргэдийн 74.9 хувь буюу 432.098 иргэн
  • 56-аас дээш насны иргэдийн 83 хувь буюу 293.746 иргэн тус тус саналаа өгсөн байдаг аж.

Тэгвэл энэ жилийн сонгуульд залуучууд саналаа заавал өгнө гэдэг байр суурьтай байгаа нь сайшаалтай.

САНАЛЫН ХУУДАС БУРУУ БӨГЛӨСӨН БОЛ  ДАХИН НЭГ УДАА ШИНЭ САНАЛЫН ХУУДАС АВЧ БОЛНО

Саналаа хэрхэн өгөх талаарх мэдээллийг албаныхан  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, цаасан хэлбэр гээд бүх хэлбэрээр сонгогчдод мэдээлэл өгч буй. Сонгогч саналаа өгөхдөө алдаа гаргавал нэг удаа дахин шинээр саналын хуудас авах боломжтой. Өөрөөр хэлбэл, буруу бөглөсөн, алдаа гаргасан тохиолдолд зөвхөн нэг удаа дахин шинээр саналын хуудас авах боломжтой. Учир нь сонгогчид хоёр саналын хуудас бөглөх, олон нэр дэвшигч дугуйлах, нам, эвсэлд саналаа өгөх талаар мэдээлэлгүй алдаа оноо гаргаж эрсдэл үүсвэл саналын хуудас нь хүчингүй болох учраас ийнхүү нэг удаа боломж олгож байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж буй.

Иргэд, сонгогчид өөрсдийн хүссэн эх сурвалжаас саналаа хэрхэн өгөх заавар мэдээллийг авах боломжтой.  Хэнтий аймгийн иргэн Т.Хонгорзул “Анх удаа сонгууль өгнө гоё санагдаж байна. Өмнө нь сонгуульд нэг саналын хуудас бөглөдөг байсан гэсэн. Энэ жил хоёр саналын хуудас бөглөнө гэсэн. Интернэтээс хэрхэн бөглөх талаар заавар мэдээллийг авсан. Манай аймаг долдугаар тойрог юм билээ. Тэгэхээр эхний саналын хуудас дээрээ долоон хүнийг сонгоод хоёр саналын хуудас дээр ганцхан нам юм уу эвслээ сонгоно” гэж ярив. Энэ мэт залуучууд мэдээллээ интернэт орчноос авч байгаа ажээ.

21 аймаг есөн дүүрэгт нийт 2198 хэсгийн санал авах хороод байгуулагджээ. Сонгогч та зургадугаар сарын 28-нд 07.00-22.00 цаг хүртэл өөрт ойрхон байрлах хэсгийн хороон дээр очиж саналаа өгөх боломжтой. Сонгуулиа өгөх нь иргэн бидний үүрэг учраас сонгуулиа заавал өгөхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

76 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HeatherClay 2024-06-25 212.115.49.108

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAbraham 2024-06-25 188.130.129.136

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalGutierrez 2024-06-25 46.8.57.7

Харуулах боломжгүй.

Avatar

MaggieWallace 2024-06-25 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

DianaHeartlezz 2024-06-25 46.8.106.55

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRoberts 2024-06-25 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJones 2024-06-25 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmberJohnston 2024-06-25 188.130.211.148

Харуулах боломжгүй.

Avatar

LeisaJones 2024-06-25 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaThomas 2024-06-25 188.130.137.237

Харуулах боломжгүй.

Avatar

LatashaWilliams 2024-06-25 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaHalverson 2024-06-25 188.130.188.172

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaParker 2024-06-25 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

GinaWalker 2024-06-25 188.130.128.142

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleRodriguez 2024-06-25 46.8.14.109

Харуулах боломжгүй.

Avatar

KristyCarter 2024-06-25 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrown 2024-06-25 109.248.14.5

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaBlackwell 2024-06-25 109.248.14.213

Харуулах боломжгүй.

Avatar

KaraCampbell 2024-06-25 188.130.128.199

Харуулах боломжгүй.

Avatar

ShakiaDrakeford 2024-06-25 188.130.129.141

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaCorbett 2024-06-25 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineGonzales 2024-06-25 46.8.16.129

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieBrooks 2024-06-25 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLopez 2024-06-25 31.40.203.34

Харуулах боломжгүй.

Avatar

MindeeVissers 2024-06-25 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaTrujillo 2024-06-25 45.81.137.93

Харуулах боломжгүй.

Avatar

EbonySpann 2024-06-25 46.8.222.152

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWilliams 2024-06-25 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWilliams 2024-06-25 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

JamieElliott 2024-06-25 2.59.50.192

Харуулах боломжгүй.

Avatar

NyeshiaYoung 2024-06-25 45.81.137.82

Харуулах боломжгүй.

Avatar

CassieWood 2024-06-25 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaGomez 2024-06-25 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieVelynne 2024-06-25 45.84.176.127

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHomer 2024-06-25 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

RosemaryLopez 2024-06-25 188.130.137.8

Харуулах боломжгүй.

Avatar

KathyWatson 2024-06-25 46.8.111.75

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGarcia 2024-06-25 45.81.137.68

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGonzalez 2024-06-25 46.8.213.75

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieLoera 2024-06-25 94.158.190.232

Харуулах боломжгүй.

Avatar

MariaWilson 2024-06-25 46.8.23.156

Харуулах боломжгүй.

Avatar

JennyKirby 2024-06-25 46.8.14.206

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetMartin 2024-06-25 46.8.14.41

Харуулах боломжгүй.

Avatar

RobinJohnson 2024-06-25 109.248.167.134

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraKeepers 2024-06-25 188.130.137.197

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaWalker 2024-06-25 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayGresham 2024-06-25 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaQuintero 2024-06-25 185.181.246.208

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHawkins 2024-06-25 109.248.14.10

Харуулах боломжгүй.

Avatar

TracySmith 2024-06-25 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

TamaraRodriguez 2024-06-25 109.248.14.134

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyHanneman 2024-06-25 46.8.22.100

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaHerrera 2024-06-25 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBobbitt 2024-06-25 194.32.229.63

Харуулах боломжгүй.

Avatar

KendraLee 2024-06-25 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiWestrick 2024-06-25 45.81.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

DanaWebster 2024-06-25 109.248.167.155

Харуулах боломжгүй.

Avatar

ShantellHamilton 2024-06-25 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaNewkirk 2024-06-25 45.87.253.24

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaBrown 2024-06-25 45.90.196.159

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJackson 2024-06-25 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

LindaFrazier 2024-06-25 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

KeilaWilliams 2024-06-25 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaSchultz 2024-06-25 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

TammyOlson 2024-06-25 194.32.229.9

Харуулах боломжгүй.

Avatar

LizStevens 2024-06-25 46.8.23.145

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJones 2024-06-25 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaJackson 2024-06-25 92.119.193.54

Харуулах боломжгүй.

Avatar

JennaWilliams 2024-06-25 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

ErikaSanchez 2024-06-25 95.182.126.99

Харуулах боломжгүй.

Avatar

ЗОЧИН 2024-06-25 203.91.115.43

СОНГО дараа нь УУЛЬ.😭. МАН ХОРЬ ТАВЬ ГЭЭД ОРИЛООД БАЙСАН ШОРОНГИЙН ҮГ ХЭРЭГЛЭЭД АРД ТҮМЭН ЯЛНА ГЭДЭГ НЬ ЭХЛЭЭД ХОРИОД ДАРААН ТАВЬЖ ЯВУУЛАХ АА ХЭЛЭЭД БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДООД БН.

Avatar

KristiYoung 2024-06-25 46.8.23.92

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-25 124.158.104.205

мэдэж ядаад байх юу байсийн. МАН-ы бүх дэвшигчийг будна. АН-ыг цагаанаар үлдээж амбаардана.

Avatar

RobynWagner 2024-06-25 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-25 203.98.77.101

НЭР ДЭВШИГЧИДИ ЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ОГТ БАЙХГҮЙ, УГ НЬ ТЭР ХАСХОМ-ЫН МЭДЭЭЛЛЭЭС ГАДНА ХУВЬ ХҮМҮҮСИЙН МЭДЭЭЛЛҮҮДИЙГ НЬ ОРУУЛСАН БОЛ ТАНИХГҮЙ Ч ГЭСЭН ХҮМҮҮС УНШААД ХҮМҮҮСИЙГ СОНГОХ БОЛОМЖ БАГА Ч ГЭСЭН БАЙЖ БОЛОХ ТАЛТАЙ. ГЭТЭЛ ЭНЭ ТАЛААР ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛ БАЙХГҮЙ, НЭГ Л ИХ ФОТОШОПООР ЗАССАН, ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨМНӨ ЗУРГАА АВХУУЛСАН ЧУХАЛ ЦАРАЙТАЙ Л ХҮМҮҮС БАЙНА.

Avatar

EvelynFox 2024-06-25 46.8.222.195

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж